Би өөрөө хүүхэдгүй…

Сайн байцгаана уу. Нэг зүйл асуух гэсэн юм аа. Нэг залуутай танилцаад удаагүй байгаа юм. Бид 2 2-уулаа 30-тай. Тэр хүн намайг насан туршдаа хайрлаж халамжилж амьдарна сууя гээд гуйгаад байгаа юм.

Нэг асуудал нь 8 настай хүүхэдтэй /охин/. Тэр охин ээжтэй болмоор байна гээд их дуртай байгаа гэнэ. Харин би өөрийн хүүхэд шиг хайрлаж чадах болов уу? Ер нь хүүхэдтэй хүнтэй сууж байсан хүн байна уу, туршлага юу байна, юун дээр анхаарах вэ? Туршлагаасаа хуваалцаач. Би өөрөө хүүхэдгүй…

2 Comments

  1. Чи өөрөө хүүхэдгүй бол асуудал шүү. Хэрэв чи өөрөө хүүхэдтэй бол бөөн асуудал шүү. тэгээд нэмээд дундаасаа хүүхэдтэй болвол бүүр л их асуудал. одоохондоо бол хайрлана чадна гээд явах байх нэг өдөр нөхөртэйгээ муудахад л хүүхэд нь нүдэнд өртөөд л эхлэх байхдаа . Ер нь сайн бодож байж л шийдэх хэрэгтэй байх. Ингэж эргэлзэж байхыг бодоход чи бол чадахгүй л байх. дундаасаа хүүхэдтэй болсоны дараа салах хэцүү хамт байх хэцүү бүүр л их зовлонтой байнадаа тэгээд бод бод.

  2. эрэгтэй says:

    Бүх асуудал чи өөрийн хүүхдээ гаргасаны дараа л эхэлнэ дээ. Тэр үед ээж шиг байж чадах уу гэдэг асуудал. Одоо ч яахав дураараа шаалцаад сайхан л байгаа байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.