Гаднаа инээгээд дотроо уйлаад явж байна…

sadsittingbeachnaturewomangirl-b42cee74cd7851d9316e784bf9e2c1d4_h

Сайн байцгаана уу? Би одоо 27-той жирэмсэн эмэгтэй. Эхлэл өрнөлийг нь та бүхэн сайн мэдэж байгаа биздээ. Бас л аз жаргалтай үерхэл, хайр жирэмслэлт тэгээд л намайг 1 сартай байхад хаяад явсан. Авахуулах гэж байсан ч ээж аав маань ёстой тийм юм байхгүй ах нар бэр эгч нар чадахгүй бол гаргаад бид нарт өг хүний амь яасан ч болохгүй гээд. Тэгээд яалтачгүй гаргахар шийдсэн.

delgeen-121555-2034940259

Нөгөө хүнээс сураг байдаггүй ээ би ч тоодоггүй байлаа. Сарын өмнөөс найз охинтой болсныг нь мэдлээ FB руу нь санаандгүй яваад орсон чинь зурагнуудаа хийчихсэн. Их аз жаргалтай харагдаж байна лээ. Би над дээр эргээд ирэх байх гэж бодоод их тайвширсан амьтан явж байсан байж л дээ. Өөр хүнийг хайрлаад явчихна гэж бодоогүй байсан ч миний санаснаар болно гэж юу байхав дээ.

Сарын өмнөөс эхэлж мэдснээс хойш байнга бодогдож нүдэнд харагдаж хэцүү байна. Сүүлдээ бие өвдөж тонус ихээр өгч эхэлсэн одоо хэвтэрт орсон. 1өдөр тэр нь руу мсж бичээд би хэвтэж байна надад хэцүү байна гэсэн чинь миний амьдралаас зайлаад өг чи л өөрөө наад хүүхдээ хүсээ биздээ. Надад ямар хамаатай юм гэж хариу ирсэн. Одоо бол хэзээ ч эргэж ирэхгүйг нь мэдсэн учраас одоо сэтгэлээ засаад хүүхдээ бодох цаашлаад өөрийгөө бодох хэрэгтэйгээ мэдсэн ч чадахгүй байна бодогдооод хэцүү байх юм. Надад хайртай гээд л цэцэг барьж байсан үе…

Өдөр шөнөгүй хагацаж чаддаггүй уулздаг байсан үеэ бодохоор сайхан санагддаг. Хүүхдээ авахуулчий яадийн гэр бүлээсээ нууцаар гэж бодоод 1 өдөр эмнэлэг явсан чинь замдаа гэдсэн дотор хөдлөөд байхар нь өрөвдөөд чадаагүй. Аймар эрт хөдөлж эхэлсэн жирс жирс гээд л хөдлөнө муу юм бодох бүрт шүү. Одоо харин би хүүхдэдээ хайртай хэзээ ч авахуулахгүй гол нь надад та бүхнэс хүсэх зүйл гэвэл надад сэтгэлийн дэм урам хайрлаач ийм байдалд орсон бүсгүйчүүд давж туулсан туршлагаасаа надтай хувалцааач үнэхээр ганцаардаж шаналж байна.

Надад давах тэнхээ бараг л байхгүй болчихоод тэсээд шүд зугаад л бусдын өмнө юу ч болоогүй юм шиг инэмсэглээд л найз нарийнхаа дунд хамгийн яриа галзуу нь л даа. Гаднаа инээгээд дотроо уйлаад явж байна. Надад туслаач…

48 Comments

  1. uukaa says:

    mongol erchuud mini uhamsargui amidralin hariutslagagui bdgaas olon huuhnuud uunees ch iluu zovlong tuulj yavaa. sonin ni ter zovlon ter eriin ard uur neg emegtei hun bdag.ingeed emegtei hun emegtei hunee uzen yadah boldog. horvoogiin jam iim l bdag yumuudaa. 27 nasand er nuhurtei ch bai ugui ch bai songoltgui huuhdee turuuleh. negent turuulj bgaagaas hoish amidral hair urgeljilseer l bh bolno. udahgui sain huntei uchirna gedegt itge. gehdee tsoglog huntei tsoglog hun taarnuu gehees gunij gutaad yavbal amidral tiim l bh bolno.

  2. СОДОО says:

    ЧИ АЛЕКСАНДР ГЭЭД ОРОСЫН КИНО ДАНДАА ГАРЧ БАЙДАГ ДАА ЧАМД ТИЙМ ХАЙР ДАХИАД Л ИРНЭ. ХҮҮХЭДТЭЙ БОЛОХГҮЙ БАЙСНААС ОДОО ЗОРИГЛООД ГАРГА. АМЬДРАЛ НУЛИМСАНД ДУРГҮЙ ГЭДЭГ БАЙХАА АЛЕКСАНДРАА ГЭЭД ГОЁ ДУУТАЙ ТЭРИЙГ ДУУЛААЛ БҮХНИЙГ МАРТААЛ ЧОГЛОГ БАЙНА ШҮҮ, ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭДДЭЭ ХАРААД ХҮН СОНИН СОНИН БОЛНОО. СЭТГЭЛЭЭРЭЭ ТЭР ШАНГАА ХҮРТЭНЭ.

  3. Ramirez Sanchez says:

    Амьдрал өөрийнхөө л замлаар явна шүү дээ! Хүний туршилгаас судалж болох ч чиний амьдралд нөлөөх хүчин зүйлсүүдээс болоод чиний амьдрал бусдаас өөр бас бусадтай төстэй л бна гэхээс чиний амьдрал дахин давтагдахгүй!

  4. ganaa says:

    chamd hetsvv bga zvileesee bvr uur ilvv hetsvv zvil bod. tegwel chinii zowlon ternii hajuud yuch bish bh bolno. jishe n chamd halamj anhaaral tawih aaw eej ah egch nz nuhud chin chinii hajud bhgvi hol baiwal yahuu nrt ged . zvgeer l ineemsegle zvrhneesee gerelt

  5. Orgil says:

    Nadtai suuchih huuhdiig chin hairlaad osgood ogii chi nadad unench bhad l bolno mapo_gu@yahoo

  6. Тегс says:

    Чамайг гэсэн сайхан аав ээж ах дуус байхад хуухэд та хоёр алзахгуй ээ. Тэр залуугаа мартаж чадахгуй хэцуу байгаа ч хуухэддээ хайртай л бол эруул саруул байж хеерхен хуухдээ гаргана гэж бодох хэрэгтэй. Одоо зевхен хуухдээ л бод хуухэдтэйгээ ярилц, сайхан намуухан ч юмуу эсвэл цоглог хэмнэлтэй дуу хегжим сонсвол зугээр бас ямар нэг хоббитой бол хэт ядрахгуйгээр дурлаад хийчихмээр.бас хуухдийн тухай эсвэл сонгодог ном зохиол унш , зураг зурах. Би жирэмсэн байхдаа гэртэй ганцаараа улддэг байхдаа олон хоббитой байсан цэцэг ургуулж торддог, хуучин монгол бичиг сурах, бас зурдаг болчихсон хичээвэл маш адилхан зураад сурчихсан байсан. Хэт ядрахгуйгээр бага багаар бугдэд нь цаг гаргачихдаг тэрэндээ ч дуртай байсан. Ганцаардаж уйтгарлахгуй шд. Хэвтэж байгаад ном их уншсаан . 

  7. 30 garsan busgui says:

    Tiim saihan aav eej ah nar ber egch nartai baij yuundaa gutardagiin bee. Neg zaluugaar dutlaa yuu? hund hun iluuddeggui yum. Bi bol harin chamaas esregeeree, zaluu bhdaa nuhurgui huuhedtei bolchih vii dee gej aij yavsaar baigaad udii hurchihsendee haramsaj yavdag… Huurhun huuhed chamd uldeegeed yavsan ter zaluud bayarlah much chamd udahgui irne gedegt itgeltei baina busgui mini, chi aztai hun gedgee uhaaraarai…Ter chamaig hayaad yavsan ch chamaig hezee ch orhihgui hen negniig chamd uldeesen baina sh dee… Az jargal husii…Uurtuu itgeltei zorigtoi baigaarai, busgui mini….

  8. barbi says:

    Эр хүн хэзээ нэгэн цагт эмэгтэй хүнийг нялх үрээ орхиж яьсан гороо амсдаг юм. Чи амьдрал нулимсанд дургүй гээд орос киног мэднэ биз дээ. Чиний хүүхэд өсөж торниод ирхэд нэг л өдөр тэнэг залуу чинь та 2 ийг гуйгаад ирнэ, Сэтгэлийн тэнхээтэй бай Хүүхдэ гарсаны дараа ганцаараа хүүхдээ өсгөнө гэдэг хэцүү л дээ гэхдээ ээж аав ах дүү чинь чамайг дэмжиж байгаад баярлаж байна. Амжилт хүсье Та 2 т

  9. зочин says:

    зүгээр дүү минь.чи тэр хүнтэй суугаагүй эртхэн салсан нь зөв байна.Эмэгтэй хүн эрээр биш үрээр дутдаг юм.Биеэ сайн бодож хүүхдээ эрүүл төрүүл.

  10. Liliya says:

    ZA ZUGEEREE IIMHEN YUMAND SETGELEER BITGII UNAA. BUHIMDAAD BVAL MONGOLCHUUD MANJIIN DARLALD 200 JIL BSAN GEED L SHAL OOR YUM BODCHIHOO. CHI HARIN CH AZTAI HUUHDIIN AMIND HUEEGUI BAS CHAMD TUSLAH HARJ HANDAH AH DUU AAV EEJ CHIN HAJUUD CHIN BNA. BHGUI ONCHIN BSAN BOL YAANA. AAV EEJ HARJ HANDANA GEDEG CHIN TA 2 IDEH HOOL OMSOH HUVTSAS ORON GERTEI BNA GESEN UG. BHGUI BSAN YAANA. TER MUUG HAIRLAH HAIRAA AAV EEJDE GARGA ZA MINII DUU. HUUHEDDEE BOL MEDEEJ TODORHOI. DARAA NEG ODOR IREHIIN BISH BGAA GEJ NAAD MUUGAA BITGII HULEE IRSEN CH ATSAN DUNDUUR N AMBAARDAAD ZAILUUL. CHI HARIN CH URGUI BISH TOROH CHADVARTAI HUUHEN BNA SHDE. TEGEED L BOLOO. HUUHED N HURDAN TOM BOLNOO TEGEED SHULGANAAD L BAATSAG BAATSAG ALHAAD L GAR HOL N HURTEL BAMBAICHAAD HICHNEEN HOORHON GEE. YAADIIN HUUHDEE ASRANA GEJ 2 3 JIL GERTEE SUUNA BH UGAASAA L CHI ERT OROI HEZEE CH TORSON SUUHAAS HOISH TER NORMOO ODOO L HIIJ BNA GEED BOD. GANTS HUUHDIIG BOL AH DUUGEEREE YAAJ BOL YAAJ OSGOCHIHNO DOO. TEGEED TSAASHID BITGII GENEN HET ARMAANCHIG BAIGAARAI YUUN TER TSETSEG UVSUND HUURTAH HUTS L GEJ BAI.

  11. Годзилла says:

    Арчаагүй эрийн оронцог юм шивдээ.  Боовноос нь дүүжлээд хаячихдаг юм билүү.Ор дэрэнд хүүхнүүд минь битгий тийм хурдан орж байгаач. Тэгээд л хэд цэцэг өгөөд кинонд дагуулаад хэн ч гэсэн хэнийг ч гусаж орхино ш дээ. Хүнээ танихгүй доор нь ороод сүүлд нь жирэмслэж үлдээд өөрсдөө л хохирох юм ямар хэцүү юм бэ. Одоо яахав тэгээд тэр хүнийхээ хүүхдийг гаргаад өсгөөд л байж дээ. 

  12. smile says:

    Харамстал амьдар гэж зөвлөгөө их таалагдлаа. Нээрээ л тэр эхнэртэйгээ байж байгаад уйдаад л нэг өдөр чам дээр ирэхэд нь тоохгүй байж чадахаар тэгж л амьдрах хэрэгтэй. Хүнд чинь шар гэж нэг юм байдаг юм байгаа биз дээ. Эрх хүн уул нь шар ихтэй л байдаг юм даа.

  13. from Germany says:

    Тэр муу урийн шингэнээ энд тэнд шахсан  хээлтуулэгч бухыг шуухээс дуудуулаад хуухдийн тэтгэвэр тогтоолго хуссэн хусээгуй хариуцлага хулээх естой шуу бусгуй минь.Тэгсэн цагт чи жоохон ч гэсэн ялна шуу чанга бай 

  14. enji says:

    Emegteichuudees bi neg l ymuug husmeer bn. UHAANTAI BAIH hairtai gej tsetseg barij guih ni huuhedtei boloy gesen ug bish shdee. Hun hichneen hairtai bailaa geed aav bolhod belen bus baij bolno shdee. Tegeed huuhed ger buliig chini nuhurteigee yriltsaj shiidedgui ymuu. Huuhedtei bolvol nadaas sallahgui gej boddog ymuu? 27 hurchiheed iim genen bn gej hetsuu ymaa. Odoo negent ungursun bolghoor tsaashdaa uhaalag baij erch huchtei setgeliin tenheetei baihiig l husey dee.

  15. life is ... says:

    DOXtoi nadad tuslaxxvn bwul mail hayagaa vldeene vvv Shiitgegdex stoi xvn shiitgelee xvleex heregtei bizde. Ene amidarliig haraal ideg

  16. life is ... says:

    Nowshiin shalig banzal nohroosoo hariugaa awmaar bn. DOXtoi zaluutai sex xiie

  17. paradise_gerel@yahoo.com says:

    Хөөрхий дөө , яагаад ийм гэнэн юмдээ, Харамстал нь амьдар ! Хэзээ нэгэн цагт наадах чинь холбогдож л таараа, Эхнэртэйгээ муудалцах үедээ ч юмуу  , Харин чи тэр үед нь дунд хуруу өгөөрэй. 

  18. jiriin busgui says:

    Миний дүү яг 27 настай байхдаа гэдсэндээ хүүхэдтэй, нүдэндээ нулимстай үлдсэн. Төрөхдөө хүндрэл өгч их л хүнд төрсөн байсан. 10 хонож байхад нь би гадаадаас ирээд дүүг минь сахиж байсан ээж эгчийгээ амрааж ээлжилж эхэлсэн. Шөнө дүүтэйгээ нэг өрөөнд унтаж, хүүхэд уйлахаар босч сүүг нь найруулж угждаг байсан. Хөөрхөн охин дүүтэй болоод бүгд бөөн баяр байсан. Хүүхдийн эцгийн тухай бид ярьдаггүй. Одоо дүү минь 13 хүрчээ. Сайхан хөөрхөн ухаалаг охин болсон. Бид бүгд төрсөн хүүхэд шиг санаж өсгөсөн. Ээж нь амьдралын явцад сайн хүнтэй учирч одоо сайн сайхан амьдарч байна. Миний хэлэх гэсэн гол үг бол чамд хүүхдээ гарга гэж зөвлөж байгаа ах дүү хамаатан садан байгаа бол чи сэтгэл тайван бай. Чамд туслах сайхан сэтгэлтэй, хүүхдийг чинь үнэн сэтгэлээсээ хайрлаж өсгөлцөх хүмүүс эргэн тойронд чинь байна. Хүүхэд хайраар дутахгүй юм байна. Тэгэхээр тэр хүний хайрыг хүлээх хэрэггүй. Чамайг сэтгэлээсээ хайрлах хэн нэгнийг бурхан бэлдсэн байгаа. Чиний сэтгэл тэр хүнийг бодохоо больж чөлөөлөгдөх үед чамтай учирна гэдэгт итгэ. 

  19. shrek says:

    Hi all. Saihan zuvulguunuud bna.Saruulaa sain yavah sanaaniih gedeg ug unen shuu.Chi sain saihaniig husvel sain saihan l yavah bolno.

  20. хэн нэгэн says:

    zax – Танд баярлалаа.
     Хамгийн хортой зуршил бол санаа зовох.
    Хамгийн сайн зуршил бол хүнд баяр хөөр өгөх.
    Хамгийн их хоосролт бол өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах. Хамгийн их сэтгэл ханамжтай ажил бол бусдад туслах.
    Хамгийн том асуудал бол айдас.
    Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал. Хамгийн их хүч бол хайр.
    Хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл бол өөрийгөө өрөвдөх.
    Хамгийн дэгжин хувцаслалт бол инээмсэглэл.
    Хамгийн үнэтэй өмч шударга шулуун зан.
    Хамгийн найдвартай сэтгэл бол урам зориг.
    Хамгийн хөнөөлт зэвсэг бол буруу үг яриа гэдэг дээ

  21. Saruul says:

    Uneheer gaihaltai saihan zovlogoonuud bn ta buhende mash ih bayrlalaa bi bur uneher ih uram zorigiig avch chadlaaa. Bi ooroo ih tsoglog galzu daichin hun bsan ene baidlaa baga bagaar aldaj tolgoidoo eldev ym bodoj urgulj hevtej bsnaaa oilgolooo ehnii 3 comment unshaad l shuud sergesen. Iim saihan zovlogoonuud ogson ta nart dahin bayrlalaa. Huuhde argachad amidralinha tulu daichnar temtsej az jargald hursen hoinoo ergeed ene site daa ta buhenteige ulzaay. Bayrlala

  22. hok says:

    Би ч бас хэцүү үедээ одоогоос 3 жил гарангийн өмнө энэ сайтанд хандаж уйлж дуулаад л бичиж байж билээ. Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрдэг гэж үнэн шүү. Бас энэ сайтад сэтгэл гаргаад хүнд урам хайрладаг хүмүүс ч зөндөө байдаг юмаа. Намайг  яг чам шиг уйлаад л бичиж байхад нэг хүн ” Өглөө болгоны нарыг инээж угтаарай ” гэж бичсэн байсан. Их гоё үг шүү. Өглөө болгон өөрөө өөртөө чи чаднаа өнөөдөр сайхан өдөр гэж инээж угтаарай. Зовлон гэдэг бол түр зуурынх л байдгын байналээ. Бас бурхан хүнд үүрч чадах л зовлонг нь үүрүүлдэг гэдэг болохоор бүх юм сайхан болноо. Эргээд энэ үеэ бодоход харин ч чамд ухаарал, тэсвэр тэвчээр, амьдралын хат суулгасан үе байх болно. ӨГЛӨӨ БОЛГОНЫ НАРЫГ ИНЭЭЖ УГТААРАЙ БҮСГҮЙ МИНЬ. УДАХГҮЙ ХАЙРЛААД ХАЙРЛААД ХАНАХГҮЙ ХӨӨРХӨН ҮР ЧИНЬ МЭНДЛЭНЭ.ҮРТЭЙ ХҮН БАЯН БАЙДАГ ЮМ. ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН ЧАМД АМЖИЛТ, ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭМЭГТЭЙ Л ХҮН ШҮҮ ДЭЭ. ЧИ ЧАДНАА.БИТГИЙ УЙЛ 

  23. boldko says:

    sain eej aaw 2toido bayarlaj yawdaa bargiin aaw eejees etseggvi hvvhed garga gej helehgvishvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv

  24. zorigoo says:

    shn nas zuger l tr muu zaluug mart huuhde bodood uudrug bgarai da tr muu zaluug bodoh ch hereggui harin ch uzen yd ..tsoglog bai busgui min amjilt

  25. sanaa says:

    za duu min naadah chin zowlon bish huuge garga harin ch chi aztai yum huuhed oldoggui busguichuud zunduu n bna shuu

  26. akka says:

    mongol erchuud ch archaagui novshnuud boljdee, bi l gaigui yum…

  27. nana says:

    Хүнд тэгж хаягдана гэдэг ямар аймшигтай болохыг мэднэ, угаасаа тэгж байсан хүн л чамайг ойлгоно. Миний хүү доо 8 сартай, одоо хажууд минь унтаж байна тэр хацрыг нь, уруулыг нь, духыг нь хараад хараад ханашгүй хөөрхөн шүү. Би хүүгээ хэдэн ч өдрөөр хамаагүй хараад суугаад байж чадах байхаа хэхэ. Одоогоос яг жил 5 сарын өмнө надад чам шиг магадгүй чамаас ч хүнд байсан. Анх хүүхэдтэй болсноо мэдчихээд л бөөн баяр хэлсэн чинь нэг л сонин царайлж байснаа ажилдаа явчихаад мрье гээд л тэр чигээрээ ирээгүй. Сонин шүү би ямар их итгэж хайрладаг байлаа, тэгтэл хүний урманд над руу мессеж ч бичээгүй алга болсон шүү. Хүүхдээ тээж төрүүлэх хүртлээ би гав ганцаараа байдаг байсан аймшигтай бсн яаж хэцүү байсан гэдгээ тайлбарлаж ч чадахгүй байна. нүд харанхуйлаад л уйлахаар л сонин хамаг цус нүд рүү юүлэгдээд л байх шиг зүрх рүү хатгуулаад л … тэхдээ тэсээд гарсан шүү, тэр хүнийг шууд мартаад өгөөгүйээ яг үнэндээ одоо ч гэсэн хүүтэйгээ нэг уулзахгүйм байх даа гэсэн горьдлого байж л байдаг сэтгэлд. Гэхдээ хэзээ ч буцаж нийлэхгүйээ хэзээ ч. Миний хүүгээс 3 4 сарын зайтай хүүхэд нь төрсөн байсан. Би хүүхдийн тэтгэмж тогтоолгое, хариугаа авая энэ тэр гэж огт боддоггүй. Тэртэй тэргүй тэр үйлийн үр гэдгээ  хангалттай эдэлнэ. Би өөрийхөө төлөө хүүгийхээ төлөө тэр хүнийг зүгээр л уучилсан. Бурхан шүүхийг нь шүүг…
    Чамдаа зөвлөхөд сэтгэлээр битгийуна гэж хэлж чадахгүй, гэхдээ гэдсэнд чинь бойжиж байгаа хөөрхөн сахиусан тэнгэртэйгээ ярилцвал сэтгэл арай гайгүй уужирдаг. Төрөх хүртлээ биеэ бодоод тэсээрэй л гэе даа. 
    Аливаа юм бүхэн ээлжтэй байдгийг битгий мартаарай.
    Бас үрээ хаясан хүн хэзээ ч жаргахгүй, тийм хүн хангалттай шийтгэгдэнэ болохоор сэтгэлдээ тэрнийг уучлахыг хичээгэрэй арай хөнгөрнө

  28. Busgui says:

    ene deer busgui barag l minii amidral daa, bi huuhdee hunii gazar gav gantsaaraa gargasan…  huuhedee turuuleed yamar daichin bolson geech, ajil surguuli bugdiig amjuulsan, mongold bdag aav eej ah duu mini huuhdee yavuul gej guigaad yavuulaagui ee… uilsan hongiin toogoo ch aldsan, hun ereer bish ur huuhdeer l dutdag yum da 

  29. Zochin says:

    Setgelee taivan bailga!Tegexgui bol setgeleer amarxan unadag bolno xuuxed chini.,Chi zorigtoi bai!xojim xoino xuuxdee gargasandaa bayarla ue irnee.Ax duu,aav eej chini saixan ar tal chamd baina.Daxiad l xair irne shuu dee!Xunee sain tanix xurtelee udaan uerxej baij daxin xuuxedtei bolooroi!

  30. zax says:

    Ээж аав чинь чамайг хүнтэй суух нь оройтлоо гэж санаа зовж байсан юм байна.Тэгээд хүүхэдтэй болсоныг чинь мэдээд бөөн баяр болсон байна тийм үү?Хүүхэдээ гараад ирэхээр юун тэр муу залуу вэ? л болно.Чи эх хүн болж миний хүү гэж дуудах эрхтэй болно гэдэг сайхан хэрэг шүү. Дээр 3 сард 2 дахь амьдралын талаар асууж 1 бүсгүй захидал бичихэд нэгэн бүсгүй коммент бичсэн байсан. Тэр комментыг чамд уншуулья гээд хайж оллоо.Хэдий чиний захидалтай холбоогүй ч гэсэн чамд сэтгэлийн дэм болог эмэгтэй хүн яг энэ бүсгүй шиг ухаалаг байгаасай гэсэндээ оруулав. 17 March, 2014, 9:36 нд бичсэн
    8564
    Өнөөдөр өглөө ямар сайхан өдөр вэ? Гадаа утаагүй чийг үнэртээд л нар дулаахан ээгээд л сэтгэл сэргэмээр сайхан өглөө байна. Амандаа дуу аялаад л баймаар ккк. Би ч гэсэн чамтай адил хүүтэйгээ хамт амьдардаг нас ч чацуу юм байна. Гэхдээ миний бодлоор дараагийнхаа амьдралд нээх яараад хэрэггүй байхаа. Ингэж бичлээ гээд эрчүүд хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч одоо миний амьдралд эр хүн байсан байгаагүй би ажиллаад л амьдраад л бүгдийг амжууулаад болж л байна. Хүүгээ том болж, биеэ хамгаалж чаддаг болсон үед ньл юу юм гэхээс одоо цагт хүнд итгэж хүүгээ даатгана гэж байхгүй юм шиг санагддаг. Хүний төрөлх араншин гэж байдаг болохоор өнөөдөр хичнээн сайн хүн байгаад, хичнээн хүүд минь эцэг нь байж чадна гэж амлах ч гэсэн өөрийн нь хүүхэд гараад ирхээр өмнөх хойдох гэж ялгах нь тодорхой шүү дээ. Би хүүгээ тэгж бусдын гар харж өсгөх дургүй болохоор дараагийнхаа амьдралд яарахгүй л байна ккк. Сэтгэл ганцаардаж, дэрээ нортол уйлж хонодог шөнүүд байдаг ч гэсэн хүүгээ хараад амьдрах эрч хүч, баяр баясгаланг эх хүн бүр авдаг болохоор бүсгүй минь сэтгэл өөдрөг бай, би ганцаардлаа гээд бодоод шаналаад байх хэрэггүй, хүүгийнхээ төлөө, амьдралын төлөө, өөрийгөө боловсруулахын төлөө өдөр бүр завгүй гүй, тэгвэл амьдрал чамд хариуг нь хангалттай барьна. Амжилт бүсгүй минь өөдрөг байгаарай.

  31. Erxun says:

    xuuxed burxanii belegee xu terniig mart zuvxun uuriiguu xuugee l bod gej xelie dee gexdee xelex amarxan yag amidral deer uur gedgiig bi medreed l suuj setgeliin itgel aldrax gedeg xamgiin aimaar shanalal uym bna . gexdee chi chadna aa zorigtoi bai bitgii gutar xamgin gol ni aav eej ax duu chin denjeed gargaj baigaa chin chi aztai gesen ug

  32. Busgui says:

    Busgui mini bi yag l cham shig 27 nasandaa jiremsen bolson.Cham shig l 1 novshid huuragdsan terenteigee zuuraldaad odoo hurtel zovj yavna.Gantsaaraa jiremsen baih toroh geed l hetsuug chamtai adilhan gantsaaraa tuulsan.Gantsaaraa huuhed toruuleegui hun oilgohgui ee chinii zovlong.Odoonii zovlon chin yu ch bish.Huuhed torood bur ch hunii setgel htamraad hetsuu baidgiin.Tegeheer egchiin duu eej chin hoorhii yaj zovj toruulsen bol bi ene zovlong n saihan amidarch haruulnaa geed shudee zuu.Ter novshtoi uulzaad hereggui odoo ter huuhed gantshan eejtei l hun gedgiig oilgo.Herhevch hair goridoj hereggui shuu.Uldsen amidralaa huuuhdiihee toloo huuhdiinhee sain saihnii toloo saihan amidar.Huuhdiin chin zaya tushij chi sain hanitai uchirna.Huuheddee herhevch uurlaj zagnaj bolohgui.Huuhdee shutej amidrah heregtei.Yah gej ene huuhdiig toruulev gej hezee ch bitgii bodooroi.Bi urgelj tegj boddog baisan.Odoo bol ene huuhdiinhee achaar bi ideh hooltoi omsoh huvtsastai eruul yavaa gej shutej amidrahaar shiidsen.2uulaa adilhan zutgeye de zovlon negt busgui mini.Emegtei hun ooroo huchtei baij huuhdee avch yavdag yum baina.Suuldee ene zovlon ruugaa bur aav eejee tatad oruulchihsan bi oortoo ih gutarch baina.Nad shig bitgii uheenz amidraarai.Eej aav chin 1muu erees bolj amidrald gutarsan hun bolgoh gej osgoogui.Chi chadnaa hoorhon busgui mini.Urtei hun gedeg uriinhee toloo uheh ch erh baihgui boldog.

  33. zochin says:

    ODOO HUUHEDUU BODOOD SETGEL SANAAGAA TAIVAN BAILGAARAI,BI CHAMD GANTS L ZUIL BARDAM AMLAJ CHADAH BAINA,ERT OROI HEZEE NEG UDUR TER NOVSHIIN ZALUU CHINI HAIRT MINI NADAD GANTS UDAA URIIG MINI HARUULAACH GEED UVDUG SUGDUUD UILAAD IRNE CHI HARJ L BAIGAARAI,TERNEES NAANA BOL JOOHON HYALH HUUHED UVDNU,UILNA,HANIAD TOMUUGAAS EHLEED L HESEGHEN HUGATSAAD GANTSAARDAH L BH ENED BELTGELTEI BAIDAG YUM SHUU,BI NUHURTEI CH GADAADAD BAIDAG BOLOHOOR HUUHEDEE YAG GARDAJ GANTSAARAA USGUSUN YUM,NUHUR AJILTAI GERIIN BARAA HARDAGGUI BOLOHOOR HUUHED UVDLEE BI L HUUHEDEE TUREED GANTSAARAA EMCH DEER OCHINO,NUHURTEI HERNEE L NUHURGUI L YUM SHIG YAVJ BNA,TEGEED CH YAMARCH SAIN ER NUHUR,AAV BAILAA GEED YAG EH HUNII SANAAND HURCH HUUHEDEE ASARCH CHADDAGGUI YUM BNA LEE,GEHDEE CHAMD AAV EEJ,SAIHAN AH DUU BAIHAD CHI,CHINII HUUHED YUGAAR CH DUTAHGUI SAIHAN AMIDARCH USCH TOM BOLNOO AZ JARGAL HUSEI!

  34. лол says:

    27 настай байж 19тэй охин шиг юм бичих юм. Аав ээж ах бэр эгчээрээ хурээлуулээд айлын бага эрх охин бололтой 27той мертее уйлж муйлж хэвтэрт орохыг бодоход.  Мэдээж гомдол терелгуй яахав гэхдээ гэдсэндэх хуухдээ бодоод ухаалаг байгаач. Одоо биеэ даагаад том хун болоочээ уйлж хэвтэж нтр. 

    Амьдрал денгеж эхлэж байхад суржин царайлаад гэрийнхнээ тойруулаад эрхлэхгуй шуу. Нас чинь енгерсен байна. Одий насан дээр ийм нялцгар байх юм бол амьдралыг доожоогуй амьтан л туулах байхшуу.

    Аав ээж ах нар чинь эсэн мэнд байна. Хеерхен хуухэд гэдсэнд эруул саруул байна. Ганц ухамсаргуй залуу эртхэн яваа л биз. Юун хэвтэж уйлах

  35. eegii says:

    яанаа энэ эрчүүүд. ямар мал болооо вэ. хаа сайгүй эцэггүй хүүхдүүд. адилхан айлын охиныг гомдоочихоод нөгөөг нь хайрлаж чадах уу.энэ охинд хань болохгүймаа гэхэд хүүхэддээ эцэг нь болмоор юм. нэг удаа секс хийнэ гэдэг чинь нэг хүүхэд гэдгийг залуучууд ухаарч ойлгоосой. энэ охинд гэж хэлэхэд тэр залуу нүглийнхээ хариуг амсана. өөдлөхгүй. чи харин үр хүүхдийнхээ буяныг хүртэнэ. харж  байгаарай. 

  36. jhkp says:

    jiliin daraa za max 2 jiliin daraa martchinoo nasaaraa zovj araas n uilj baisan yum tuuhend bdgui ert oroi hezee negen tsagt martchihdag shdee, 27 toi hun  yu ch baisan hun ayandaa martchihdag gedgiig medmeer yum, bodwol hatuu zuil amidrald chin tohioj bgagu yum shig bn, bas ger bulinhan chin baina , yosto l neeh zovj bgagu hun yum shig bn daa, ayandaa martdiimaaa martchihdii don’t worry

  37. zochin says:

    hi. yuunda sanaagar unadag yum be, huuhed bol amidralin hamgin tom beleg shu de. harin ch chi bolomjin nas deere huuhed olson bna. harj handah humus ni bna. uunes tsaash huuhed oloh hetsu l bolno .bi odoo 28-tai, 20-toigoso hoish huuhed oloh geed uhtle yavaad ologui, urgelj l stressdej, dotoro huuhedtei humust ataarhdag blaa. sayahan sanaandgui jiremselj, odo gedes dotor hodlood hoorhon bn. odor bur az jargal mederch bna. huuhedin aav ni gadaad hun udahgui nutag butsna, ooro helvel huuhedin tolo yamar ch hariutslaga huleegui, tegle geed bi az jargaltai l bna. yagaad gevel nadad huuhed maani bna. bitgii too, amidral baylag shu de.

  38. ulzii says:

    abaxuulaad yaxab de xvnd xvn ilvvdedgvi ym daa dvv mini xvvxed az japgal abchipdag ym daa

  39. zochin says:

    Taniltsiya single busguichuudte zurag_shig

  40. nnnn says:

    27 хүрсэн бол хүүхдээ гаргасан нь дээр дээ. одоо хэцүү байгаа ч чамд тусалж хүүхдийг чинь хараад өсгөөд өгөх аав ээж чинь байгаа юм чинь гарга. чамд хань түшиг болно шүү. хэзээ нэгэн цагт хүүхдээ гаргасандаа баярлах өдөр ирнээ. тэр залуугийн хувьд битгий царай алдаж гуй. харин хүүхдээ гарахаар нь шүүхэд өгч хүүхдийн тэтгэмж ав. мөнгөндөө гол биш мөнгө нь хэрэггүй байж болно. хамгийн чухал нь тэрэнд эцэг хүнийх нь үүрэг хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй. баталгаа энэ тэр хамаагүй. эцэг тогтоолгох шинжилгээ хийгээд эцэг нь мөн бол наад мууг чинь хаашаа ч бултах газаргүй болгочихно шүүх. зүгээр л цагдаад хандчихад л наадхын чинь хүслээс үл хамаараад хүчний байгууллага ажилаа хийчихнэ. манай хүүхнүүд хор шарандаа ч юмуу гуйхгүй гээд зүгээр орхиод байдаг. тэгж болохгүй шүү.

  41. emegtei says:

    Hunii umnuus amidarch bgaa umy,avahyylchih gesen eej aav durguitseed ch geh shig.Chi harin ch aztai um,chamaig demjdeg eej aav ah nar ber egch geed.Huurhun ur chin ergej bytsdag hair bish ene horvoogiin hamgiin unench hairaar hairlah gej irj baina.Yu dytaad bgaan,1 har umnii hair l baihgui bolchihvol dyyslaa yu.

  42. baby says:

    Yu gesen ug ve eruul saruul baij 1 har yumnii araas hevtert ortloo uvduud bhdaa yadgiin be ulam huchtee bh heregtee naadah chin 1 udur zaaval burhan hariug ni ugnu shuu de uuriiguu bod zaluu bna uur buur goe hairtai uchirna amidral saihan shuu dee duu mini 

  43. amidral gj says:

    Mongold yag vvnd zoriulsan huuli heregtei bna. Hvvhdee turvvlcheed zaaval tetgemj togtoolgooroi . Ingeed zvgeer unguruuj bolohgvi shvv. Bi hvvhedtei l dee , gehdee chamtai chyatsuu. Chamaig yag bvren bvten oilgoj chadahgvi ch , chamd gants l ym helii. Ym eeljtei gdg shde. Hvvhdee zuv hvmvvjvvlj sain hvn bolgooroi. Saihan amidruulj ter hvnees ushuuguu avaarai l gj helii daa.

  44. ....... says:

    Чи харин ч харж  хандах ах дүү , бэр эгч нартай байна . Давуу тал шүү. Аав Ээж чинь бас хажууд чинь байна . Сэтгэлээр унах юу байна . Миний 30  хүрэх гэж байгаа эгч хүүхэд олохгүй байна гээд шөнө болгон уйлах юм ямар хүнд гээч . Амжилт хүсье бүсгүй минь 

  45. Эх хүний сэтгэл хүүхдийн сэтгэл зүйд их нөлөөтэй шүү дүү минь.Чи уйлаад гуниглаад ганихраад байх юм бол хүүхэд чинь гарсан хойноо өвчин ороомтгой,туниа муутай болно шүү дээ.Чи сэтгэл санаагаа тайван байлгавал хүүхэд чинь сэргэлэн цовоо чамайг зовоохгүй өснө.Үр хүүхэд өвдөхөөс илүү зовлон гэж хаа ч байхгүй шүү.Тиймээс үр хүүхдийнхээ төлөө одооноос хичээгээрэй.Эх хүн хүүхдийнхээ төлөө юуг л бол юуг давж гардаг юм шүү дүү минь.Ухаантай байгаарай ОК

  46. Anhaa says:

    Huurhii ih l hairtai baij dee chi hun ee sain taniagui bna ayagui bol jil hurehgui l huuhedtei boloo biz dee hun ee sain tanij medej bj huuhedtei boloh oo shiidej bail daa zovoh odor bhad jargah odor irne ee busgui min

  47. SOS says:

    Udii 27 hurcheed setgeliin ymarch hat alga emegtei hun bj
    Huuhed gargahgui yah gesen ym be ter hun chanargui erchuudees hed dahin iluuu hair halamjaa hairlah ur chin gedsendchin boojood gedsench chin bhaasaa ehleed l chamaig hairlaad hamgaalaad yvaa ym bishuu negiig bodoj 2iig tungaagaach er hungui bol uheh ged bn uuu

  48. Dream Catcher says:

    Ungursun zuil cvdee ..huuhdee bod …chi uilaad gutraad bval …chini huuhed eej min why guniglaad bgan boloo geed bas gunigladiin geseen kk ..tiimees bti uil daa ..udahgui huuhedtei bolood .huuhdee haraad chi ter huniig martchih bh …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.