Диддигийн экс найз охин өөрийг нь хүчиндсэн гэж мэдүүлэг өгчээ

Шон Кумбс буюу Диддигийн шүүх хуралд экс найз охин Касандра Вентура нь хоёр дахь өдрөө гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Вентура хэлэхдээ 2018 онд тэд хосын харилцаагаа дуусгасны дараа Дидди өөрийг нь хүчиндсэн гэжээ. Мөн Вентура хосын харилцааны үеийн асуудлаар иргэний шүүхэд 2023 онд гомдол үүсгэсэн гэдгээ хэлсэн байна. Тус гомдлыг шийдвэрлэхийн тулд Диддитэй 20 сая ам.долларын төлбөрийн тохиролцоонд хүрсэн хэмээсэн юм.

Вентурагаас яагаад Кумбсийн эсрэг мэдүүлэг өгөх болсныг асуухад бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн шархаа үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй болсон учраас гэж хариулжээ. Тэр хэлэхдээ “Би дахиж тэвчиж чадахгүй. Хүмүүс надтай эд зүйл мэт харьцаж байсан тэр ичгүүртэй явдлыг би үүрч чадахгүй. Зөв зүйл зөвөөрөө харин буруу зүйл буруугаараа үлддэг. Би энд зөв зүйлийг хийх гэж ирсэн” гэсэн байна.

Кумбс бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн тээвэрлэсэн гэх мэт таван эрүүгийн хэрэгт буруутгагдаад буй. Тэр өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг хадгалсаар байгаа. Хэрвээ шүүгчид түүнийг буруутай гэж үзвэл Кумбс хамгийн багадаа 15 жил эсвэл бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй юм.

Эх сурвалж: Reuters
Eguut.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.