Ээж, эгч нь амьдралд байнга оролцоод байх бол уу?

Сайн байцгаана уу? Би нэг юм асуух гэсэн юм аа. Санаа зовоод ер болдоггүй. Би найз залуутайгаа танилцаад, үерхээд одоо л жил гаран болж байгаа юм. Хоёр талынхаа гэрийнхэнд танилцуулаагүй байгаа. Гэхдээ манай хүн намайг авч сууна, нэг гэрт заавал орно гээд байдаг юм. Одоо юунд санаа зовоод байна вэ гэхээр огт хүүгүй айлд төрсөн ганц хүү нь юм л даа.

Маш олон эгч нартай, эмэгтэй дүүтэй, ээж эмээ 2 дээрээ өссөн. Ээж амьтай гэхэд болно. Танилцахаар очиход, ер нь цаашдаа хамт амьдарвал намайг яаж хүлээж авах бол, амьдралд байнга оролцоод байх бол уу? Гэсэн ийм бодлууд огт толгойд эргэлдээд болдоггүй ээ. Хэдий тэнэг асуулт ч гэсэн хариулаад өгөөрэй. Хүүтэй ээжүүд бас энэ тал дээр юу гэж бодож байна? Олон эмэгтэй хүнтэй байвал хэл ам, хов жив ихтэй байх вий гэж айгаад байгаа юм аа. Бусдаар бол ямар нэгэн асуудал огт байхгүй халамжтай сайн хүн байгаа. Гэрийнхнээс нь л санаа зовоод…

1 Comment

  1. a says:

    Санаа муутай сда вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.