Хүний газар олон жил болохдоо сүүлийн хэдэн жил нэгэн бүсгүйтэй нилээдгүй харьцаа үүсгэж хамтран амьдарч маш сайхан байсаан бид хоёр. Тэгээд миний буцах хугацаа болж би ирсээн. Тэр намайг гэр бүлтэйг мэднэ, би тэрийг мэднэ тийм л байлаа. Гэхдээ бид хоёр хэн хэнийхээ амьдралд оролцоогүй эвтэй найртай байлаа. Одоо тэр бас ирсэн сураг байна лээ. Гэр бүлтэйгээ сайхан амьдарч байгаа гэсэн би ч сайхан амьдарч байна.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл бид хоёрын дунд сайхан дурсамж үлдсэн, хэсэг хугацаанд бие биенээ хүндэлж хайрлаж байсан. Тэгээд би ирээд хэдэн жил болохдоо эхнэрээ хуурч өөр хүүхэн шуухан гэх бодол байхгүй учир нь надад тэрнээс илүү нууц амраг гэж байхгүй, одоо болоо гээд сайхан дурсамжаа өөртөө хадгалаад ажил төрлөө хийгээд гэр бүлтэйгээ сайхан амьдарч байна.
Эрчүүддээ хандаж хэлэхэд эхнэртэй байсан ч өөр бүсгүйтэй болбол сэтгэл зүрхээ гарга тэгээд дуусах цагт нь дусга цэг тавь. Аан сэтгэл зүрх гаргахгүй бол эрчүүд минь шалиг өөр өөр хүүхэн дээр орж гарсан юм болно. Нууц амраг ч гэсэн зөвхөн секс биш сэтгэл зүрх хүндлэл хэрэгтэй гэж байдаг юм билээ. Амьдралдаа нэг эхнэр нэг нууц амрагтай байж үзлээ. Одоо ч нэг эхнэртээ үнэнч сайн сайхан ухаалаг нууц амрагтай байсан болохоор одоо өөр хүүхэн сонирходогүй болчихдог юм байна…