Бүхнийг мартаад хүнтэй үерхээд амьдралаа эхлүүлсэн дээр үү?

Concept of doubt for the right destination

Сайн байна уу. Нилээн алдаа дутагдалтай бичсэн байж болох тул тэвчээртэй хандан туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Би одоо 25-тай учир нь юу вэ гэвэл дөнгөж 18-н насандаа айлын охинтой суугаад жирэмсэн болгоод хөөрхөн охинтой болж билээ. Тэгээд 2 оюутан тусдаа гараад охинтойгоо хоолтой, хоолгүй олон хоног болдог л байлаа. Тухайн үед улсын төлбөргүй сургуульд хүссэн болгон болж чаддагүй мэргэжлээр сурx байлаа.

Манай хүн ч гэсэн хувийн сургуульд суралцаж байсан. Охиноо хүнээр харуулдаг байсан үе. Тухайн цаг үед би буруу гарын 10 жилийн залуустай нийлж хааяа уудаг байсаан. Дараа нь хийгээгүй зүйлийнхээ төлөө байцаагдаж, 461-р хорих ангид шууд саатуулагдаж билээ. Мэдээж жаахан охиноо, эхнэрээ орхиод тэнд хийгээгүй хэргийнхээ төлөө 5 сар саатуулагдах ямар олиг байх билээ.

Тэгж явсаар байгаад нэг юм гараад гадуур 2 жил байцаагдаж билээ. Мэдээж хангалттай нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. За гарч ирэх үед бүх зүйл аймшигтай болж эхэлсэн. Сургуулиасаа хөөгдсөн, эхнэр оюутан учир тэднийг тэжээхийн тулд ажил олж хийх гэхээр өдөр бүр цагдаа дээрээ 10-5 цаг хүртэл хүлээлгийн өрөөнд суудаг байлаа. Ажил хийх боломж олдохгүй байлаа. За тэгээд хэсэг будилж хагас дутуу ажил барилга олж хийгээд охиноо цэцэрлэгт өгөөд эхнэр сургуульдаа яваад хэсэг арай гайгүй болж эхэлсэн.

Тухайн үед би сэтгэлээр маш их унадаг байсан, гэсэн ч архи гэдэг зүйлээс хол байдаг байсан. Манайд эхнэрийн 10 жилийн найз гээд нэг охин хэд хоног байхаар болов. Нэг өглөө эхнэр хичээлдээ явсан хойгуур охин бид 2 хажуугаар ороод ирж билээ, мэдээж ямарч харилцаа бий болоогүй. Тэгээд удалгүй сонин зүйлс тохиолдож эхэлсэн. Эхнэр бид хэрэлдэж эхэлсэн яагаад ч юм байнга хэрүүл гараад байдаг. Тухайн үед хэд хэдэн удаа охин бид хоёрыг орхиод гадуур хонодог байлаа. Байдал нэг л биш болоод байгааг гадарлаж эхэлсэн надад тийм айхтар хар гэх зүйл байхгүй ээ.

Тэгээд өөрт нь мэдэгдэхгүйгээр эхнэр өөр хүмүүстэй мөнгөөр унтаад яваад байгааг олж мэдсэн. Яагаад ч юм тэр үед нэг л уйлчих гээл байдаг байсан, чи ажилгүй мөнгөгүй юм чинь эхнэр чинь ингэж яваа нь чиний буруу гэсэн бодол орж ирдэг байсан. 2 сар орчим чимээгүй байж байгаад бүх үнэнг хэлсэн боловч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Хэсэг хугацааны дараа ярилцаж байгаад бүх үнэнгээ надад ярьж өгсөн, үнэхээр уйлмаар байсан. Энэ явдлаас 1 жилийн дараа 2 тийшээ болсон. Одоо салаад 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд нөхөртэй болоод гэрийхэнтэйгээ танилцуулаад салсан байдаг юм байна лээ. Охины хувьд сар бүр ээж рүү нь тэтгэмж маягаар 100-г шилжүүлдэг. Миний хувьд одоо тогтсон ажилтай, ажлынхаа хажуугаар хувийн сургуульд суралцаж байгаа. Дараа жил төгсөнө. Манай хүн сургуулиа төгсөөгүй барилгачин болсоон, өвөлдөө мэдээж ажилгүй.

Гол асуудал нь би буцаад гэр бүлтэйгээ амьдармаар санагдах юм. Нилээн хэдэн жил тусдаа байсан болохоор хэцүү байх л даа. Эхний 1 жилд хэд хэдэн удаа нийлэх талаар эхнэр хэлсэн боловч тухайн үед би татгалзаж орхисон. Мэдээж танилцах хүсэлт ирдэг боловч нэг л төвөгшөөсөн байдалтай байдаг. Эсүүл бүхнийг мартаад хүнтэй үерхээд амьдралаа эхлүүлсэн дээр үү? Та бүхнээс тусламж хүсэхээр шийдлээ…

19 Comments

  1. Uuree says:

    belgewch hereglej bai l daa yasan ch ert huntei untaj hewteh durtai yum? Yawal aaw eejuud ni ene talaar huuhduudteigee neelttei yariltsaj, ger bul tuluwlult bolon sexiin amidraliin zuw hewshiliin talaar oilgolttoi bolohiin boloo? Ene tiim hetsuu baidag yum baihdaa

  2. A says:

    Ta2 maani 2 uulaa l aldaa gargaj ohinoo bodood ergeed niiled buhniig shineer ehleed uz ireeduin saihan amidralinha toloo , huurhun ohiniihoo toloo zaaval hicheej bfaad niileerei gj husmeer bn. Ymr shiid gargasan aa end bichij uldeegeerei
    Az jargal hysie ta3 t

  3. Guru says:

    huuhdee bodoj bolnoo gehdeee l ter hun chin uurchlugduhgui, aash avir ni diildehgui heveer bval bugdeeree ulam iluu ih setgeliin ovlontoi bh bh daa, ter huuhen chin yanz ni lam oldku bol butsahdaa zalna geech uildell hiijaagaa beez

  4. батаа says:

    үнэхээр хэцүү асуудал байна шүү. хуучин эхнэртэйгээ сайн ярилцаад хэсэг хугацаанд хамт байгаад ажиглаад үздээ. Та 2 хэн хэн л хичээж байж л бүтэх байх. Ганц чи хичээгээд бүтчихгүй байхаа. Хамгийн хохирж байгаа нь охин чинь байнадаа.

  5. No name says:

    Аймар юмаа. 18 хан настай охины амьдралаар тоглочоод одоо шинэ амьдрал эхлүүлэх?? Өвөлдөө ажилгүй барилгачин болсон гэх аргагүйштэээ хүүхэдтэй хүн ганц бие ээж өөр юу хийж чадах юмбээ!!! Би чиний оронд байсан бол эхнэр хүүхэд дээрээ очно. Амьдралдаа хүүхдээ юу ч болж байсан өнчрүүлэхгүй. Дахиж л өөр эмэгтэйн амьдралаар битий тоглоорой. Хэн ч чамтай дахиж битгий учраасай

    • daddy says:

      true af. hairan saihan ohin chinii archaaguigees ehner chine biye unelsen bna shvv de. ehneriin nz hajuugar orson medeej yu ch boloogui gej shaaj l bga chi bol. tiim bish bsan bol end bichih yamar ch hereggui l bsiin cham shig nofshos bol mongol erchuuliin ner hund unaj bgam da

  6. baagii says:

    нөхөр найз залуу ажилгүй арчаагүй байж болно хүүхдэд хоол хэрэгтэй бйаж гэхдээ биеээ үнэлэхгүйгээр ямар нэг ажил хийгээд хоолоо олж идэж болох доо, гэхдээ чи эхлээд алдах зүйл хийдэг нь тоогүй байна да

  7. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Ер нь бол чи Сайхан охины амьдралааар тоглосон байна. Хариуцлага алгаа…. аль аль нь залуухан жоохон байж.
    Одоо бүх юм өөр байж болно . Ээж ямар бна охин тийм болно. Тмээс тэр 2нхоо түшиг болж сайхан ирээдүйрүү тэмүүлсэн дээр бишүү….
    Эр эм хүмүүс нэгнээ нөхөж нэгнээ уучилж л бие бинээ түшиж л амьдардаг шг санагддаг шүү

  8. дээг says:

    Эр хүний ноен нуруугаа нэг харуулдаа. Чи арчаатай байсан бол хөөрхий тэр эмэгтэй тийм юм хийхгүй. Эмэгтэй хүн үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм.
    Лодойдамба гуйн Хугараагүй ноён нуруу зохиолыг унш. Чиний асуудал бол юу ч биш. Эр хүн 3 удаа уучилдаг юм. Эр хүн л тэр гэрийн бүрэн бүтэн байдал, ноён нуруу байдаг.

  9. Mogi says:

    Шинээр эхэл тэр чамайг хэзээд хуурах болно.

    • No name says:

      Mogi zugeer zail. Erguu mal buh comment n nofsh amidralaas tasarxai ym bxin

      • Mogi says:

        Үнэнтэй эвлэрч сур хүүхдээ. Маш хатуу бдым гэсэн ч хүлээн зөвшөөр. Ямарч найдваргүй залуу минь цагийн гарз.

  10. Minj says:

    Butsaad suusan n deer ym bishvv ehner chin ter ued argagui amidral n hetsvv bolhoor l heseg tegj ywsan baih. Huurhun ohinoo bodood butsaad ewlerhiig bod. Tertei tergui mongold amidrah hetsvv bolhoor tegdeg ymu uchnuun ohid hvvhnvvd tegj bie ee vnelj uuriiguu ar geree tejeedeg ym bnle. Bi oyutan baihdaa mongold bdg solongos ezentei karaoked barmen hiij bhdaa tiimerhvv ohidiig zunduu harsan. Huurhun saihan n ch bn mya n ch bn, ihenh n hen ch harsan yanhan gej helheergui jiriin l haragddag. Yanhnaa medehgui ih zantai yarwagnasan bie bienee deerelhsen hachin hvvhnvvd ch zunduu bii. Ihenh n amiralaa ih delgej yarinaa naiz zaluu eswel nuhur n ajil hiideggui , bie ee vnelj olson munguuruu ar geree bas ter har ymnuudaa tejeedeg gej sonsood ih uruvddug blaa. Ih olon jiliin umnu l duu odoo ter hvvhnvvd ihenh n 30 garsan baih arai odoo hvrtel bie ee vneldeggui bailgui dee. Zarimiih n fb s harhad ali hediin hvntei suuchihsan hvvhed shuuhadtai neeh gemgui tsaraitai, zarim n hvntei suusan ch vr hvvhed gargaj chadahgui bdg ymu baahan hvvhed duuddag ym share hiitsen ch baih shig( zamarch ywah uedee abort ih hiilgee biz). Zaza tiimerhvv gariin hvvhnvvd lav mongold hog negeeree shvv nuhrvvd n medeej yu ch meddeggui biz. Chinii huvid medsen bolhoor l joohon tiim ym daa. Gehdee chinii archaaguigees ehner chin heseghen hugatsaand tiim vildel hiisen uchir oilgoj uuchlahgui yu daa.

  11. Даваасүрэн даажаа says:

    Тэсэхгүйдээ, бүхнийг шинээр эхэлж, өөрийгөө хөгжүүлбэл яасан юм бэ. Нэгэнт салсан, ан цав болсон хүмүүс эргээд эв нэгдэлтэй амьдрана гэж байхгүй л байх. Урд арднб юмаа сөхөөд л бөөн зовлон болох янзтай шүү.

  12. Mr says:

    Эрэгтэй хүн бардам байдгийн бн лээ. Гэхдээ гэр бүл үр хүүхдийн асуудал нь бардамнах зүйл биш бололтой. Алдаж оноо биздэ эвлэрэх боломж бга бол эвлэрээр. Дахиад хэзээ ч эвлэхгүй бж мэдэх юм. Эхнэр чинь ч, чи ч бас адилхан алдаж.

  13. a says:

    Ер нь анхны амьдрал л хамгийн ариун, гэхдээ хагарсан аягыг цавуугаар наагаад халуун цай ууж болдог бил үү

    • Mogi says:

      Юм хөгжсөөн наагаад цай ууж болно. Хэзээ ч салахгүй сайн цавуу бна гээд бод доо.

  14. Зочин эр says:

    Анхы юм бүхэн сайхан, алдаж онохыг алийг тэр гэхэв хө. Алья*хантай суугаад, алив бүхнээрээ дээдлээд амар сайнхан амьдарч байгаагаа мэдэхгүй залуус зөндөө шд. Чамайг эхнэрээс чинь өөр ойлгох сайн хүн гарч ирэхгүй байх шүү. Чи эхнэрээ засаад, өөд нь татаад авч чадахгүй бол айлын аав болод яах юм бэ. Чи дахиад дхүнтэй суулаа ч дараачийн амьдрал чинь дардан байх нь тодорхой юу(?), сайн бод!
    Би чиний оронд байсан бол эргээд сууна, болгоно бүтээнэ гээд зүтгэх байсан байх даа.
    Яагаад би өөрөө тийм сайхан амьтан ч биш юм чинь. Зиа тэгээд эргээд нийлбэл, өмнөх хойтохыг нь сөхөөд байх хэрэггүй, амьдралыг завдал өгөхгүй урсгаад байх хэрэгтэй. Урсгал ус булингаргүй ээ, гэж!!!

  15. Залууд says:

    Залуу минь 2 талдаа бүхнийг ухаарч ярилцаж чадвал эргээд нийлвэл зүгээр шүү.Өнгөрснөө битгий сөхөөрөй.Зөвхөн ирээдүйнхээ төлөө,өөрсдийнхөө төлөө,үр хүүхдийнхээ төлөө сурч боловсорч ажиллаж хөдөлмөрлөж амьдраарай.Өнгөрсөнд хэн яаж алдсанд хэн нэгнээ бмтгий буруутгаарай.Хүний амьдрал богинохон болохоор эргээд харахад сайхан зүйлсийг үлдээхийг зориорой.Амжилт хүсье.Хичээгээрэй!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.