Жирэмслэх боломжийг бид хэрхэн ихэсгэж болох вэ?

Ихэнх хосууд байгалийн жамаараа жирэмслэлтийг бий болгодог бөгөөд зарим гэр бүлийн хувьд энэ ойлголт  бол тулгамдсан асуудал болж байдаг.

Харин зарим нь гэр бүл төлөвлөлтөө хийж төлөвлөсөн цагтаа төрөлтийн зайг тохируулан өөрсдийн үр хүүхдээ төрүүлж байдаг. Жирэмслэх боломжийг сайжруулах нэн тэргүүний ойлголт бол өндгөн эс гадагшлалт (овуляци) тогтоох юм. Сарын тэмдгийн мөчлөгийн үед өндгөн эс өндгөвчнөөс ялгарч умайн гуурс руу шилжинэ. Сарын мөчлөг нь тогтмол эмэгтэй хүний өндгөн эс гадагшлалт нь дараагийн менстурацаас өмнө 12-14 хоногт гадагшилна. 

Эдгээр өдрүүдэд өндгөн эс гадагшлах магадлал өндөр. Хэрвээ сарын мөчлөг хэвийн биш урьдчилан мэдэх аргагүй бол овуляцийг тооцох нь хэцүү бөгөөд мэргэжлийн хүнээс тусламж авах нь зүйтэй. Өөр нэг сонголт бол сарын тэмдгийн мөчлөг тогтмол биш эмэгтэйчүүд нь өндгөн эс гадагшлалыг урьдчилан тодорхойлогч багажаар тодорхойлж болно.

Энэ нь өндгөн эс ялгаралтын хугацааг ойролцоогоор тогтоож мөн өндгөвчнөөс ялгарах гормоны ялгарал ихсэлтийг тодорхойлж чаддаг. Энэхүү багаж нь суурин биеийн температурыг хянадаг ба өглөө бүр температурыг үзэж хуанли хөтлөнө. Хэрвээ температур өсч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байвал өндгөн эс гадагшлах магадлалыг илтгэнэ. Энэ аргын сул тал нь удаан хугацаатай нуршуу мэт санагдах боловч эмэгтэй хүн өөрийн өндгөн эс гадагшлалтыг хянахад тус дэм болдог.

Цэврүү бол шингэн бүтэцтэй, гадуураа бүрхүүлээр хүрээлэгдсэн байх учир өндгөвчийг хэт авиан оношилгоогоор харахад овуляцийн ялгарлыг нарийн харуулж өгч чаддаг бөгөөд жирэмслэлтийн асуудалтай байгаа хосууд энэ аргыг ихэвчлэн хэрэглэдэг. Гэвч нөгөө талаараа энэ нь бага зэрэг өртөг өндөртэй байдаг. Бэлгийн харьцаанд орсон үед овуляци давхцаж байвал мөчлөгийн хугацаанд жирэмсэн болох магадлал ихэснэ.

5 Comments

  1. enxee says:

    nadad xurdan xariu uguurei

  2. enxee says:

    bi 22nastai bi nuxur awaad 3sar bolj bn bi xurdan xvvxedtei bolood bgaach boloxkv bn nadad tuslaach

  3. Anonymous says:

    harin time hariylah hun bny

  4. busgui says:

    undgun es yahaaraa dutuu bolovsordog yum boloo humuusee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.