Эмэгтэй хүн яасан их зовж шархалж хохирч үлддэг юм бэ?

23 настайдаа анхны хүүхдээ гэдсэндээ тээгээд үлддэг юм байна. Өчигдөрхөн л аав нь хэзээ ч орхиж явахгүй ээ гэж байсан хүн өнөөдөр ээж нь зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар хувцасаа нууж бэлдээд аваад гарч байна.

Манай ээж намайг битгий суу гэж хэлсэн гээд хүүхдээ төрүүлээд надад өгчих гээд, үгүй гэхэд тэгвэл хуулиараа явахад чи юу ч олж долоохгүй гэж ээжтэйгээ нийлээд зогсож байна. Энэ бүхнийг хэрхэн даван туулах вэ?

6 Comments

  1. төлөвлөлт бас дахин төлөвлөлт says:

    Гэхдээ ийм нийтлэл уншихаар өөрийн эрхгүй зүрх эмтрэх юм. Залуу охидууд өөртөө хайргүй байна, гэнэн байна, хэт итгэмтгий байна. Хэдэн солонгос кинондоо үнэхээр тархидуулжээ.

    Хүү нарын аав ээж юу гэж бодож байгаа гээч … Өөрсдийн хүүхдээ хар залуудаа хамаг сурж хөгжих цаг хугацаагаа амьдралд нухлуулна гээд харамлаж байгаа, нөгөө талд охин талын аав ээжүүд ч гэсэн ижилхэн. Тэд нар хэзээ ч бэлэн байдаггүй.

    Секс бол хүсэл тачаал шүү дээ. Хоромхон зуур л гаргаж байгаа шийдвэр, үр дагавар нь эмэгтэй хүн, эрэгтэй хүн адилхан үүрдэг арчаагүй зантай эрчүүд нь зугтаж, харин ухаалаг нэгэн нь үлддэг. Ээ дээ ийм л учраас хоёр талдаа хүлээн зөвшөөрч байж хүүхэдтэй болоочээ. Гэнэн тэнэг зан гаргаад хэнд найддаг юм бэ? Хүүхэдтэй болсон нь 100% чиний буруу шийдвэр шүү дээ. Хүчиндээгүй л бол чамд хамгаалалт хийх боломж байгаа.

    Нөгөө талд бэр гуйлгаж байж тэр хүнтэйгээ амьдрах итгэлээ олж авах ёстой. Бэр гуйна гэдэг чинь хадам тал чинь тухайн эмэгтэйг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл буюу эмэгтэй хүний үнэ цэнийг илэрхийлж буй илэрхийлэл юм шүү дээ.

  2. Батаа says:

    Үр хүүхдээ хаясан хүн өөдлөх бишдээ. Орхчих. Хуулийн дагуу хүүхэд ээж дээрээ үлдэнэ. Хүүхдээ төрсөний дараа тэтгэмжийн мөнгө авах хүсэлт төрийн байгууллагад гарга. Эцэг тогтоох шинжилгээни хариу мөн гэж гарвал ямар ч тохиолдолд тэр хүн заавал тэтгэмж сар бүр төлнө. Наад хүнтэйгээ ярилцах хэрэггүй хуулийн дагуу шийдэх арга хэмжээгээ авчих

  3. buuk says:

    neg l ih buruug busdaas haisan huur chi uuruu ch buruutai angalzaj ywj alaa delgej bhdaa eniigee bdh ni yasan ym ih zowloo ch gh shig uurtuu bas buruug uur tenegee

  4. M says:

    Xvvxed yamar ch noxtsold. Eejiin tald vldex xuulitai shvv. Amjilt bvsgvi mini.

  5. boldoo says:

    харин эрт мэдэж авлаа. иймэрхүү хүмүүс их бна.

  6. a says:

    Наад залуу чинь хань болох хүн биш юм байна. Тэгээд ч хэдэн жилийн дараа энэ үед л чиний талд байх байсан юм гэсээр архинд орно. Битгий суу гэж хэлсэн ээж нь архичин хүүтэй насны төгсгөлд үсээ цайтал зовох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.