Хүн нас барахынхаа өмнө яг юу мэдэрдэг вэ?
Гэнэт гэрэл үзэгддэг гэж үү? Амьдрал нүдний өмнө жирэлзэн өнгөрдөг үү? Шинжлэх ухаан сүүлийн жилүүдэд энэ нууцлаг агшны араас хөөцөлдөж, сэтгэл хөдөлгөм нээлтүүдэд хүрч эхэллээ. Түүний нэг нь – хүний тархи нас барахаас өмнө гэнэт гайхалтай идэвхтэй ажиллаж эхэлдэг тухай судалгаа юм.
Хамгийн сүүлчийн идэвх: “Сайн уу, амьдрал минь…”
Доорх зураг нь нэгэн судалгааны үеэр авсан EEG бичлэг юм. Энэхүү спектрограмм нь тархины долгион хэрхэн өөрчлөгдөж байгааг хугацааны туршид харуулдаг.
Хөхөөс улаан руу өнгө солигдож буй нь тархины идэвхжил огцом нэмэгдэж байгааг илтгэж байна. Энэ хүчтэй “сүүлчийн идэвх” ихэвчлэн нас барахаас 200–300 секундын өмнө илэрдэг байна.
Энэ үед яг юу болдог вэ?
Шинжлэх ухаан ба нууцлаг гүн ухаан
Энэ үзэгдэл зөвхөн тархины химийн урвал уу? Эсвэл… ухамсар өөр түвшинд оршихын илрэл үү?
Тархины судалгаа, философи, сэтгэл зүй зэрэг салбарууд энэ асуултын ард нэгдэж, “үхэл гэдэг эцэс биш байж магадгүй” гэх сэжүүр өгч байна.
Дүгнэлт: Бидний амьдралын хамгийн үнэ цэнтэй агшин
Хүний тархи үхлийн өмнө сүүлчийн удаа амьдралыг “тэмтэрч” байдаг юм бол, яг одоо амьд байгаадаа талархах хэрэгтэй биз ээ.
Тийм ээ, амьдрал бол агшин зуур. Харин сүүлчийн агшин – магадгүй бүхнээс хүчтэй мэдрэмжээр дүүрэн байдаг ч юм билүү…
cekc.mn | Хүний сэтгэл, бие, мэдрэмжийн гүн рүү өнгийх гэж зорьдог бид