1995 онд Их Британийн жүжигчин Hugh Grant “Four Weddings and a Funeral” киноны амжилтаараа дэлхий дахинаа мандаж, Хүлливудын хамгийн эрэлттэй, язгууртан шиг дэгжин залуугийн төрхөөрөө сая сая үзэгчдийн хайрыг татаж байв. Тэрээр тухайн үеийн супер модель, үзэсгэлэнт Elizabeth Hurley-тэй 8 жилийн турш үерхэж, салбарынхаа хамгийн төгс хослолоор тодорч байлаа.
Sunset Boulevard дээрх шөнө дундын баривчилгаа
1995 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Hugh Grant “Nine Months” киноныхоо нээлтийн өмнөхөн Лос Анжелес хотын Sunset Boulevard гудамжаар машинтайгаа явж байжээ. Тэрээр гудамжнаас Divine Brown хэмээх биеэ үнэлэгч бүсгүйг 60 доллараар хөлслөн, өөрийн зассан саарал өнгийн Mercedes машиндаа суулгасан байна.

Тэдний машин харанхуй гудамжны булангийн зогсоолд байхдаа тоормосны гэрэл нь үргэлж анивчиж байсан тул ойролцоо эргүүлэг хийж байсан Лос Анжелесын цагдаагийн хоёр офицерын анхаарлыг татжээ. Цагдаа нар машинаж ойртож очоод цонхоор нь харахад Hugh Grant биеэ үнэлэгч бүсгүйтэй арын суудалд заваарч байсан бөгөөд тэднийг олон нийтийн газар садар самуун явдал гаргасан хэргээр газар дээр нь баривчилжээ.
Сүүлээ хавчсан муур ба баривчилгааны зураг (Mugshot)
Hugh Grant-ийн цагдаагийн газарт авахуулсан (Mugshot) зураг маргааш өдөр нь дэлхийн бүх шар хэвлэлийн нүүрийг тахлав. Цагаан цамцтай, гэмшсэн, ичсэн харцаар камер руу харж байгаа түүний зураг Хүлливудын түүхэн дэх хамгийн алдартай баривчилгааны зургуудын нэг болсон юм.
Бүх хэвлэлүүд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй Elizabeth Hurley-тэй үерхэж байгаа атлаа яагаад гудамжны биеэ үнэлэгчид 60 доллар өгөв?” хэмээн шуугиж байв.
Jay Leno-гийн шоу ба нэр хүндээ аварсан нь
Кино бөмбөгдөж, карьер нь дуусах аюулд орсон тул Hugh Grant “The Tonight Show with Jay Leno” нэвтрүүлэгт оролцохоор зоригложээ. Шоуны хөтлөгч Jay Leno түүнээс шууд л “Та ямар чөтгөр нь шүглэчихээд ингэсэн юм бэ?” (What the hell were you thinking?) хэмээн асуухад Hugh Grant ямар нэгэн шалтаг хэлж, өөрийгөө өмгөөлөлгүйгээр:
“Би амьдралдаа асар муухай, тэнэг зүйл хийсэн. Би зүгээр л буруу зүйл хийсэн, миний бүх буруу” хэмээн үнэнчээр хариулсан юм.
Энэхүү эрс шулуун, үнэнч гэмшил нь олон нийтийн сөрөг хандлагыг зөөлрүүлж, түүний карьерыг сүйрэлээс аварч чадсан гэж үздэг. Түүний үерхэгч Elizabeth Hurley ч тухайн үедээ түүнийг училж, тэд 2000 он хүртэл хамт байсан бөгөөд одоо ч сайн найзуудын харилцаатай байдаг билээ.