Хайртай эмэгтэй нь нүднийх нь өмнө гундаж, өөрийнх нь зан авираас болж хэн ч биш болж байгааг харсаар байгаа хэрнээ зүгээр л юу ч болоогүй мэт царайлж, ингэх ёстой мэт аашилна.
Эмэгтэй өөрийгөө алдаж, өөрийгөө танихаа больтол амьдруулсан хүний төлөө тэссээр, түүнийг өөрийг нь хайрлах өдрийн төлөө өөрөө улам бүр живсээр байгаагаа ойлгох тэр л цаг мөч…
Гэвч түүний хайртай гэж итгэсэн залуу нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдрэх тэр өдөр…
Эцэст нь эмэгтэй бусад хүн өөртэй нь яаж харьцаж байгаа нь, чи юуг хүлээн зөвшөөрч амьдралдаа байлгасанаар тэр л зүйлүүд чамайг “өөрийгөө үнэлэх үнэлэмж”-ийг далд хэлбэрээр тодорхойлж “би ийм л хүн” гэж худал итгэл төрүүлдгийг олж мэдсэн.
Сургамж: Хэн нэгнийг чамд муухай хандахыг, үл хүндлэхийг хэзээ ч бүү зөвшөөр. Чи хүнд олон ийм боломж өгөх тусам л , тэд чамайг улам бага хүндэлж эхэлдэг.
Өөрийг тань үл хүндэлдэг, муухай үг, үйлдэл үзүүлдэг хүнийг амьдралдаа байлгасаар л байвал нэг л өдөр чи өөрийгөө ч танихгүй болтлоо өөрөөсөө холдсон байх болно.
Sad girl with insomnia. Young asian woman lying in bed, cover her ears with pillow, cant sleep, partner snors, loud noise at night disturbing her.