Kanye West болон Kim Kardashian нар салснаас хойш Kanye нь Австралийн архитектор Bianca Censori-той гэнэтийн байдлаар гэрлэсэн нь дэлхий дахиныг шоконд оруулсан юм. Гэвч тэдний гэрлэлтээс илүүтэй Bianca-гийн олон нийтийн газар өмсөж буй асар хэтэрхий, бараг шалдан гэж хэлж болохоор хувцаслалтууд шар хэвлэлийн гол сэдэв болоод байна.
Kim Kardashian-ий хувийн хувилбар уу?
Олон нийт болон шар хэвлэлүүд Bianca-гийн гадаад төрх, стилийг Kim Kardashian-тай асар адилхан байгааг онцолдог. Kanye West өөрийн экс эхнэр Kim-ийг загварын хувьд тодорхойлдог байсан шигээ шинэ эхнэрээ ч мөн өөрийн хүссэнээрээ “хүүхэлдэй” мэт хувцаслаж, олон нийтийн өмнө удирдаж байна гэх шүүмжлэл хүчтэй явагдаж байна.
Хүүхдүүдийн хажууд ба эхнэрийнх нь сануулга

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Kim Kardashian экс нөхрийнхөө шинэ эхнэрийн хувцаслалтад маш их бухимдалтай байгаа аж. Тэрээр Kanye-д хандан “Манай хүүхдүүдийн хажууд Bianca-г наад заваан, шалдан хувцастайгаа явахыг хориглож байна. Хүүхдүүд маань ийм зүйл харах ёсгүй” хэмээн хатуу сануулга өгч, шаардлага тавьсан гэдэг.
Гэр бүлийнхнийх нь айдас
Bianca Censori-гийн Австрали дахь гэр бүл болон найзууд нь Kanye West-ийг түүний сэтгэцэд нөлөөлж, өөрийнхөө бүрэн хяналтад авсан хэмээн асар их сэтгэл зааварлан түгшиж байгаа бөгөөд Bianca-г Kanye-гаас салж, гэртээ эргэн ирэхийг шаардсаар байгаа юм.