Тэр зөвхөн чамайг л хардаг учраас бусад хүмүүсийг тоодоггүй. Түүнд чи байхад л сайхан байдаг учраас өөр хүнийг хүсдэггүй. Бараг л ирээдүйгээ бодоод хэвтэж байгаа.
Төгс хүн энэ дэлхий дээр байхгүй. Хүн бүр алдаа дутагдалтай. Та өөрийнхөө дутагдлыг ч мэддэг. Гэвч тэр чамайг хайрласаар л байх болно. Учир нь нэгэнт хайрласан бол бүхэлд нь хайрлах хэрэгтэй гэдгийг мэддэг.
Цаг хугацаа гэдэг түүнд хамгийн чухал зүйл. Аль болох урт хугацаанд хамт байхыг хүсдэг. Мэдээж тэр хувийн орон зайг чинь хүндэлдэг ч хамт байх тухай бодсоор л байх болно. Тэр чамд тийм л их хайртай.
Тэр чат үргэлж бичдэг. Ойр ойрхон залгаж ярих дуртай байдаг. Хамт байхгүй үедээ бэлэг авч дараагийн удаа уулзахдаа баярлуулахыг хүсдэг.
Амралтын өдөр, аялал зугаалгаар явахаар болвол үргэлж бодлыг чинь асуудаг. Чамайг оролцуулалгүй ямар нэг зүйл хийнэ гэж байхгүй.
Мэдээж жирийн нэг хүнд өөрийгөө нээж ярихгүй нь тодорхой. Хэрвээ тэр чамтай хамт байхдаа л чухал зүйлээ ярьдаг бол түүний хувьд үнэхээр чухал хүн юм.
Senior romantic couple under a white duvet in the bed. Happy mature couple lying down in their bed and looking at camera. Retired man and smiling woman having fun lying on bed at home.
1 Comment
Сда манай эхнэр надад огт дурлаагүйм бн. Ийм эхнэртэй хүнд ямар ямар муу зүйл тохиолдож болох вэ ах эгч нар аа?