Сайн уу. Би 29-тэй. Манай аав ах хоёр 2 хэдэн жилийн өмнө аваарт ороод, аав нас барж ах тархины гэмтэл авсан. Ах тэрнээс болж бие болоод оюун ухааны хувьд бэрхшээлтэй, унаж татдаг болсон. Талхаа зүсэж чадахгүй гэсэн үг. Арай чүү өөрийгөө авч явдаг. Би асран хамгаалагч нь. Ээж 2021 онд ковидоор нас барсан.
Ингээд ахтайгаа хоёулаа амьдардаг. Би нээх мундаг гавал юм уу эсвэл сэргэлэн гар биш, сардаа 1 сая 300к цалин гар дээрээ авна. Хажуугаар нь оройгоор таксинд яваад 400-600к олно. Ахын групп гээд 300к авдаг ч тэрийг нь ирээдүйд өөрт нь янз бүрийн асуудал гарвал хэрэгтэй гээд банканд хийнэ. Миний амьдралын хэмнэл гэвэл өглөө 7 гэж босоод ажилдаа явна орой 7 гэж гэртээ ирээд хоолоо хийнэ. Ахиухан хийгээд талыг нь маргаашийн ажилдаа, бас өдөр ахад идүүлнэ гээд үлдээнэ. Тэгээд 8 хагасаас 9 гэж гараад орой 12 дөхүүлж орж ирээд л унтана. Хагас бүтэнд хоол хүнсээ цуглуулах, угаалга цэвэрлэгээ гэсээр таардаг.
Зарлага гэхээр байр, сөх, цахилгаан, интернет гээд 250к орчим гарчихдаг. Бензинд 250-300к орчим явна. 2 эр хүн болохоор ахиухан иддэг байх сарын хүнс гээд 600-700к орчим гарна. Тансагласан юмгүй мах, ногоо, будаа, гурилаа авахад л ийм. Ингээд гар дээр авдаг цалин бараг дуусна. Халтуурнаас олсон мөнгөө хадгалаад л амьдарч байна. Найз охин энэ тэр байхгүй ээ эксээсээ 4 жилийн өмнө салсан. Мөнгө муутай болохоор найзуудтайгаа ч орж гардаггүй, үнэн учраа хэлээд л үлддэг. Одоо тэгээд найз бүсгүй, эхнэртэй больё ч гэсэн над шиг ийм арчаагүй, маанаг, дээр нь ийм ахтай хүнтэй нийлэх ямар хүн байв гэж боддог.
Над шиг иймэрхүү амьдралтай хүмүүс байна уу? Та бүхэн яаж болгож байна вэ?
3 Comments
Мундаг гэхээс өөр юу гэхэв сайн санаа сайхан сэтгэлийн үзүүрт гэрэл гэгээ үргэлж байдаг шүү
Үйлийн үр хаян андууралгүй буцаж ирдэг гэжугаа. Сайн Үйлийн эргэж ирэх буян нь будаа мэт олширч ирдэг ч гэдэг. Ийм сайхан сэтгэлтэй хүн жаргаж амьдрана дөө. Залуу байна амьдрал яагаа ч гүй. Тасралтгүй хөдөлмөрлөж сурсан хүн хүссэн сайхан амьдралдаа хүрнэ дээ. Цаад асуух гээд санааг чинь ойлгож л бна. 40 гаран насны 1ц бие бүсгүйчүүдтэй болз. Үнэнээ хэл, ойлгоно. Аль2 талдаа хэрэгцээгээ хангаад л таашаалтай сайхан бх хэрэгтэй шд. За тэгээд эхнэр энтр гэх юм бол бараг цаадуул сонгоод олоод өгнө дөө. Таалагдвал суучихна л биз. Ганц 1 бонус энтр яахав. Ах нь адилхандуу л амьдрал туулсан даа.
чамд маш сайн хань заяах болноо, хүүхэд хөгшчүүлийг сайн баярлуулж яваарай. эхлээд сайн лам , бөө олоод үхэж үрэгдээд бгаагаа сайтар засуулаарай. бурхан болоочдынхоо хойноос буян сайн хийгээрэй.