Сайн байцгаана уу? Алдаа мадаг болон сургамж болгох үүднээс энэхүү түүхийг хуваалцаж, зөвлөгөө авмаар байна. Би ажлынхаа хамт олон дундах нэгэн эгчтэй ойртон унтсан юм. Гэтэл төд удалгүй бэлгийн замын халдварт өвчин авчихлаа. Өөрт нь энэ тухайгаа хэлж сануулахад “Зүгээр ээ, эм уучих” гээд огт тоохгүй, хариуцлагагүй хандах юм.
Нөхөртэй, 3 хүүхэдтэй эмэгтэй хүн байж ийм өвчинтэй явж байна гэж санасангүй. Манай ажлын харуул ах хүртэл тэр эгчээс өвчин авсан тухай яриаг хожим нь сонслоо. Тухайн үед намайг өдөөд байхаар нь “Нөхөртэй хүн юм чинь гайгүй байлгүй” гэж бодоод дотноссон маань миний хамгийн том алдаа боллоо.
Одоо би яах ёстой вэ? Ямар эмнэлэгт очиж шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэвэл дээр вэ? Залуус минь болгоомжтой байгаарай.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.