Ингээд ч болов дотроо уудлахаас өөр яаж ч чадсангүй…

Ер нь яаг яасан гэж хүнтэй явалдаж баригдчихаад чиний хайр халамж дутаснааас болж би ингэсэн нтр, за яах уу байж болно оо болно. Би амьдрал, үр хүүхдээ юугаар ч дутаахгүйн төлөө зав зайгүй зүтгэсэн.

Чамайг уйдаж залхтал чинь халамжлаагүй нь амьдралд үр хүүхэд дутуу өсөх ямар байдаг вэ гэдгийг мэддэг болохоороо хэт их нэг талыг барьсан байж болох юм. Гэхдээ өнөөдөр хорвоод надад олдсон ганцхан өмч болох хүүтэй минь нас нэмэх аз жаргалтай өдрийг нь хуваалцах боломж олгохгүй байгаа юм бэ? Ядаж утсаар хүртэл яриулчиж болно доо хүн чанар нь жаахан ч гэсэн үлдсэн бол. Жил гаран тээж явсан гомдол минь энэ өдөр тэсэрлээ хэнд ч чамайг муу хэлэлгүй хэнд ч буруу өгөлгүй өдийг хүрлээ… Ингээд ч болов дотроо уудлахаас өөр яаж ч чадсангүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.