Худлаа ярьж байна гэж хүмүүс бодох л байх, гэхдээ үнэн шүү…

Надтай уулзсан охид, бүсгүйчүүд нэг их удалгүй хүүхэдтэй болно эсвэл гадагшаа гараад явчихна. Яг ямар учиртай юм бүү мэд. Хамгийн гайхмаар нь би өөрөө ч гайхсан зүйл гэвэл таван жил хүүхэдтэй болох гээд чадаагүй эмэгтэй надтай уулзсаныхаа дараахан бие давхар болсон. Бас л сонин байгаа биз?

Та нарт ийм сонин содон зүйл тохиолддог уу? Нээрээ миний нэг ботинк байна аа, өмсөхөөрөө л уучихдаг. Бас зүгээр энгийн модон эрх бугуйвч байдаг юм, тэрийгээ тайлаад хэдхэн хоноход ханиад хүрнэ, зүүчихээр нэг их хурдан эдгээд ханиад томуу огт хүрдэггүй. Та нарт амьдралд чинь иймэрхүү сонин содон давхцал, эд зүйлс байдаг уу? Худлаа ярьж байна гэж хүмүүс бодох л байх, гэхдээ үнэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.