Миний буруу хаанаа байгааг олохгүй юм…

Би эхнэртэйгээ суугаад 20 жил болсон байна. Анх аав ээжтэй нь танилцуулна гээд гэрт нь ороход “Юун цагдаа (би сонсогч байсан юм) дагуулж ирээд байгаа юм” гэж аав, эгч хоёр нь загнаж байсныг сонсоод би түрүүлээд гараад явчихсан юм.

Дараа нь “Хоёулаа больё доо” гэж намайг хэлэхэд “Охин биеэ өгчихсөн юм чинь салахгүй” гэсэн. Үнэндээ бол би ч бас анх удаа л эхнэртэйгээ секс хийж үзсэн хүн л дээ. Дараа нь ах нь, аав нь эхнэрийг минь эрээн алаг болтол зодоод хөөчихсөн байхад нь би эхнэрээ хүлээж авч байлаа.

Анхнаасаа тийм агуу хайртай дуртайдаа ч байгаагүй ээ. 22 хүрсэн эр хүн эмэгтэй хүн ямар байдгийг үзэх гэж шохоорхсон минь өнөөгийн энэ үр дүнгийн эхлэл байж дээ. Бид хоёр хоёулаа архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал үргэлжилсээр 2 хүүтэй болсон. 2003 оноос хойш би эхнэрээ ажил хийлгээгүй, би өөрөө зүтгэсэн. Эхнэрийнхээ аав, ээж, ах дүүг орох оронтой, ажлын байртай болгож өгсөн юм. Гэхдээ эхнэрийн том эгчээс мөнгө зээлж 3 жил зүтгэж байж тэдний амьдралыг босгосон. Гэтэл босгоод дууссаны дараа намайг “Хөвсгөл рүү амраад ир” гэж явуулчихаад, эзгүй хойгуур эхнэрийн талынхан өнөөх ажлын байр, бизнест маань эзэн суучихсан байж билээ. Надад хэлэх үг олдоогүй, маш их гомдсон… Гэвч гэр бүлтэйгээ л үлдэх нь чухал гэж бодсон юм.

Сүүлийн хэдэн жил их хэрүүл болсны оргил нь хадам ээж, эхнэрийн дүү хоёр манайд ирж намайг доромжлон, “Хүнд мөнгө өгч байгаад намайг алуулна” хэмээн заналхийлсэн явдал байв. Тэр явдлаас хойш хэдэн жил хадмынхаараа орсонгүй. Бүх л найз нөхдөөсөө холбоогоо таслаад, хэнтэй ч уулзалгүй зөвхөн гэр бүлээ л гэж санаж явлаа. Энэ хооронд эхнэр минь хотын ойр хавийн бүх л бөө, лам нарыг хэсээсэн дээ. Нэг бөө залууд гэрийнхээ хажууд байр түрээслэж өгчихөөд, орж гардаг болсныг нь ч би мэдсэн.

Намайг цагдаад 3 удаа, шүүхэд 2 удаа өгсөн дөө. Хүү бид хоёрыг хаяад 20 орчим хоног зугаалж ирчихээд хэрүүл өдөж байгаад хамаг мөнгө, машин авч яваад, хуримын бөгжөө хүртэл зарж үрээд ирсэн. Мэдээж би л гуйж, уучлалт гуйн, “Үрсэн, зарсан юмыг чинь мартана” гэж байж хүүхдүүдээ ээжтэй нь байлгасан.

Одоо ахиад л шүүхэд өгчихсөн… Хонуутаар зугаалаад ирэхэд нь би “Яав, ийв?” гэж асууж болохгүй байсан юм байжээ. Ахиад л хэрүүл, ахиад л шүүх. Хүүхдүүдээ сургалтад нь өгчихөөд “Аваад ирье, хоол хийж байгаарай” гэж хэлээд яваад ирэхэд хамаг юмаа аваад явчихсан байв.

Би хар багаасаа л эцэггүй өсөж, хүнд хэцүү үедээ “Би том болоод хүүхдээ аав, ээжтэй нь бүтэн байлгана” гэж бодож өссөн. Мөн архийг маш ихээр үзэн яддаг. Би одоо ч архи, тамхи хэрэглэдэггүй. Харин хааяа хүнд үед 1, 2 шар айраг уух болж дээ. Хэзээ ч архи ууж агсам тавьж үзээгүй, харин жаахан бухимдуу, ууртай байдаг байж магадгүй. Эхнэр минь оройтож ирээд л шууд угаалгын өрөөнд орж нууцаа угаагаад зогсож байхыг хэдэн удаа харсан. Хэрэлдсэн…

Хамгийн үнэт зүйл бол гэр бүл гэж бодож хичээж ирсэн надад зөвлөгөө өгөөч. Сүүлийн хэдэн жил үс минь шингэрч, нүүр минь үрчлээтэж, ойрд хараагүй хүмүүс гайхан алмайрч, анх харсан хүн “50 гарсан настай хүн үү” хэмээн харах хэмжээнд очиж дээ… Би чинь 40 гараад л явж байгаа хүн шүү дээ. Найз нөхөд ч үгүй, ажил мэргэжлээрээ ажиллаагүй удсан болохоор хамт олонгүй, эхнэртээ хөөгдөөд шүүхээс салгах шийдвэр гарахаас хамгийн их айж байна.

Эхнэр минь намхан нуруутай, бүдүүн, хялар нүдтэй ч намайг гэсэн сэтгэлийг нь хүндэлж, үр хүүхэд, амьдрал гэж бодсоор өдий хүрсэн. Өдий 40 гаруй насандаа өөрөөсөө олон насаар дүү бөө залуу дагаад явахад нь эхнэртээ машมาก гомдох юм. Би жаахан л уурлаж, зандрах юм бол юмаа аваад яваад өгнө, шүүхэд, цагдаад өгнө. 7 болон 10 настай хоёр хүүгээ харахаар л нулимс дусалдаг болчих юм даа…

Уулзаад сэтгэлээ онгойтол ярих хүн ч алга. Яахаа ч мэдэхгүй юм. Надад зөвлөж туслах хүн байна уу? Миний буруу хаанаа байгааг олохгүй юм…

1 Comment

  1. Сайхан says:

    Чиний буруу алгаа, эхнэртэйгээ ярилцаад танайхны бизнесийг босгож өгсөн тул гэр орноо би авъя, 2 хүүхдээ бас авна гэж хэлээд салсан нь дрээ, цаг хугацаа чамайг эдгээчихнэ, одоохондоо ингэж бодож бгаач 1 жилийн дараа шал буруу бодож явснаа ухаарна. Схан гэгээлэг зүйл бодоод явж бай, сайн үйлийн үрээр сайн ханьтай учирна, тэд нар муу үйлийнхээ үрээ барна. Арав гаруй жилийн өмнө олноороо төрж бсан бөө нар жишээ нь одоо ямаршуухан байдалтай амьдарч бгааг харахад бөө нарын дийлэнхи нь хэсэг хугацааны дараа амьдрал нь авах юмгүй болно. Эхнэр чинь ч наад бөөдөө хаягдана, бөө нь ч өөр хүүхэн шуухантай дорхноо л холбогдчихно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.