Сайн уу? Нөхөр хүүхэдтэйгээ 3лаа амьдардаг. Янз бүрийн учир шалтгаанаас болоод нөхөртөө хайргүй болсон. Нэг хотхонд энгийн л 3 өрөө байр, машиныхаа зээлийг төлөхийн тулд л гэр бүлээрээ амьдардаг тэглээ гээд учиргүй нэгнээ үзэн яддаггүй хүүхдээ юугаар ч дутаахгүй хүмүүжилд нь 2 талаасаа маш их анхаарч хэлж ярьж хүүхдээ бодоод хэн хэн нь салъя боддоггүй.
Бид салчихвал хүү минь яах бол гэхээс төсөөлчиж чаддаггүй. Гэхдээ би зүрх сэтгэлдээ өөр хүнийг тээгээд 6 жил болсон учиргүй уулзаж учраад яваагүй тэр хүн надаас хол байдаг хааяа сэтгэл их хөндүүр болж гуниглаж уйтгарладаг уйлдаг. Ийм хүмүүс бас байдаг л байх даа. Болж өгвөл битгий харааж зүхээрэй сэтгэлээ онгойлгох гэж л бичсэн юм. Найз гэж итгэж болох хүмүүс байвч тэдэнд юу ч ярьдаггүй хүсдэггүй.
1 Comment
Амьдрал амархан биш ээ. Амьдралд тохиолдох бүх зүйл лалрын. Тэглээ гээд бууж өгч болохгүй. Новшийн амьдралыг бид бүгдээрээ туулах ёстой. Амьдралд утга учир гэдэг юм байхгүй. Байдаг бол зүгээр л чиний амьдарч байгаа хугацаа л байгаа. Гэр бүлийн хүнтэйгээ сэтгэл хөрөх бол байдаг л асуудал. Бүгдээрээ энэ замыг туулдаг юм. Тэглээ гээд ирээдүй чинь үр хүүхэд чинь новшийн орчинд өсөж болохгүй ээ. Үр хүүхэд гэдэг ирээдүй шүү. Тэднийгээ нэг тийм лалрын ток шиг орчинд өсгөж байхаар салчхаад цэвэрхэн байсан нь дээр шүү.