Хамгийн анхны робот эхнэр зохион бүтээжээ

Хиймэл оюун ухааны салбарт ажиллагч хятад инженерүүд хамгийн анхны роботон “эхнэр” зохион бүтээжээ.

Уг робот хүний гаргадаг өвөрмөц нүүрний хувирлуудыг үзүүлж чадахаас гадна “арьс” нь хүний биеийн дулаантай ойролцоо хэмтэй, хүнтэй харилцан яриа үүсгэж, гэрийн ажил хийх чадвартай хэмээн Хятадын Соху агентлагийн мэдээнд дурджээ. Үүнээс гадна хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлтээр өөр бусад үйлдлүүдийг суулгах боломжтой, бэлгийн харилцаанд ч орох боломжтой тул жинхэнэ эхнэрийг орлож чадна гэжээ. Робот эхнэрийг 20 мянган юань буюу 2953 доллараар худалдан авах боломжтой юм байна. Харин аль институт эсвэл технологийн компани энэхүү робот эхнэрийг бүтээснийг хараахан дурдаагүй юм.

Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хятадад 100 эрэгтэйд 104.64 эмэгтэй оногддог бөгөөд эрчүүдэд эхнэр олох нь жил ирэх тусам хүндрэлтэй болж байна гэжээ. 2012 оны байдлаар тус улсад 30-39 насны 12 сая ганц бие эрэгтэй, 6 сая ганц бие эмэгтэй байна гэсэн статистик гарчээ. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн тооцоолж буйгаар 2020 он гэхэд урд хөрш 24 сая гэрлээгүй эрчүүдтэй болно гэж үзэж байна. Иймд уг роботыг зохион бүтээгч инженерүүд үүнийг Хятадын хүн амын хүйсийн тэнцвэргүй байдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа аж.

Гэвч Хятадын эрх баригчдыг ийм төрлийн роботуудыг иргэдээ тагнаж, чагнахад ашиглаж болзошгүй гэж зарим ажиглагчид хардаж байгаа юм.

SOURCE: MNB.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.