Салья гээд хөөгөөд явахгүй юм

Архи огт уудаггүй, ажил гэр гэсэн л маршруттай уг нь миний өөдөөс ганц удаа ч муухай харж том дуугарч байгаагүй, мөнгө цаасаа надад өгдөг, гэр амьтай хүүхдүүддээ сайн аав гэсэн мөртлөө намайг халамжилна гэж үнэхээр байхгүй. Ярилцая гэхээр нээх юм ярихгүй, секс бол 14 хоногтоо нэг хоёр, ядраад байна л гэдэг. Өөр хүн бол үнэхээр байхгүй.

Би бүр бухимдаад байх юм. Тэврэлт үнсэлт халамжаар дутаад ганцаардаад ч байгааа юм шиг сэтгэл нэг л хэцүү юм. 12 жил болж байгаа юм. Яавал дээр вэ? Салья гээд хөөгөөд явахгүй 30 гарсан хосууд байна зөвлөөч…

7 Comments

  1. man 35 says:

    Bi yag nohor shg chn zaluu bna, ehnerteigee bas 12 jil, 1 huuhedtei. Yaagad ehnerteigee seks hh husel baga bdg geech? Ter buduun, chi bas buduun bh te?

  2. Далий says:

    Миний хажууд яг ийм хүүхэн 1 байна. Юунд ч талархаж мэдэхгүй. Хийж бүтээсэн бүхэн нь түүнд таалагддаггүй ажлаас орж ирэхэд ч хүн гэж тоодоггүй түрүүлж ирсэн нь хоол ундаа хийгээд хүүхдээ авах байтал чи ав чи хий гэсэн залхуу нэгэн яг л чиний байгаа байвал. Тийм болохоор чамайг яаж хүсэхэв дээ.

  3. Үнэн says:

    Би яг чин үнэнг голыг чинь зортол хэлье.
    Чи эрэгтэй хүнийг огт хүндлээгүй байна. Үргэлж доош нь хийж, хорьж цагдаж хамаг эрх чөлөө, бодлыг нь боймолж үргэлж хорон муу үгээр хэмэлж өөртөө итгэх итгэлийг үгүй хийжээ. Юм бол хардаж сэрдэж хэрүүл хийсээр байгаад юу ч хийх хүсэлгүй явдаг бие л болгождээ. Өөрөө хэдэн төгрөг ч үрэх эрхгүй. Үргэлж мөнгө төгрөгийг нь яасан ийсэн гэж шалгаасаар байгаад мөнгөө түй ч үрэлгүй шууд өгдөг болжээ. Ярих гэхээр хэрүүл болоод, хэрүүл болох болгонд чиний зөв тэрний буруу болоод байхаар ярилцаж үхсэнээ хийхэв гэж бодож байгаадаа хөөрхий. Өнөөгийн нийгэмд бухимдаад уур уцаартай ороод ирэх үед чи өөдөөс нь үхсэндээ уурладын гэж орилсоор байгаад чамруу том харах ч зориг зүрхгүй болждээ наадах чинь. Өнөөгийн стандартыг дагасан бүдүүн галбиргүй биеийг чинь хараад секс хийх байтугай хажууд чинь байх хүсэл нь төрөхгүй байгаа даа. Өнөөгийн стандарт бол хаанаас нь ч харсан хав бөөрөнхий ямар ч өгзөггүй ямар ч бэлхүүсгүй. Асуудал болгон зөвхөн нэг хүнээс хэзээ ч болдоггүй юм. Та 2 хоёулаа буруутай. Эрэгтэй эмэгтэй 2 -уулаа л хүн адилхан сэтгэл зүрхтэй адилхан л гомдоно, тунирхана заавал эрэгтэй нь буруу нь ч бай зөв ч бай уучлалт гуйна, буулт хийнэ гэж тийм мал юм хаана ч байж болохгүй шүү. Шийдэх ганцхан л арга байна. youtube -ээс Цаца подкаст гээд хайгаад эхний дугаараас нь сонсоод үз. Зүгээр л өөрийгөө өмөөрөх тэнэг зангаа хойш тавиад сонсоод үз. Би ямар тэнэг юм бээ гээд уулга алдаад суухыг чинь би сайн мэдэж байна. Амжилт хүсье.

  4. Setgeld n hurdeg ym gj hzech baihgui huuhnuud yumaa olon ym hutsaj bgad huni tevcheer baraad hayagdsniha daraa yu aldsnaa uhaarna daa

  5. Motive says:

    Яг өөрт чинь маш чухал зөвлөгөө өгч ярилцмаар бна. Яаж холбогдох вэ?
    Энэ бүхнийг туулсан хүн бнаа

  6. Amorb12@yahoo.com says:

    Ядаргаатай юм бэ энэ хүүхнүүд.
    Эрчүүдээс хүсэх хүсэлд чинь хязгаар гэж байна уу?
    Архи тамхи хүүхэн шуухан гэхгүй, ажилаа хийгээд явж байгаа аав хүнээс өөр юу хүсээд байдын?
    Секс секс л гэсэн донтой хүүрнүүд юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.