Тэгээс эхэлнэ гэсэн гэнэн үеийг битгий давтаарай

Гадны оронд ядуу залуутай охид нь суудаггүй. Мөнгөнд дуртай хямдхандаа биш. Үнэ цэнэтэйдээ тэгдэг. Мөнгөгүй бол хүнтэй сууж чадахгүй тул залуус нь шаргуу хөдөлмөрлөөд 27, 28-тайдаа санхүү нь баталгаажиж орох орон, эрсдэлийн хуримтлал, амь даатгалтай болж байж хүнтэй суудаг. Дэндүү материаллаг юм ярих юм, шуналтай хүүхэн бэ гэж буруутгах нь энд олон байна байх.

Гэвч ядуу залуу гэдэг нь зөвхөн мөнгөгүй залууг хэлж байгаа юм биш, сэтгэлгээ нь ч ядуу байдаг хүнийг хэлж байна. Чамайг өнгөтэй өөдтэй байвал өөр хүн дагаад явна гэх айдсаасаа болж хардана. Чамайг өөрийнхөө үзэл бодолд үнэн байснаар чинь бодит амьдралд баймгүй үлгэр ярьлаа гэж үгүйсгэнэ. Учир нь тэрний үзэж харсан хязгаар нь л тэр. Хөөрхий буруу ч юу байхав. Чи түүнийг сонгосон бол түүний мэддэг жижиг ертөнцөд гомдоллох эрхгүй, магадгүй гомдоод ч яахав дээ гээд бүсгүй заяандаа ахадсан ачаалалд дарлагдаад сууж байна байх.

Баян айлд төрөөгүй л бол хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байж санхүүгээ бат болгоно. Харин энэ явцад хүн төлөвшиж, хариуцлагатай болж, хатуужиж хамгийн гол нь үнэ цэнэ гэдэг мэдрэмжийг тултал нь авдаг. Ингэж хөдөлмөрлөж санхүүгээ босгосон БАЯН залуугийн сэтгэлгээ БАЯН байдаг. Ядаж л чамайг хумсаа будуулаад ирэхэд мөнгө үрлээ гэж үглэх биш миний хөтөлж яваа бүсгүйн гар сайхан байвал күүл харагдана гэж харж чадна. Жижиг сажиг ийм зүйл ч яахав гэхэд чиний хүүхэд эрүүл цэвэр орчинд өсч хүмүүжинэ гээд төсөөл!

Ажил хийж чаддаггүй, хуримтлал гэдэг ойлголтгүй, залхуу хүн ядуу байдаг. Баян хүнийг хараад муусайн баячууд гэж хараах биш, яаж хөдөлмөрлөж тэнд очсонг нь үнэлдэг болох цаг ирсэн. Ядуу байх бол хувь тавилан биш шаргуу хөдөлмөр бас сонголт. Үргэлж хөдөлмөрлөх замыг сонгодог залууг ирээдүйн ханиараа сонгоорой охид оо.

Эцэст нь хэлэхэд баян залуу чамайг сонгох хэмжээнд үнэ цэнэтэй, цэвэр цэмцгэр, зөв байгаарай. Хүүхдээ тэврээд ганцаараа уйлаад тэтгэмжийн 5 цаас гуйж авдаг, буйдан дээр ялхайж өдөр барсан, ганц аяга угаагаад өгөх ухамсаргүй, амьдралд байдаг бүх асуудал гачигдал зовлонг мэддэг ч ядуудаа чамайг өргөсөн дундуур туучиж байгааг нүдээ аниад мэдэн будилдаг ядуу залууг битгий сонго! Амьдралд нухлаж нухлаж, эцэст нь болж бүтэхгүй амьдралдаа чамайг буруутгана. Муухайгаар хэлэхэд бидний ээж нарын би хайртай, бид амьдарлаа тэгээс эхэлнэ гэсэн гэнэн үеийг битгий давтаарай. Цүнхтэй хувцасаа бариад хоёр талаасаа нийлдэг биш өөрийн гэсэн 5-н ханатай гэр бариад ч болов чамайг ёстой төртэй гэргийгээ болгож чадах залууг сонгоорой.

FB Copy

1 Comment

  1. Залуу says:

    Энийг бичсэн хүн би эр хүнээр тэжээж, тэтгүүлж амьдрах ёстой гэсэн санааг гаргаж. Харин өөрөө мөнгөжих талаар яагаад уриалаагүй вэ гэдэг нь сонин. Уг нь адилхан гар, хөл, толгойтой хүн юмсан. Шулуухан хэлхэд тэжээлгэж амьдрах гэсэн хүүхэн л байна. Хариуд нь юу өгөх вэ? Үтрээ хүүхэд хоёр уу хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.