Хятадад хугацаагүй хорих ял сонссон Л.Байгальмаа: Гэр бүл, нутгийнхаа ааруул, хөх тэнгэрээ л санадаг

korea_meeting-middle

-“Зууны мэдээ” сонин эх үрсийг уулзууллаа-

“Залгих хоолны шимтэйг заяасан хүүхдүүддээ өгч 
Уух ундныхаа дээжийг урьдаар бидэнд өгч 
Хүний зэрэгтэй болгосон 
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт 
Миний хайртай тандаа Эмэгтэйчүүдийн баяр хүргэе. 
Энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. 
Гомдоож байсан бол уучлаарай, ээж ээ…” 

Арван настай Б.Пүрэвдулам охины шар өнгийн бичгийн цаасан дээр нямбайлан бичсэн дөрвөн мөртүүд Бээжингийн эмэгтэйчүүдийн хорих ангид ээжтэй нь хамт үлдсэн. Олон мянган бээрийн газарт, өргөст торны цаана суугаа хайрт ээждээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Б.Пүрэвдулам охин бусад хүүхдээс хоцорч биш урьтаж хүргэсэндээ баяртай байна. Түүний гуниг даасан харц, итгэлгүйхэн инээд хайрт ээжийнхээ халуун энгэрийг үгүйлж буйг илтгэнэ.

Хар тамхины хэргээр Хятадад хугацаагүй хорих ялаар шийтгэгдсэн Л.Байгальмаатай гэр бүлийнх нь зургаан гишүүн уулзаж, халуун дулаан үгийг нь сонсох завшаан тохиолдов. Бээжин дэх Монголын ЭСЯ уулзалтын цагийг товлосноор тэд энэ сарын эхээр урд хөршийн нийслэлийг зорьсон юм. “Цагаан будаа тараадаг тусламжийн ажил хийлгэдэг” гэх үгэнд нь итгэсэндээ өөрсдийгөө буруутгаж, энэлэн шаналж явсан энэ гэр бүлийн замын зардлыг “МИАТ” компани хөнгөлж, “Модерн номадс” сүлжээ ресторан, “Ноён зууч 1950”-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж, монголчуудын сайхан сэтгэл унтраагүйг харууллаа. 

“Зууны мэдээ” сониноос танай гэр бүлд тохиолдсон явдлын тухай уншиж, элэг эмтэрч байсан. Л.Байгальмаатай уулзах боломжийг битгий алдаасай гэсэндээ гэр бүлд тань туслахаар шийдлээ. Монгол бүсгүйчүүд гэнэн итгэмтгий байдал, ядуу зүдүү амьдралаасаа болж дахин битгий алдаасай” гэж сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгахдаа хэлж байв.  

“Зууны мэдээ” сонины хамт олон Г.Батсуурийн гэр бүлийн бодит амьдралыг удаа дараагийн нийтлэлээрээ хөндөж, Л.Байгальмаатай уулзуулах боломжийг эрж хайж, яам, Тамгын газрын эрхмүүдийн ярилцлагыг хүргэж байлаа. Энэ бол “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай манай сонины хувьд ядарч, зүдэрсэн олон хүнд тусалж байсны нэгээхэн түүх болон үлдэж байна. “Сайхан сэтгэл унтардаггүй” аяныг маань ТҮ9 телевизийнхэн дэмжиж, бид хамтдаа Г.Батсуурийн гэр бүлийг дагуулан Бээжинд хүрэв. 

Л.Байгальмаагийн ял эдэлж буй хорих анги Бээжин дэх Монголын ЭСЯ-аас дөчин минутын зайд оршдог. Үндсэндээ төвд ойрхон учраас орчин нөхцөл нь цэвэрхэн, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжийг бүрдүүлжээ. Сагс, хөл бөмбөгийн талбай, бүжгийн заал нь юун түрүүн нүдэнд тусав. 
Хоригдол эмэгтэй¬чүүд өрөөндөө засвар хийж, цэцэг арчилж, хатгамал хатгаж суугааг ангийн гаднах самбар дээрх зураг харуулна. 

“Beijing female prison” нь Бээжин дэх цорын ганц эмэгтэйчүүдийн шорон тул энд олон орны бүсгүй ял эдэлдэг. Гадны хоригдлыг ажилд гаргадаггүй тул юу ч хийхгүй өдрийг өнгөрөөх амаргүй. Гэр бүл, нутгийнхаа ааруул, хөх тэнгэрээ хамгийн ихээр санаж, гансарч суудгаа Л.Байгальмаа хэлсэн нь учиртай. “Ингээд бүгдээрээ хүрээд ирнэ гэж санаагүй. Гэр бүл, хайрт ээждээ хамгийн ихээр сэтгэл зовж байсан. Би эндээс заавал гарна. Надад битгий санаа зовоорой”. Л.Байгальмаагийн итгэлтэйхэн бас инээд тодруулан хэлсэн энэ үг амьдрал үргэлжилж байгааг гэр бүлийн¬хэнд нь сануулж, алдарч явсан итгэлийг нь сэргээжээ. 

Удаан хүсч, хүлээсэн уулзалт дөчин минут үргэлжлэв. Уг нь нэг цагийн уулзах зөвшөөрөл олгосон ч том охин нь паспортаа буудалдаа орхиж явснаар хүрэх ёстой газраа хорин минут хоцорч очсон нь тэр. Гэр бүлийнхэн нь Л.Байгальмаатай яг л кинонд гардаг шиг шилний наана, цаанаас утсаар ярьж уулзав. H1N1 халдвар гарснаас хойш хоригдлуудын эрүүл мэндийг хамгаал¬ахаар ийнхүү  уулзалтыг шилэн ханаар тусгаарлалсныг бидэнд тайлбарлалаа. 

Утасны ард чухам ямар яриа өрнөсөн, энэхүү уулзалт ямар ямар асуултад хариу өгснийг Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсууриас тодрууллаа.

-Гэр бүлийнхээ хүний царайг харлаа, уулзаж ярилцлаа. Сэтгэгдэл ямар байна?
-Монголоос гарахдаа “Ямар орчинд байгаа бол, ямар болчихсон бол, бие хаа нь ямар байгаа бол” гэж элдэв юм бодож байсан. Тэгээд ирлээ. Ирээд царайг нь харлаа.  

Хамгийн гол нь энэ хэдийгээ авчраад уулзуулсан юм чинь гарыг нь бариад хацрыг нь үнсүүлчих байх гэтэл тэгдэггүй юм байна. Шилэн хананы цаанаас утсаар ярилцдаг юм байна. Тулгамдаад ярьж хэлэх, захих үгсээ арай дутуу хэлчих шиг боллоо. Яахав ганц уулзах гэж байгаа биш. Үүнээс хойш уулзах боломжийг алдахгүй эргэнэ. Миний санаж байсныг бодвол бие нь гайгүй байна. Шүд  нь өвдсөн ч даралт их байна гээд авч өгөхгүй байгаа гэсэн.

Гэрээсээ явснаа бодвол жаахан шуугдаж. Хорих ангийнхаа хувцсыг  өмсдөг, тэр нь дулаан гэнэ. Уулзаад, хэдэн хүүхдээ цөөн  минут яриул¬лаа. Ийм нөхцөлд уулзана гэдэг их л хэцүү байдаг юм байна. Эхний удаа уулзаад энэ юм уу, цаашдаа ч ийм байх юм болов уу. Шилний цаана сууж байгаад уулзана гэдэг хүний сэтгэл зүйд асар хэцүү дайралт юм билээ. Говьд айлын гэр, малын бараа зэрэглээтээд байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг харагддаг. 

Түүн шиг шилний цаана байгаа хүнийзүс  царай  ялангуяа хайртай хүний бие шилний цаана байхад уулзана гэдэг маш хүнд. Ядаж гараа гаргаад бариулчих нүх байхгүй. Утсаар ярьж байгаад дууг нь сонсоод царайг нь хараад салсан даа. Миний хань удаагүй болоод ч тэр юмуу биеэрээ ядраагүй ч сэтгэлээрээ их л ядарсан  харагдаж байна лээ.

-Та бүгдийг хараад их баярласан байх?
-Баярлаж байна лээ, хөөрхий. Бүгдээрээ хүрээд ирнэ гэж санаагүй байх, юм хэлж чадахгүй уйлаад байсан. Өөрөө уйлсан атлаа “Та нар битгий уйлаарай” гээд.  Бид хоёр хэдхэн сарын өмнө “Охин  20 хүрчихлээ. Хань, үр хүүхэдтэй болно. Өвгөн, эмгэн болсон ч хоёулаа ач, зээгээ өврөөсөө салгахгүй шүү” гэж ярьж байсансан.  

-Болдог бол гүйгээд очихсон, арван минут ч атугай уулзаад ирэхсэн гэж та шөнөжин бодсон гэсэн?
-Түмэн олны дэмжлэг туслалцаатай хүрээд ирлээ, уулзчихлаа. Энэ ачийг хариулах аргагүй,  сайхан зүйл боллоо.  Бээжинд авчирч, энэ бүх боломж олгосон  хүмүүсийнхээ  сэтгэлийн дэмийг цайруулаад аятай байхыг хичээж явна. Эндээс явж чадахгүй, хоргодоод л байгаа. Болдогсон бол буцаж очоод аравхан минут ч болтугай уулзаад гарахсан. 

Даанч болдоггүй юм байна. Хэцүү байгаа, сэтгэл санаа ийм байгаагаа ханьдаа хэлээгүй. “Бид зүгээрээ,  гэр орон, нутагтаа байгаа улс. Миний хань л тэвчээртэй, зоригтой байгаарай. Бидэнд тохиолдож байсан амьдралын аар саар зовлон юу ч биш. Миний хань хүнээ олж нөхөрлөөд,  дотроо аятайхан байж байгаарай” гэдгээ хэлсэн. Захиа ч өгсөн. “Миний ханийн бие яаж байна” гэж байн байн асуугаад “Аав, эмээ хоёроо сайн харж байгаарай” гэж хүүхдүүддээ захиж байна лээ. Би угаасаа бие муу. Зүрх өвддөг. Тийм болохоор магадгүй санаа нь зовохдоо энэ хэдэн хүүхдээ үлдчихсэн байгаа болов уу гэж бодож суусан байх. Бид элэг бүтэн байгааг хараад их  баярласан. 

Миний хань өвдөж зовсон ч түүнийгээ хэлээд байдаггүй. “Хань нь энд зүгээр, өрөөндөө долоо, наймуулаа байгаа. Тэд тусладаг. Ханийнхаа явуулсан 100 юаныг дуусгаагүй” гэж байгаа юм даа. /уйлав/ Чааваас, би 20-хон мянган цаас явуулсныг хоёр сар болоход үрээгүй байсан. Бага охиноо бүжигчин болох ёстой шүү, бүжгийн хичээлээ битгий орхиорой гэж захисан. 

-Сандарч тэвдэхдээ  дутуу хэлсэн зүйл байсан гэсэн. Юу хэлэх байсан бэ?
-”Муу газар орсон хүн муу хүн байдаггүй юм шүү, амьдралынхаа өчүүхэн боломжгүй байдлаас болж муу хүмүүсийн арга залинд орж алдчихлаа” гэж хэлэх гээд чадсангүй. Өөрийгөө буруутгачих байх гээд  анхны удаа олон юм хэлж чадсангүй. Одоо биднийгээ харчихсан юм чинь сэтгэл нь жаахан тайвширч, уужраад дараа намайг очиход арай өөр байх болов уу. 

Миний хань дэндүү сайн ээж байсан. Дэндүү цайлган  болохоор хүнд ашиглууллаа. /уйлав/ “Тэр хүмүүстэй битгий их муудалцаарай” гэж хүүхдүүддээ дахин дахин захиж байна лээ. Би их эмзэглэсэн. Өөрийг нь гэмт хэрэгтэн болгосон тэдэнтэй муудалцвал яана гэж. Эргэлтээр орж уулзчихаад хорих ангийнх нь гадаа  байхдаа “Миний хань биднээс гурван юм хүсч байж” гэж бодсон. “Нутгийнхаа  цагаан идээг идэх юмсан гэж найман сар хүсч байж. Уншдаг байсан бурханы номоо авчирч өгөөсэй, дээр нь биднийг ирж уулзаасай” гэх гурван зүйлийг туйлаас хүсчээ. 

“Ханьдаа ааруул авчирсан уу” гэж асуухад нь өгөх гэтэл  даанч тэрийг нь оруулсангүй. Ямар ч байсан царайгаа харуулсандаа баяртай байна. Миний гэр бүлд сайхан сэтгэлтэй  хүмүүс тусалсан гэдгийг мэдээд  их баярласан. Энэ уулзалтыг болох хүртэл бүхий л арга хэмжээг авч байсан “Зууны мэдээ” сонины хамт олон, хамт ирсэн ТВ9-ийнхэн, за тэгээд “Модерн номадс” сүлжээ ресторан, МИАТ компани, “Ноён зууч 1950”-ийн хамт олонд баярлалаа гэдгийг хэлсэн. 

-Ээжийгээ хараад үнэхээр их баярлаж, сэтгэл нь улам өмөлзсөн байх. Энэ бүхнийг бодоход ч хэцүү байна?
-Ямар  ч байсан  өндөр настай ээжийг нь уулзуулах зорилго байсан. “Хань нь ээжтэй хамт нэг хашаандаа л байгаа. Магадгүй чамайг очин очтол ээжийгээ чирээд л явна. Миний ээж хажууд байгаа гэж бодож яваарай” гэдгийг ханьдаа хэлсэн. “Хань нь чамайгаа муулж, өөр буруугаар ойлгохгүй. Чи миний итгэлт хүн, хүүхдүүдийн минь хамгийн сайн ээж байсан.  Гэвч  чамгүйгээр гундаж, гандаж явна” гэдгээ захидалдаа бичсэн. Миний хэлсэн нэг үгээс нэг хуудас захидал гаргаж уншиж чадна аа, миний хань.

-Эхнэрээ хараад хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ бодсон байх?

-Сайдаж муудах, эрхэлж туних үе амьдралд бишгүй тохиолдоно.  Тэр бол амьдралын зүгээр л нэг адал явдал, жирийн үйл явц гэдгийг би ойлгосон. Би ханиа үсний ширхэгээр нь мэднэ. Толгойдоо ганц цагаан үстэй байсан тэр маань бууралтаж эхэлсэн байна лээ. 

Миний хань тавь, жартай болоод ч юмуу ямар ч байсан энэ газраас гарах л байх. Тэглээ гээд ийм газарт   цаг хугацаагаа алдаж байгаа нь харамсалтай. Үр хүүхдийн минь жаргалтай мөч, хамтдаа амьдрах цаг хугацааг муу хүмүүс хулгайлчихсанд харамсаж сууна. 

-Уулзалт болсон өдрийн орой таны нойр хүрээгүй. Тэр хүн ч бас сэтгэл нь үймэрч хоносон байх?
-Тэр шөнө лав нойр нь хүрээгүй байх.  Гэр доторхоо, бидэнтэй байсан жаргалтай үеэ яг л кино үзэж буй мэт нүдэндээ төсөөлж, тэрэндээ өөрөө солиорох шахаад суугаа. 

Бурханы номоо уншаад, ах дүү, найз нөхөд, хамт олныхоо захидал, бага охиныхоо бичсэн шүлэг, зургийг хараад шөнөжингөө уйлж хоносон байх. Би ч энэ буудалд өдрийнхөө уулзалтыг бодоод нойр хүрэхгүй, их зовсон. Шоронгийн хаалга хаагдахын өмнө   та нар руу хараад гараа хүчтэй гэгч нь  савж, инээмсэглэчихээд харгалзагчаа дагаад явахад ёстой дотор харанхуйлсан. 

Тэр үед  гүйж очоод гараас нь бариад авмаар санагдсан. Халуун галтай, дулаахан гэртээ гар, хөл нь даарчихсан суудаг хүн тийм газарт ямаршуу байгаа бол гэж шууд л бодогдож байлаа. Ханийхаа хоёр хөлийг нь сугандаа хавчуулж дулаацуулаад явдаг байсан үе саяхан/уйлав/. Одоо хэн ч хөлийг нь дулаацуулж өгөхгүй, хэн ч тэгж над шиг хайрлахгүй шүү дээ. Би загнаж, зэмлэж, үглэдэг байсан. Миний хань чинь дураараа. Гэхдээ тэр бүгд хайр байсан.

Би яахав. Энэ хэдээсээ нуугдаад үргэлж мэлмэрч байдаг. Гэхдээ хүний нулимс барагддаггүй юм байна . Найман сар магадгүй зарим хүнд богино хугацаа байх. Надад бол найман жил, наян жил шиг санагдсан. Харанхуй нүхнээс биднийг татаж гаргасан та нөхдийн тус дэм зөндөө бий. Энэ бүх дэмээр өөдрөг зүйл бодох болсон. Хүүхдүүд маань ээжтэйгээ уулзахын зэрэгцээ Бээжингийн хүүхдийн паркад тоглоод үзээгүй юмаа үзэж яваагаа мартахгүй байх.

-Таныг бие муутай гэж хадам ээж тань зовж суусан. Энэ байдал таны санааг бас зовоодог уу?
-Үнэндээ би айж байна. Амьдармаар байна, амьд явмаар байна. Заримдаа ингэж яваад ч яахав гэж боддог. Гэвч ханьтайгаа уулзаад надад итгэл төрлөө. Ханийнхаа гарч ирэхийг хармаар байна. Тэр уулзалт  байхгүй хол юм шиг санагддаг ч одоо би хүлээнэ ээ. Зүрх жаахан өвддөг болохоор энэ хэдийгээ эзэнгүй үлдээчих вий гэдгээс л айдаг. “Энд би хүний эрхэнд байгаа болохоос зүгээр. Харьцангуй дарамт шахалт байхгүй. Битгий зовоорой” гэж дахин дахин хэлээд байсан. Хоёр биенийхээ сэтгэлийг засах гэж миний худлаа хэлж байгаа шиг хань маань бас л худлаа ярьж суугаа нь илт байсан.

-”Ааруул авчирсан уу” гэснийг нь бодохоор  эх орноо үнэхээр санаж байгааг харж болно?
-Эх орноо, хөх тэнгэрээ их санаж байна гэсэн. Уул, ус ургамал, ногоо тэгш сайхан нутагт төрж, өссөн болохоор тэр бүхнийг санах нь гарцаагүй. Хэрэв хоёр орны хооронд ялтан солилцох хэлэлцээр хийгдвэл миний хань эх орондоо ирнэ. Хүний нутагт байх эх орондоо ял эдлэх хоёр тэс өөр. Тэр цагт  ядаж дуртай ааруулаа  иднэ. 

-Хорих ангид ороход яг ямар байдалтай байсан бэ. Та нарын дэргэд харгалзагч байв уу?

-Үүдний жижүүрт  Л.Байгальмаад өгөх захидал, паспорт бичиг баримтаа шалгуулахад нэрийн хуудас шиг зүйл хүзүүнд зүүгээд цааш оруулсан. Нарийн коридороор алхтал  том дэлгэцтэй заал руу оруулсан. Тэнд  хөх цэнхэр хоригдол хувцас өмсчихсөн, биднийг гараараа даллаад инээгээд сууж байсан. Инээгээд угтахад нь үнэндээ би инээж чадаагүй. 

Хаалгаар ороод барааг нь харуутаа л уйлсан. Сандлыг нь сольж өөр суудалд суулгахад утсыг нь цаанаас нь залгаж өгсөн.  “Монголоос хуулийнхан ирвэл тэр хоёр хүүхний талаар үнэн зөв мэдээллийг нууж хаалгүй хэлээрэй” гэхэд “За” гээд толгой дохиж байсан. Гэвч харц нь “Намайг энэ газраас аваач ээ” гэх шиг болоход үнэндээ зүрх шимширсэн.  “Би өрөөндөө Фянланд, Африк нийлсэн найман хүнтэй хамт байдаг. Бид цэрэг шиг давхар орон дээр унтдаг. Гадаад хүмүүсээр ажил хийлгэдэггүй болохоор та нарт өдөр бүр санаа зовж, бодож байсан шүү” гэхдээ хоолой нь чичирч байсан. 

“Хэл мэдэхгүй болохоор хэл амаа ойлголцохгүй, өдөржин дуугүй дүмбийгээд суудаг. Хуруу гараараа дохиод хятадаар  ойлголцдог ч англи хэлгүй болохоор хэцүү юм” гэсэн. Хэд хоногийн өмнө “Миний ялыг хөнгөрүүлж, хугацаагүй ялыг маань хугацаатай болгож өгөөч” гэх өргөдлийг монголхэл дээр  бичүүлсэн юм билээ. “Яагаад давж заалдаагүй юм бэ” гэхэд “Давж заалдана гэж яадаг юм бэ. Хэл мэдэхгүй болохоор ямар ч ухаанаа олоогүй” гээд уйлсан. Дансанд нь мөнгө байвал ариун цэврийн хэрэглэлээс эхлээд алчуур, саван гээд ойр зуурын хэрэглээний зүйлсээ худалдаад авчихдаг. Цуг өрөөнд байгаа хүмүүс нь шампунь, савангаар тусалдаг гэнэ. 

“Толь бичиг авчраад өгвөл хэлтэй болчихоод та нар дээрээ очно ш тээ” гэж байгаа юм даа. Хэл сурах нь зөв. Гэхдээ хэдэн жилийн дараа хэлтэй болчихоод гарч ирэх гэж байгаа юм бол. Хэзээ гээд асуучихмаар л байсан. Гэвч би тэгж чадаагүй. Итгэл найдвараа алдаад гутарчихсан, аймшигтай байгаа болов уу гэтэл “Өө би гарна аа, очно шүү” л гээд байсан. Хөөрхий хэзээ гарахаа мэдэхгүй байж тэгж өөрийгөө зоригжуулж, бидний сэтгэлийг хуурах ч гэж /уйлав/. 

Ярьж байгаа  нь цоглог  ч харц нь ердөө гуйлт л байсан. Өөр юу ч байгаагүй. Хүрч чадах өөр  газар байсан бол хөтлөөд гараад гүйхэд үхтлээ баярлахаар л  байна лээ. Ярианы өнгө нь ч тэр, цаанаа л горьдлоготой. Хэдэн хүүхэд, гэр, эх орноо аймшигтай үгүйлсэн харц. Энэ бүхнийг үгээр хэлж чадахгүй нь. “Та нар л байж байвал болно доо. Хань нь зүгээр, очно” гэхэд нь хэзээ л гэж асуучих гээд байсан.  Шилний цаанаас үнсэж, гар дээр нь гараа тавиад өнгөрсөн дөө. Уг нь халуун ч бай, хүйтэн ч байсан хамаагүй хошуун дээр нь үнсээд гараад ирсэн бол. 

“Энэ дотор олон зураг байдаг. Жаахан удаад ирэхээр зун болохоор гэр бүлийнх нь хүмүүсийг оруулаад цэцэрлэг дотор уулзуулдаг юм байна лээ” гэсэн. Миний хувьд уулзалтын дөчин минут дөрөвхөн минут шиг л өнгөрсөн. Бидэнд хоргодох сэтгэл байсан ч “Цаг боллоо” гэж цаанаас нь хэлэхэд шууд л босоод явчихсан. Тэр ердөө  “Би л буруутай” гээд байсан. “Бид өөдтэй байсан бол миний охин ингэж явахгүй байсан” гэхэд “Битгий тэгж бодоорой, ээжээ” гээд уйлсан.

-Анх  эхнэртэйгээ уулзах эсэх нь бүрхэг, таны хувьд хол асуудал байсан. Өнөөдөр уулзлаа. Танай гэр бүлийн өмнөөс баяртай байна?
-Анх эхнэрээ амьд эсэхийг мэдэхгүй, цаазалчихсан атлаа амьд байгаа гэж худлаа хэлээд байх шиг санагдсан. Итгэл дуусна гэж байдаг юм билээ.  Энэ олон хүний тус дэмээр уулзчихаад ирэхэд сайхан байна. “Хань нь зүгээр шүү дээ, гараад очно” гэсэн үгийг нь сонссон болохоор гараад ирэхийг нь хүлээнэ. Тэр болтол эрүүл саруул явах ёстойг ухаарч байна. Сард нэг удаа эргэж болно гэсэн. Одоо бол үгийг нь сонсож,  царайг нь харж,  байгаа газрыг нь мэдчихлээ.   

Энэ уулзалт урам зориг их өглөө.  “Зууны мэдээ” сониныхоо хамт олон болон уншигчдад, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье. Нөгөө талаар “Өндөр цалинтай ажил хийлгэе” гэж гэмгүй царайгаар хэлж яваа хүмүүсээс монголчууд минь сэрэмжлээрэй. Ийм байдлаар битгий алдаж гэнэдээрэй. Манай орны сул дорой, ядуу зүдүү байдлыг ашиглаж өөрсдийг нь өөрсдөөр нь устгуулж байгааг манай гэр бүлд тохиолдсон  явдал харууллаа. 

Л.Байгальмаа болон түүнийг энэ хэрэгт татан оруулсан  хоёр монгол хүүхэн хоригдсон. Гэвч цаад эзэд нь баригдахгүй үлдэж байна. Үр хүүхдээ өнчрүүлж, үлдсэнээ шар махтай нь хатааж, амьдралынхаа цаг хугацааг усанд хаясан чулуу шиг алдах шиг эмгэнэл, гутамшиг гэж байхгүй.  Хэдий ядарсан ч, хоолтой, хоолгүй байсан ч элэг бүтэн явах шиг жаргал байхгүйг энэ биеэрээ ойлголоо.

Д.Ариунаа
Зууны мэдээ

Post to Twitter

Холбоотой нийтлэл:

  1. Би охиноо маш их санадаг…
  2. Хүслээ хорих ёстой гэж үү?
  3. Төрсөн эцэг нь есөн настай охиноо Хятадад худалдах гэж байгаад баригдлаа
  4. Ийм юм сонссон уу?
  5. Охидыг хил дамнуулан худалдаалдаг байсан эмэгтэйд 10 жилийн хорих ял оноов
  6. Үтрээ сунаж эр хүнд өгөх мэдрэмж багасдаг гэж сонссон юм…
  7. Манай нөхөрт халамж гэж алгаа
  8. Тэр намайг уучлаад буцаж ирэх болов уу?
  9. Хайр гэдэг зүйл надад таарахгүй юм
  10. Гадаад орон луу явах гэж байгаа охидуудад…



Дурын нийтлэл

  • vixens863-amazin-amieAmazin Amie
  • 9zwzp70yЭрэгтэй, эмэгтэй нууц амрагуудын ялгаа
  • random imageШалиг хүн гэж ямар?
  • random imageJennifer Aniston Upskirt
  • 36 Сэтгэгдэл »

    1. -5 Vote -1 Vote +1yagaad shorond ortson yum?
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    2. Vote -1 Vote +1Lonsdale
      Өгүүлсэн нь:

      ээ хэцүү юмдаа

      comment-bottom
    3. Vote -1 Vote +1cj
      Өгүүлсэн нь:

      Хөөрхий зайлуул.

      comment-bottom
    4. -2 Vote -1 Vote +1Guy
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    5. Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      хүүхдийн заяа түших байлгүй дээ. энэ эгч хурдан гарах болтугай. арай хийж уншлаа. зүрх зүсэгдэж байна. хоолой зангираад хэцүү байлаа. хөөрхий дөө ямар хэцүү байгаа бол. би цааш нь бичиж чадахгүй нь хоолой дээр юм тээглээд……………..

      comment-bottom
    6. +1 Vote -1 Vote +1Hi?
      Өгүүлсэн нь:

      өрөвдмөөр юмаа,өөрийн эрxгүй нулимс гарлаа. аз байгаад солилцоогоор эx нутагтаа ирж ялаа эдлээд энэ xэдийгээ бага ч гэсэн тайтгаруулаасай,энэ xүн бодбол амьдраx гэж зовж яваа л нэг эмэгтэй,том алдаа xийжээ.Бурxан тэнгэр өршөөx болтугай.

      comment-bottom
    7. -1 Vote -1 Vote +1kiki
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    8. Vote -1 Vote +1chimgee
      Өгүүлсэн нь:

      үнэхээр элэг эмтэрч зүрх зүсэгдэж байна муу хужаа нар ядаж уулзуулаад ээжид ни ханид үнсүүлээд ххүүхдүүдээ нэг тэврээд үнсчих боломж олгоогүй л байгаа байхгүй юу……. за яахав бурхан тэнгэр харж үзнээ буурал ээж сайхан хани үр хүүхдүүдийх ни заяа түшнээ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ

      comment-bottom
    9. Vote -1 Vote +1ujin
      Өгүүлсэн нь:

      яамар хэцүү хуви тавилан бэ , бурхан өршөөг хурдан суллагдаасай билээ. Уншаад бүр ойрд уйлаагүйгээрээ уйллаа. Амидрал ийм хатуу шүү дээ болгоомжтой ажиллах хэрэгтэй.

      comment-bottom
    10. Vote -1 Vote +1ujin
      Өгүүлсэн нь:

      Хамаагуй хүнд итгэж амар хялбараар мөнгө олох гэж яваад алдаа гаргасан байна.

      comment-bottom
    11. Vote -1 Vote +1oyunaa
      Өгүүлсэн нь:

      ёоо яасан ч харамсмаар юмбэ дээ. хамаг юм эмтэрчихшиг л боллоо,
      ямар хунд байгаа болдоо зайлуул.
      хэзээ яаж гарахаа мэдэхгүй байж гарна очно гэх ни монгол эмэгтэйчүүдийн ямар их сэтгээлийн хат тэвчээртэйг ни харуулж байнаа,
      суллагдаасай.
      манайхан ч гэсэн эр ни энэ хүний наймаа хар тамхи гэх мэтчилэн энэ хэргүүдийс иргэд яаж өөрсдийгөө хамгаалах болон хуули зуйн талаас ни сайн таниж мэдүүлэх юм хиймээр юмаа.мэдэхгүйгээсээ болоод энэ мэтчлэн алдаад байвал харамсалтай л юм байна,
      гайгүй мэдэх нэг ни байхад мэдэхгүй хэсэг ни их байгаа шдээ
      хар тамхи хуний наймаа гэх мэт энэ гэмт хэргүүд монголд харитсангуй сүүлд орж ирж байгаа болохоор иргэд ч гэсэн харицангуй бага мэдлэгтэй байдаг байх,

      comment-bottom
    12. Vote -1 Vote +1Hairlahgvi bhiin argagvi
      Өгүүлсэн нь:

      Sain hani, saihan hvvhdvvd, bas teej to’rvvlsen eej ni bga ni ymar ih az we, hezee ch aldrahgvi itgel bn ;> tun udahgvi sullagdah blgvi de…
      -ene hvnd tuslaad hergii ni dawj shvvhdeed, sullagdah argii ni zaagaad o’goh olon sain hvn bgaa gedegt itgej bn.
      - minii chadah zvil zalbirah l bnda. Ene ger bvl o’oriin gerte eleg bvten jargaltai ineemseglej, toonooroo mongoliinho ho’h tengeree haraad, amttaihan aaruulaa merj suuh ter negen nartai o’dor hurdan ireh boltugai, huurai huurai huurai… ;>

      comment-bottom
    13. +1 Vote -1 Vote +1Eni
      Өгүүлсэн нь:

      Үнэхээр харамсалтай юм болжээ. Манай монголчууд гэнэн цайлган, хэнэггүй хүмүүс шүү нээрээ. Бас тухайн улсын талаар ямарч наад захын мэдлэгэгүйгээр амиараа дэнчин тавин гадаад улс оронлуу их явцгаах юм аа.Би ч гэсэн анх гадаад явахдаа үнэхээр гэнэн бсан даа . Азаар хятад биш европын орон бсан тулдаа элдэв юманд орооцолдоогүй бх. Гэхдээ л хүний ачааг дотор ни юу ч бгааг мэдэхгүй хилээр аваад л гарчихдаг бсан. Одоо бодоход айдас хүрдэг юм.Нэг гадаад хүн намайг харж бсан аа,- Би гадаад явж бхдаа эхнэртээ хүртэл итгэдэггүй өөрөө ачаагаа бэлддэг, хар тамхи хийсэн бх ч юм бил үү, чи хуний ачааг битгий авч бай гэж хэлж бсан.Ялангуяа азын орнуудад бүр осолтой,цаазаар авхуулах ялтай бдаг гэсэн…Хар тамхитай холбоотой хэрэг аймшигтай хүнд ялтай бдаг орнуудын тоонд хятад яах аргагуй ордог.3 жилийн өмнө ч бил үү хятадад, залуухан 3 эмэгтэйг цаазаар авахын өмнөх ярилцлага СНН ээр гарч бсан шдээ.
      Анхнаасаа алах ялтайгаа мэдэж бсан гээд юу ч болоогуй юм шиг инээлдэж бсан, үнэхээр аймшигтай.
      Хэрэв ээ хятад улс монгол улстай хэрэгтэн солилцдоггүй, бас хар тамхитай холбоотой хэрэгтэн цаазаар авах эсвэл бүх насаараа хорих ялтайг МЭДДЭГ БАЙСАН бол ямарч монгол хүн хичнээн ашиг олох бсан ч, тэр тусамаа үр хүүхэдтэй хүн хэзээ ч ийм хэрэг үйлдэхгүй гэж би лав хувидаа бодож бна.
      Хүнд зэрэглэлийн наймаа хийх ни битгий хэл наад захын хэл усаа мэдэхгүй хүн бна шдээ.
      Манай хуули эрх зүйн байлгуулагагийнхан, элчин сайдууд энэ эмэгтэйг анхааралдаа авч мэддэг чаддаг бүхнээсээ туслана гэж найдаж байна шүү.
      Монголчуудаа хаана ч явсан сонор сэрэмжтэй байж ,тухайн очих гэж байгаа орныхоо хуули зүйн талаар али болох баттай мэдлэгтэй бх хэрэгтэй шүү.
      МЭДЭХГҮЙ БНА гэдэг таныг ямарч ХУУЛИЙН шийтгэлээс аварч чадахгуй!

      comment-bottom
    14. Vote -1 Vote +1mmm
      Өгүүлсэн нь:

      hoorhiiii zailuul ooriin erhgvi melmerch orhiloo.amidralaa gej hatuu shvv.ingeed bodohoor mongo togrog yunaas ch ilvv eleg bvten ervvl mend baih ni dendvv aj jargal yumaa hvmvvsee negiiiiiig bodogduulsan surgamj bna

      comment-bottom
    15. Vote -1 Vote +1ee
      Өгүүлсэн нь:

      Энэ эмэгтэй үнэхээр алдаж шоронд орсон ч гэсэн их сайхан хань ижил, үр хүүхэдтэй юм. Энэ эмэгтэй нөхрөөр нь илүү их бахархаж байна. Ингэж хань ижлийнхээ төлөө тэмцэж гүйж, хань ижлээ алдахад нь уучилж байна гэдэг . Ядуу бас амьдралдаа алдсан ч гэсэн их сайхан ханьтай учирсан азтай эмэгтэй юм. Үнэхээр ханьдаа хайртай сайхан Монгол эр байнаа. Батсуурь ахаараа бахархаж байна шүү.

      comment-bottom
    16. +3 Vote -1 Vote +1medleg
      Өгүүлсэн нь:

      Энэ эмэгтэйн талаар дуулж сонсоогүй гэжүү? Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар гээд анх 2 эмэгтэй хүн ирж танилцаад хүмүүнлэгийн будаа зөөлгөнө гэсийм байна лээ. Уг нь өөрөө дэлхий зөнд ажилдаг байсан юм байна лээл дээ. Тэгээд урд очоод эхний удаад хар тамхи гаргуулсан нь амжилттай болсон юм гэсэн. Тэрний хөлсөнд 300 доллар өгсөн, дараа нь дахиад нөгөө 2 хүүхэн чинь гаргуулий гээд ирсэн, харин тэр нь бүтэлгүй болоод шууд гааль дээр баригдсан юмаа. Малайз билүү дээ тэндээс л Хятад руу орж ирээд хил дээр баригдсан юм. Миний ойлгосноор шулуун гэдсэндээ хийж эхний удаа гаргасан, харин дараах нь баригдсан юм байна лээ. нөгөө 2 хүүхэн нь харин оргоод хил даваад одоо Монголд ирчихсэн, хэрэг нь мөрдөгдөж байгаа гэсэн. Анх цааз өгсийм, тэгээд харин манай тал их хөөцөлдсөн шүү, тэгээд л насаараа хорих ял болсон. Манай орны хувьд дэлхийн цөөхөн гүрэнтэй ялтан солилцох гэрээ байхгүй юмааа, тэрний нэг нь Хятад, тийм болохоор нутагт нь ялыг нь эдлүүлэх олон улсын конвенци үйлчлэхгүй байгаан. Энэ сайтыг хэрвээ Хятадад байдаг, амьдардаг монголчууд маань уншдаг бол эргээд очоорой гэж уриалмаар байна. Тэр 100 юань гэж яриад байгаа учир нь хүйтэн болж байна, дулаан хувцасыг нь явуул гэж тэр талаас манай элчин сайдын яаманд хэлээд, тэндээс гадаад харилцааны яам, тэгээд гэр оронд нь хэлж, явуулсан зүйл мөн байна. Тэр үед их мөнгө явуулмаар байсан ч бидний амьдралаас илүүчлэх юм одоохондоо энэ 100 юань байна гэж нөхрийг нь зурагтаар ярьж байхыг үзсэн юм. Хөөрхий дөө, бүтэн 2, 3 сар болж байхад гэрээс нь ирсэн 100хан юаниа хайрлаад үрж чадаагүй л байна даа. Энэ асуудлыг шийдэх эцсийн арга бол манай улс БНХАУ-тай ялтан солилцох гэрээ байгуулах л явдал юм. Энэ түргэн бүтээсэй гэж залбирийдаа.

      comment-bottom
    17. Vote -1 Vote +1julia
      Өгүүлсэн нь:

      Evii dee hoorhii.Hamgiin gol n humuus mini yaduu ch gesen erkh cholootei amidrah shi saikhan yum baihgui shtee.Tanii ger buld hamgiin sain saihniig husen yorooyo.Hogiin hyatad orontoi hil zalgaa amidarch baigaadaa gutaj baina.Hunii erhiig ulandaa gishgesen oron.Yamar azaar mongoliin irgen bolj toroo ve gej haya bayarladag shuu.Bi l lav bolj ogvol hyatadaar ch dairahgui baihguig hicheedeg.

      comment-bottom
    18. +1 Vote -1 Vote +1Tawilan
      Өгүүлсэн нь:

      Ямар элэг эмтрэм юм бээ?Энэ эмэгтэйд тусалж эх оронд нь ялыг нь эдлүүлэх арга унэхээр баихгуй гэж уу?Монголын нэртэй сайн хуульч, омгоологчид минээ энэ бусгуйд туслаач.Бид цөөхүүлээ шуу дээ.Хөөрхий, амьдралаа дээшлүүлэх гэж л яваад алдсан бгаа.Монголчуудаа, энэ бусгуйд туслах хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм бээ?Элэг эмтрээд уйлж байгаад бичлээ.

      comment-bottom
    19. +1 Vote -1 Vote +1аагий
      Өгүүлсэн нь:

      энэ эгчийн төлөө бурханд залибирах болноо та заавал эх орондоо ирнээ

      comment-bottom
    20. -1 Vote -1 Vote +1Zaluu
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    21. +1 Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      http://www.youtube.com/watch?v=MMZ2Sx1f2-o
      хурдан эх орондоо ирээсэй.
      хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу…

      comment-bottom
    22. -2 Vote -1 Vote +1shan zalu
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    23. -1 Vote -1 Vote +1odnoo
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    24. Vote -1 Vote +1zaluu
      Өгүүлсэн нь:

      Хоорхий до хүний нутагт шоронд умар олиг байхав дэ Хэцүү умдаа даа Хүн хүнээр л дутдаг шүү Элэг бүтэн б.х шиг жаргал б.хгүй шүү дээ үрийн зауа ханы сэтгэл түших б.гүй дэ хурдан гараасай л гэж

      comment-bottom
    25. -1 Vote -1 Vote +1zaluu
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    26. Vote -1 Vote +1Orovdmoor yumaa
      Өгүүлсэн нь:

      Бурхан энэ эгчийн хийсэн хэрэгийг тсагаатгаж эх нутаг ээж хани ижил үр хүүхэд рүү ни удахгуйявууласай гж залбиря. Бүр хоолой дээр юм тээглээд хамар шархираад автобусанд золтой л уйлчихсангүй. Хурдан мгл доо ирээрэй гж л залбирая даа

      comment-bottom
    27. Vote -1 Vote +1korea-s
      Өгүүлсэн нь:

      -Зовох цагт хатамжтай бай гэж мэргэдийн уг байдаг. Сэтгэлийн тэнхээтэй эгч байна.

      -Алдсан л хүн байна хөөрхийг хийсэн гэмээ эдлэж байхад нь битгий нэмж ялла. Хүн гэдэг сэтгэлийн л амьтан шүү дээ.

      -монгол хүний яс зааж шүдээ зууж байгаад бүсээ чангахан бүслээд дуу аялж байгаад давдаг юм шүү.

      comment-bottom
    28. Vote -1 Vote +1zaya
      Өгүүлсэн нь:

      заа энийг бол үнэхээр өрөвдсөөн

      comment-bottom
    29. -1 Vote -1 Vote +1Super lingerie show
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    30. Vote -1 Vote +1bi mongol xvn
      Өгүүлсэн нь:

      vnheer uilaxgvi bxin arga alga a gai gazar dooros gegcher ter 2 emegtei yamar nowshin 2 pizda we xvni garaar mogoi barisan 2 t1 iig l eostoi shiitgewel taarna mongoliin toriin ondorlogvvd yamar negen yum xiimeer yum aa mongold neg xujaa xvn xar tamh ini hergeer barigdaad nasaara xorigdox yal awsan bol odiid xujaa nar zvgeer suuhgvish de tiim bolxoor bolxoos boloxgvig ni xvrtel temtseeche gej guix bna a zondool ih uillaa egchee ta setgeliin tenheetei bgarai sanj yawbal bvtne e

      comment-bottom
    31. Vote -1 Vote +1ooze
      Өгүүлсэн нь:

      Хүнээс сонссон юм аа 500 грамм нунтаг залгисан байсан гэсэн. Бусдаар эд бараанаас гарсан бол юу гэхэв хулихдуулсан гэхсэн яахаараа 500 грамм нунтаг залгичихдаг байнаа.

      comment-bottom
    32. Vote -1 Vote +1ooze
      Өгүүлсэн нь:

      энэ үнэн үү хүмүүс ээ.

      comment-bottom
    33. Vote -1 Vote +1Энжи
      Өгүүлсэн нь:

      Төр засаг нь урагшгүй, өөрсдөө баяжиж байвал болдог муухай тогтолцоо хэзээ арилах юм бол? Гэмгүй ард олон чинь зовж гүйцлээ шүү дээ. Ядуурлаас болж гэмт хэрэг их гарах юм. Дарга нар минь юм бодоо ч дээ. Уйлах ч багадаад байна. Хөөрхий энэ айл гэр яана даа. Элэг бүтэн байж, арай өөр аргаар амьдарч болоогүй юм байх даа. Гэр бүлийн хоёр яаж ч муудалцаж байсан үр хүүхэдтэйгээ элэг бүтэн байх ямар үнэтэй гэдгийг сайн ойлголоо. Сална явна гэдэг утгагүй юм байна шүү.

      comment-bottom
    34. Vote -1 Vote +1odnoo
      Өгүүлсэн нь:

      ÕÎÎÑÎÍ × ÁÀÉ ÕÎÎËÒÎÉ × ÁÀÉ. ýëýã á¿òýí áàéõ øèã æàðãàë õàà ÷ áàéõã¿é õ¿ì¿¿ñýý. íýãèéãýý óó÷èëæ óóæóó áàéãààðàà.

      comment-bottom
    35. Vote -1 Vote +1mynko
      Өгүүлсэн нь:

      syl mongo orj irne gedeg xar mortei yl;sen xeden mongolchyyd mini ta nar tsigaanyyd shig demii ix tendeg shyy bolgoomjtoi bai

      comment-bottom
    36. Vote -1 Vote +1naran
      Өгүүлсэн нь:

      Хар тамхи ходоодондоо нуугаад гарах гэж байгаад баригдсан гэсэн шд. Манайхан хуульзүйн мэдлэг муутай, амар хялбараар мөнгөтэй болох гээд нүдээ аниад зүтгэчихдэг болохоор энэ хүн шиг алдах хүн ахиад зөндөө гарах байхөө. Ядаж Хятадад хууль хатуу. Манайх шиг юм бол өрөвдөөд өршөөгөөд байхгүй, цааз сонсоогүй нь их юм.

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих