Алим модноосоо хол унадаггүй гэж үнэн юм аа. Манай хүний аав бага байхад нь орхиод явсан, өөр хэд хэдэн хүүхэдтэй юм гэнэ лээ. Энийг нь сүүлд мэдсэн л дээ. Хадам ээж ч хэлж байсан, аавтайгаа их адилхан хартай ааштай юм аа гэж.
Би одоо хувь тавилантайгаа эвлэрээд хэзээ орхиод явах бол гэж хүлээгээд сууж байна. Хардсаар байгаад ажлаас гаргасан, өөрөө ажиллана болно бүтнэ гээл. Тэгсэн яасан, хоол ундны мөнгө өгөхөө больж байна. Би ч өөрөө гар урлал, оёдол эдр хийгээд мөнгөөр тасардаггүй юм л даа.
Сүүлд бие өвдөөд юм хийж чадахаа больж хэд хонохдоо хүнсний юм авмаар байна аа, мөнгө өгөөрэй гэсэн чинь би хоосон хонуулаад байна уу, өлсөж үхэх гээд байна уу гээд бүр эсэн юм боллоо. Намайг өөрөөс нь мөнгө авахгүй болгоод байсан чинь бүр даварчихжээ. Сайхан шалтаглаж уурлаж аваал юу ч дуугарахгүй, гэрийн бараа шөнөдөө харж байна. Ингэж байгаад сэтгэл амар яваад өгөөсэй л гэж хүсэж байна даа…