Сайн байна уу? Би 34 настай, нөхөртэйгөө хамт амьдраад 9 жил болж байна. Хоёр хүүхэдтэй. Гэр бүл маань гаднаас нь харахад тогтвортой, асуудалгүй мэт харагддаг ч миний дотор нэг л хоосон. Бид сүүлийн 2 жил бараг бэлгийн харилцаанд ороогүй. Хамгийн сүүлд бол өнгөрсөн жилийн намар.
Тэгээд ч ер нь сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл гэдэг зүйл аль хэдийн алга болсон. Тэр намайг “ээж” гэж л хардаг байх. Өөр эмэгтэйд сэтгэлтэй болсон гэж боддог ч нотолгоо байхгүй.
Би өөрийгөө буруутгадаг – би жин нэмсэн, ядарсан, хүүхдүүдээ л боддог болчихсон. Гэхдээ хүн байна даа, би ч бас хүсэмжлүүлмээр байна. Гарын аясаар илж, үнсэж, хүсэж буйг нь мэдрэхийг хүсдэг. Сэтгэл бол байгаа гэж боддог. Гэхдээ бие махбодийн дутмаг байдал сэтгэлийг ч элээдэг юм байна.
Сүүлийн үед өөр хүнийг бодох болсон. Нэг ажлын газрын залуу. Тэр л надад бүсгүй хүн гэдгийг минь сануулж байна. Гэхдээ би энэ гэр бүлээ эвдэхийг хүсэхгүй байна. Үнэндээ бол салах зориг надад алга.
Та бүхэн надтай адил мэдрэмжтэй байж байсан уу? Би яг одоо юу хийх хэрэгтэй вэ?
1 Comment
Салах бол шийдэл биш харин наад залуутайгаа сэмхэн хийгээд үз. цэвэрхэн хийгээрэйдээ тэгээд дүгнэлтээ гарга эцссийн бүлэгтээ гэр бүл чинь чухал бие фозлоги талаасаа сэмхэн хийгээд үз гэж зөвлөе.аан тийн хийчээд дахиад захидал илгээгээрэй эсвэл энэ рефлэ хийж комент үлдээгээрэй