Олон нийтийн өмнө өөрийгөө “эх орныхоо төлөө хувийн жаргалаа умартсан ариун удирдагч” хэмээн сурталчилдаг байсан Адольф Гитлерийн хаалттай хаалганы цаадах сэтгэл зүйн гаж хандлага, төрсөн зээ дүүгийнхээ амь насанд хүрсэн хардалт болон 14 жил нууцалсан эхнэрийнх нь бодит түүх.
Нацист Германы удирдагч Адольф Гитлер (1889–1945) олон нийтийн өмнө өөрийгөө зөвхөн Герман үндэстний төлөө бүх амьдралаа зориулсан, гэр бүл, эмэгтэй хүнээс татгалзсан “гэгээн дүр” болгон сурталчилдаг байв. Түүний суртал ухуулгын сайд Йозеф Геббельс Гитлерийг “Германы ард түмэнтэй гэрлэсэн хүн” хэмээн тодорхойлдог байсан ч хаалттай хаалганы цаана тэс өөр, сэтгэл зүйн гажуудал, хардалт, эмгэнэлт үхлээр дүүрэн хувийн амьдрал өрнөж байсныг түүхчид болон тухайн үеийн тагнуулын нууц тайлангууд илчилсэн юм.
Гитлерийн амьдралын хамгийн их дуулиан тарьсан, сэтгэл сэрдхийлгэм нууц бол төрсөн эцэг нэгт эгч Ангелагийнх нь охин буюу өөрийнх нь зээ дүү Гели Раубал (Geli Raubal)-д дурлаж, түүнтэй дотно харилцаа үүсгэсэн явдал юм.


Мюнхен дэх “алтан тор”: 1925 онд Гитлер эгч Ангелаг Альпын нуруун дахь өргөөнийхөө гэрийн үйлчлэгчээр ажилд авснаар түүний 17 настай үзэсгэлэнт охин Гелитэй ойр дотно болжээ. Улмаар 1929 онд Гелиг 21 нас хүрэхэд Гитлер түүнийг Мюнхен дэх тансаг байрандаа авчирч хамт амьдрах болсон байна.
Өвчлөл болсон хардалт: Гитлер Гелид ухаангүй дурласан ч түүний энэ мэдрэмж нь эрүүл бус, өмчлөх, дарангуйлах хэлбэрт шилжжээ. Тэрээр Гелиг өөр эрчүүдтэй ярих, найз нөхөдтэйгөө уулзах, тэр ч байтугай ганцаараа гадуур алхахыг хүртэл хатуу хориглож, араас нь байнга бие хамгаалагч дагуулдаг байв.
Тагнуулын нууц тайлан дахь гаж баримт: Дэлхийн II дайны үед АНУ-ын Стратегийн албанаас (OSS — одоогийн ТТГ) Гитлерийн сэтгэл зүйд хийсэн нууц судалгаанд түүний дотно харилцааны гаж хандлагын тухай дурдсан байдаг. Нацист намын дотоод хүрээллийнхний гэрчлэлээр, Гитлер Гелид бие махбодын болон сэтгэл зүйн маш этгээд, доромж шаардлагууд тавьдаг байсан нь охиныг гүн жигшил, айдаст автуулжээ.
Гитлерийн хэтэрхий боогдуулсан хяналт, дарамт шахалтаас залхсан Гели хөгжмийн боловсролоо үргэлжлүүлэн өөр залуутай сүй тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Вена руу явахаар зэхжээ. Гэвч Гитлер түүнийг явуулахаас эрс татгалзаж, Мюнхен дэх байрандаа түгжих шахам хатуу хорьсон байна.
1931 оны 9-р сарын 18: Хоёулаа ширүүн маргалдсаны маргааш өглөө 23 настай Гели Раубал Мюнхен дэх байрныхаа өрөөнд Гитлерийн хувийн “Вальтер” гар буугаар зүрхэн тус газраа буудагдсан байдалтай нас барсан олдсон юм.
Амиа хорлолт уу, аллага уу? Баварийн цагдаагийн газраас нацист намын дарамт дор үүнийг “амиа хорлолт” гэж хаасан ч тухайн үеийн Мюнхений сөрөг хүчний сонинууд Гелигийн хамар хугарсан, биед нь хөхөрсөн ул мөр байсан тухай мэдээлж, Гитлерийг өөрөө буудсан эсвэл намын нэр хүндийг хамгаалахын тулд тусгай албаныхнаар хөнөөлгөсөн гэх хардлагыг дэвшүүлж байв.
Гелигийн үхэл Гитлерт амьдралынх нь хамгийн хүнд цохилт болсон бөгөөд тэрээр үүнээс хойш мах идэхээ больж, цагаан хоолтон болсон гэдэг. Тэрээр Мюнхен дэх Гелигийн өрөөг яг хэвээр нь үлдээн цоожилж, төрсөн өдөр болон нас барсан өдрөөр нь үргэлж цэцэг тавьдаг байжээ.
Түүхчдийн судалгаагаар Гитлерийн амьдралд орж ирсэн ихэнх эмэгтэйчүүд амиа хорлохыг завдсан эсвэл амиа алдсан байдаг нь хачирхалтай давхцал юм:
Мария Райтер (Maria Reiter): 1926 онд 37 настай Гитлер 16 настай Мария Райтер гэх охинтой дотносож, түүнийг хүлээхийг ятгаж байжээ. Гэвч Гитлер түүнийг орхисны дараа охин сэтгэлээр унаж, өөрийгөө боомилж амиа хорлохыг завдсан ч хүргэн ах нь аварч байв.
Юнити Митфорд (Unity Mitford): Британийн язгууртан гэр бүлээс гаралтай, Гитлерт ухаангүй дурласан энэ бүсгүй 1939 онд Их Британи Германд дайн зарласныг сонсмогцоо цөхрөлд орж, Мюнхений цэцэрлэгт хүрээлэнд өөрийгөө буудсан ч амьд үлдэж, тархины хүнд гэмтэлтэйгээр эх орондоо буцжээ.
Гели Раубалыг нас барсны дараа Гитлерийн амьдралд түүний хувийн гэрэл зурагчны туслах ажилтай Ева Браун (Eva Braun) гарч ирсэн юм.


ARCHIV – Undatierte Aufnahme zeigt Adolf Hitler mit seiner Lebensgefährtin Eva Braun beim gemeinsamen Essen. Die Pinakothek der Moderne in München verwahrt zahlreiche wertvolle Nazi-Erbstücke. Im Depot des berühmten Museums findet sich eine Brillantuhr, die Adolf Hitler seiner Geliebten Eva Braun 1939 zum 27. Geburtstag schenkte – versehen mit einer persönlichen Widmung. dpa (zu dpa ‘´Überweisungen aus Staatsbesitz» – Das schwere Nazi-Erbe’ vom 01.07.2014) +++(c) dpa – Bildfunk+++
Гитлер улс төрийн нэр хүндээ унагахгүйн тулд Ева Браунтай харилцаатай гэдгээ Германы ард түмнээс 14 жилийн турш бүрэн нууцалсан байдаг. Тэрээр Еваг олны өмнө өөрийн хувийн нарийн бичиг мэтээр танилцуулж, Альпын нуруун дахь Оберзальцберг харшдаа бусдын нүднээс далд амьдруулдаг байв. Гитлерийн хүйтэн хөндий хандлагаас болж Ева Браун хоёр ч удаа амиа хорлохыг завдаж байжээ.
Бункер дэх сүүлчийн шөнө: 1945 оны 4-р сарын 29-нд Зөвлөлтийн Улаан арми Берлинийг бүсэлж, Гитлерийн газар доорх бункерээс хэдхэн зуун метрийн зайд тулалдаж байх үед Гитлер Ева Брауны олон жилийн үнэнч зүтгэлийг үнэлж, шөнө дунд яаралтай хурим хийсэн юм.
Хурим болсноос ердөө 40 хүрэхгүй цагийн дараа буюу 4-р сарын 30-ны үдээс хойш шинэхэн гэр бүл хоёр хамтдаа цианидын хор ууж, Гитлер өөрийгөө буудан амиа хорлосон түүхтэй.