
Миний бодол эргэцүүлэлийг цаг гарган уншиж суугаа таньд энэхүү өдрийн мэндийг хүргэе! та бүхэнтэй өөрийн үзэл бодлын нэгээхэн хэсгээс хуваалцгаж буй даа баяртай байна.
Амьдралын утга учир гэж юу? Хэний ч төлөө биш байж болохгүй ээ хэн нэгний төлөө байх хэрэгтэй, хар амиа хоовхойлон бодож хэрхэвч болохгүй.. хэнд ч аливаад буруу өгөхгүй, өөрийн хийсэн сонголтондоо, өөрийн гаргасан шийдвэртээ харамсаахгүйгээр бат зогсож, хэн нэгний гомдоож, хэн нэгэнд муу юм бодож,муу зүйл хийхгүйгээр урагш харан ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр бодож, өөртөө итгэлтэй өөрийгөө таниж мэдэн, өөрийн гэсэн зорилготойгоор алхах юм боловуу.
Гэхдээ мэдээж хүн л юм хойно зүрх сэтгэл гэж нэгэн зүйл байгаагаас хойш Хайр дурлал хагацал гуниг байХ нь гарцаагүй
Хайр сайхаан.. бүтээгүй хайр ч гэсэн өөрийн үнэ цэнэтэй учирсан эзэндээ ухаарал уучлахын гайхамшигийг мөн хайрын мөн чанарыг ойлгуулж үлдээдэг шүү дээ.
Тэхээр амьд явах , амьдрах сайхаан гэж… Мэдээж амьдрал дандаа тэгш дардан байхгүй нь ойлгомжтой.
Хамгийн гол нь юу ч болж, юу ч тохилдсон хамгийн гол зүйл болох ИТГЭЛИЙГ л алдаж болохооргүй юм шиг.
Аливаад цөхөрч гуниглах үе бишгүйдээ л гарахын тэглээ гээд түүнд бууж өгөлгүйгээр, түүний цаана илүү сайхан гэрэл гэгээтэй зүйл бий гэж, эсвэл үүнээс гарах арга замаа л зөв олох л хэрэгтэй гэж бодож явдаг.
Нэгэн хүн ингэж хэлсийшүү…
Хүн материаллаг зүйлээр баян тансаг амьдрахдаа биш, насны эцэст эргэн дурсахад хэн нь олон аз жаргалтай хором ихийг цуглуулсан нь тэр нь л аз жаргалаа гэж.
Үнэхээр бодоод үзэхэд аз жаргал удаан үргэлжилдэггүй хоромхон зуурын, агшин зуур л байдаг. Энэ үг бас нэгийг бодогдуулхаар юм шүү.
ТЭГВЭЛ ХАЙРЫН ТУХАЙ
Хайр үнэхээр агуу хайранд атаархал, үзэн ядалт, үл уучлал гэж байдаггүй харин хайр бол тэвчээрийг, ухаалаг байдлыг л хүнээс шаарддаг.
Хайр гэгч энэ агуу зүйлийн өмнө мянга мянган жил хүн төрөлхтөн ялагдан дийлдэж бууж өгсөөр ирсэн. Ямар ч хахир хатуу хүн, зөрүүд, бардам зан чанартай хүн хайрын өмнө өвдөглөн сөхөрч зүрх сэтгэл нь яг л хүүхэд шиг догдлон хөөрч баярлан инээмсгэлж бас гансран шаналж, гашуудан уйлдаг. Тэхээр хүний зүрх сэтгэлд хэн байхаас нь үл шалтгаалан, хэнийг ч үл голон хүрдэг ганцхан зүйл бол ХАЙР.
Хэрэв чи хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай бол түүнийхээ өмнө боол нь байж чадхаар болдог. Түүнийгээ хайрлана гэдэг нь хүндлэнэ гэсэн үг. Чи тэхээр хайртай хүндэлдэг хүнээ элдвээр хэлж, түүнийхээ өмнө элдвээр аашилж чадна гэж үү?
Хайртай бол ингэж зүрхлэхгүй ээ, харин ч эсрэгээрээ түүнийхээ л төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг.Зөвхөн түүнийхээ л аясаар байж, түүнийхээ дуртай зүйлийг хийж, түүнийг инээлгэж, үргэлж түүндээ сайхан харагдахыг хичээж,түүнийхээ өмнө өөрийн бардам зан,өөрийн нэр хүндээ ч үл огоорон зүрх сэтгэл чинь зөвхөн тэрний төлөө бүхий л зүйлийг хийхийг эрмэлзэнэ.
МАСК
Заримдаа өөрийнхөө өнгөрсөнийг, одоог,ирээдүйг бодон төсөөлдөг. Бас хүссэнээр болдоггүй энэ амьдралд зарим нэгэн зүйлтэй эвлэрэхээс өөр аргагүй байгагаар нь хүлээн авхаас өөр аргагүй тийм зүйл ч тохиолдох юм.
Тэглээ гээд шантрахгүйгээр урагш алхахгүй бол болохгүй шүү дээ тиймээ.. Аливаад бууж өгөлгүй ИТГЭЛЭЭР сөрөн давахыН тулд хэсэг хугацаанд МАСК-тай явахаас өөр аргагүй ШААРДЛАГА ГАРАХЫН…
Гэхдээ амьдрал бол жүжиг гэж ярьдаг байхаа тэхээр түүнд тоглож дүрд хувирхын тулд мэдээж нүүрээ хувиргаж маск зүүх л хэрэг гарна шүүдээ…
Тэхээр хүн амьдарлынхаа тодорхой хэсэгт, тодорхой хугацаанд масктай л явна. Гэхдээ ингэсний буруу байхгүйм шигээ..Яагаад гэвэл хүн гэдэг амьтан өөртөө болон өөрийн нэр төрөндөө хайртай тэхээр мэдээж өөр хэн нэгэнд өөрийнхөө сул талаа үзүүлж олзлуулахыг хүсэхгүйш дээ тиймүү …
Тэхээр бидэнд МАСК хэрэгтэй… МИНИЙ ӨГҮҮЛСЭН ЭНЭ МАСК НЬ САЙН ХҮНИЙ ДҮР ЭСГЭН ХЭН НЭГНИЙГ ХУУРАХ ТЭР МАСК БИШ ЮМ ШҮҮ!!
Залуусдаа бүгдэнд нь ИТГЭЛИЙГ, АМЖИЛТЫГ ЧИН СЭТГЭЛЭЭС ХҮСЬЕ!
секс.мн дээр ирсэн захидал
Холбоотой нийтлэл:
Ах дүү нар гэж шал худлаа... /2/
Ганцаардал гэж ямар хэцүүг одоо л ойлгож байна даа
Би найз нь байж огт чадахгүй нь...
Хайр дурлал аа гэж...
Хуний амдралд маск байх эстөи зуйл шуу. сайн талийн маск шуу. нээрээ хун амдралд сайхан хайр итгэлцлэл дээр амдрал уусээд л явж байхад хэн нэг ни энэ сайхан огсон итгэлийг мини хосордуулэх шиг аймшиг байхгуй. Итгэл гэж хэлэхэд их амархан уг ч гэсэн даахад их хэцүү эд шуу.Энэ итгэл алдарснаас хун маск омсож эхэлдэг л дээ.яагаад гэвэл энэ сайхан хайр итгэлцлэл дээр тулгуурлаж нийлсэн 2 биэйин дундаас энэ хорвоо дээр ур хуухэд мини ирдэг. Ингээд энэ ур хуухдээ овтгохгуй гээд л макстай яваад эхэлдэг шуу. бас нэг талийн их харамсалтай шуу маск. Хумуусээ биэ биэнийхээ итгэлийг буу алд!!!!!!!!!!!.
яалангуа хайртай хунийхээ!
Сайн сайхан итгэлээр дуурэн амдрал хусэ.
за с чиний ene niitlel hend heregtei yum shal teneg!
cekc .mn nii muu mal admin hunii niitelel gargadaggui bj iim teneg yum gargahaa bolimoor yum!
er ni tegeed ene site yag yamar uchirtai yum? zovson zudersen humuusiin niitleliin tsugluulga yumuu haashaa yum!
admin guai odoo namaig ingej helenguut minii comment-g dor ni ustgana geed boddoo
chi er ni humuusiin comment-g dandaa yahaara usgtaj bdag yum?
chamd zaaval taalagdah comment uldeeh estoi yu?
-chi niitlelee krilleeer bicheegui bolood niitleegui baihaa.
-krilleer bichij yavuulah heregtei
-harin ene niitlel taalagdsangui yu heleh geed bgaan buu med, uidsan hunii niitlel baina esvel tolgoi ni ergesen hun bn
Энэ амарханшдэ хө. Хүний амьдрал чинь Төрлөө, Өтлөлөө, Өвдлөө, Үхлээ….тэгээл болоо
Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь …
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
жич) мгл эрэгтэй сайн уу хэхэ
: Р.Чойном : Жаргал зовлон
Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу
Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ…
Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хааи
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ
Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж
Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинэ урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу
аа сайн сайн… XАЙР чи сайн уу? юун сэтгэгдэл улдээх хоорондооо харьцчих юм байна л да. xэ xэ.. 28 тай шүү. өвөө биш шүү…
- Garchig aguulga 2 neg l avtsaldaa muutain bnaa.Joohon setgel sanaanii hyamraltai hyn bichsen met sanagdlaa.
- Amidraliin tuhai ih sonin todorhoilolt sonsoj bsiin bn. – Hyn eheesee torood hamgiin tyryynd hiideg yildel n uilah bish amisgaa avah gene.Never amisgalj yzeegyi uushgi n agaar orohoor hychtei ovddog gene.Tegeed uildiin gsn.Hyn nasan etseslehdee hamgiin syyld hiideg yildel n amisgaagaa gargaad uushgindah agaaraa gargaad burhan boldog gene l dee. Tegeheer bidnii amidral gej nerleed bgaa zyil maani ehees torohdoo amisgaa avahaas nas barahdaa amisgaagaa gargahiin hoorond orshig tsag hugatsaa oron zain hemjee hyazgaar gj todorhoilj bolohoor.Ooroor helbel yheh torohiin hoorond gj hymyys ih yaridag.
- Ene hugatsaandaa yug amidraliin zorilgo zorilt,hysel ermelzlelee bolgono ter n tuhain hynii amidraliin utga uchir n bhdaa.Hyn hynd oor uchraas Hair ch yum uu itgel ch yum uu ter Mask n ch yum uu who knows….Gol n haramsah zyil bagatai l amidraad amisgalaa gargah yumsan…
Уг ни санаа ни сайхан л юм бичсэн юм шиг байна даанч БИ ойлгохгүй байна ХАЙР-ын бичсэн шүлэг ЭРХЭМСЭГ-ийн бичсэн зүйл таалагдлаа
хэхэ би заавал коммент үлдээх ёстой ч юм уу хэрэгтэй ч юм уу хүн унших ч юм уу 1 иймэрхүү л бх шиг бна шд энэ бичлэг