“Дидди экс найз охиноо шалаар чирсэн” гэж гэрч мэдүүлжээ

Бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад буй Америкийн хөгжмийн салбарын магнат Диддигийн шүүх хурал даваа гарагт /2025.05.12/ эхэлсэн юм. Хурлын эхний өдөр Даниел Филлип нэртэй гэрч мэдүүлэг өгөхдөө Дидди өөрийнхөө экс найз охин Кассандра Вентура руу архины шил шидэж, шалаар чирсэн гэсэн байна.

Филлип хэлэхдээ Кумбс зочид буудлыг орхин гарсны дараа Вентура айдаст автсан байсан гэсэн юм. Тэр “Вентурагийн бие нь бүхэлдээ чичирч байсан. Маш их айсан байсан” гэж 12 тангарагтан шүүгчид мэдүүлэг өгчээ.

55 настай Кумбс бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүнийг тээвэрлэсэн, бэлгийн хүчирхийлэл гэх мэт эрүүгийн зүйл ангиудад буруутгагдаад байгаа юм. Кумбс эмэгтэйчүүдийг хайр дурлалын харилцаанд татаж оруулсныхаа дараа, хар тамхи хэрэглэдэг секс үдэшлэгт хүчээр оролцуулж, бичлэгийг нь хийж сүрдүүлдэг байсан гэж прокурорууд үзэж буй. Хэрэв тэр бүх зүйл ангид гэм буруутай нь тогтоогдвол доод тал нь 15 жил эсвэл бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.