Би эхний амьдралаасаа салаад, 2 дахь амьдралаа зохион хамт амьдарч байгаа юм. Анх тэр хүн надад үнэхээр хайртай байсан, үнэхээр л бүх зүйлд хамт байж “Аан, намайг ингэж хайрлах хүн бас байдаг байжээ” гэж бодогдтол хайрласан. Би түүний олон удаагийн хууралтыг уучилж байлаа. Тэр хооронд хоёр удаа хүчтэй муудалцаж, би хэлэх ёсгүй үгээр хэлчихсэн юм. Тэгээд уучлал гуйгаад хамт үлдэхээр болсон. Би ч их гэмшдэг.
За тэгээд түүнээс хойш бага багаар хөндийрөөд байх шиг санагдах болов. Ярилцъя гэхээр огт ярилцахгүй. Одоо ойртохоор л түлхээд, “Өөр хүнтэй болчихсон юм уу?” гэхээр “Үгүй” гэх юм. Нэг л тийм өөр хүн болоод байх юм. Уйлж дуулж гуйж үзсэн, уйлахыг минь хүртэл тоохоо больж, “Зүгээр намайг тайван байлгаад өг” гэдэг боллоо.
Тайван байна гэдэг нь “Хайртай юу?” гэж асуухгүй, үнсэж тэврэхгүй, зүгээр л юу ч болоогүй юм шиг байхыг хэлж байгаа юм байна. Яагаад ингээд байгааг нь асуухаар бас л чимээгүй. Би гэхдээ түүний өмнөх халуун дулаан бүх зүйлийг хүсээд байна шүү дээ.
Бид хоёр бас харилцан л мууддаг. Би болохоор мартуузай гэж боддог бол тэр хүн ямар ч жижиг зүйлийг марталгүй дандаа ярьж, үгээр идэж явдаг. Би өөрөө хайртай болохоор харилцаагаа аваад үлдмээр байна. Яаж эргүүлж хайрыг нь татах вэ?
Жич: Бид хоёр хамт амьдардаг. Сексийн харилцаа бол хэвийн, орондоо орохоор яг л надад хайртай хүн шиг дотно байдаг юм. Би өөрөө хэт ургуулан бодоод дэргэдэх хүнээ зовоогоод байна уу гэхээр үгүй ээ, угаасаа л нэг тийм хүйтэн хөндий байгаад байна. Угаасаа л хайр нь унтраад ингэж байгаа юм болов уу? Та бүхэн юу гэж бодож байна?
1 Comment
Sonsoh yosgui ugee sonsson bol, dahij sonsohguin tuld uuriiguu hamgaalah gorimdoo orsiim shig bna. Odoo tegeed yahavdee 3dahi amidraldaa heleh yosgui ugee zalgiad amidarhaas yahav.