Би 30 дөхөж буй эмэгтэй, миний амьдралд нэг ч эрэгтэй хүн байсангүй ээ, тааралдсан юмнууд нь хулчгар, ашигч, амиа хичээсэн юмнууд л байсан бас одоогийн нийгэм хүмүүсийг үнэхээр харгис хүйтэн ашигч болгож л дээ, тийм юмнуудаас зугтаж ирлээ. Ямар ганцаардсандаа гартаа таарсантайгаа суултай биш, ер нь ч тэгээд ч огт эр хүнгүй амьдарч болдог болов уу?
Би сүүлийн үед бараг тэгж шийдээд байгаа, ядаж байхад би өөрөө шударга зантай хүн болохоор нялуун худлаа байж чаддаггүй зантай, эрчүүдэд худлаа нялуун янханлаг бүсгүйчүүд таалагддаг нь нууц биш, аа бас олон жил эр хүнгүй явчихсан болохоор эр хүнийг хүсдэггүй бараг сонирхдоггүй болчихсон. Зүгээр л хүн чигээр нь хүлээж аваад сурчихсан, бас чимээгүй байдаг болчихсон, оогт хүнтэй гэрлэхгүй амьдрал ямар байдаг бол? Мэдээж хүн хүний зам өөр ч нийтлэг тал нь юу вэ?
Олон л салалт араар тавилтуудыг сонслоо аймаар санагдсан, тэгээд гэрлэх юм бол эмэгтэй хүн өөртөө цаг зав гаргахгүй бусдын төлөө амьдарсаар байгаад дуусдаг санагдсан нь харамсалтай. Нөхөртөө таалагдах гээд л тэгэхгүй бол нөгөөх нь хаячих гээд л эсвэл өөр хүүхэнд дурлаад л, харин эсрэгээрээ сайхан байдаг юм болов уу? Ганцаардахгүй, гүй ээ тэгээд яг сайхан байж байтал хаягдаад гутраад хэцүү ч юм уу?
10 Comments
Хүний нийгэмд үр хүүхэдтэй болно гэдэг амьдралын бас нэг зорилго байх гэж боддог ш дээ. Эхнэрийг харахаар төрсөн хүүхэд болгондоо ухаангүй дурлаж амьдралын бас арай өөр жаргалыг мэдэрдэг юм шиг байгаан. Ганцаараа байх муу биш ч насны бөгсөнд харамсахыг бол үгүйсгэхгүй.
Амьдралд зөв нэгнээ олох нь өөрөө сорилт байх. Эр хүн болгон хадам болгон муу биш л байх … харин тэднийг өөрсдийн амьдралдаа ямар байдлаар оруулах нь чиний болоод нөхрийн чинь сонголт л байхдаа. Чиний ертөнц чиний үзэл бодол болохоор чиний зүгээс зөв буруу нь шийдэгдэнэ. Бусдад гай болохгүй бол өөрийнхөөрөө амьдрах нь яагаад буруу гэж …
Asuudal busad erchuuded bish chamd bgaa bololtoi. Chinii harah untsug alivaag huleej avah dugnelt hiih chadvar gehuu potentsial gehuu.
Zugeer l neg shaltag sonsogdoj bna. Ger buliin az jargal, chi setgeleesee huniig hairlah, zuvhun chmg bgaagaar chine hairlah halamjluulah ymar saihan geech. Ehner nuhur bol ymar ch shaltgaangui zugeer l chmg bolohoor hairlah hair uneheer saihan shuu. Chamd tiim saihan hair uchirnaa amjilt
эцэг эх бол бурхан болоо л яваад өгнө ах дүү нар бол байнга хажууд чинь хамт байгаад байж чадахгүй бүгд өөр өөрсдийн амьдралтай шүү дээ. өлсөөд ирэхэд чинь халуун хоолоор угтах хүн байхгүй өвдөөд хэвтэхэд чинь асрах хүнгүй өтлөөд ирэхэд бүр л хэцүү болно. өө тэгээд хүн болгоны бодол өөр юм да. гэрт хүүхэд шуугилдаж тоглож хөөрөлдсөн инээд хөөр цалгисан байшин л хамгийн сайхан харагддагшдээ. түүнээс хоосон оргисон эл хуль ямар ч чимээгүй байшинд ганцаараа амьдрах тэгээд жаргал уу? төсөөлөгдөхгүйнээ аймар юм.
хаха эргүүмбээ, угаасаа л хүнтэй суувал бие биенийхээ л төлөө явдын, хүүхэдтэй болчуул аавуудын хувьд гэр бүл л нэгт болдог , ганц 2 адгын амьтадтай таарангуутаа бүгд тийм юм шиг бичиж нтр, чиний сэтгэлгээ ямар хумигдмал юмбээ
эмэгтэй хүн ганцаараа зовдог юм шиг бхын. хорвоо дэлхий дээр бүх эмэгтэй хүн сайн, бүх эрэгтэй хүн муу юм шиг. шулам олон эмэгтэй бна хүнээр тэжээлэгчээд ээж гэсэн худ нэр зүүсэн.
Сонирхолтой өнцөг байна. Бас бодлоо цэгцтэй, ойлгомжтой илэрхийлдэг юм байна. Шударга зантай гэдэг чинь бичсэн зүйлээс чинь хангалттай илэрхийлэгдэж байна.
Би чамд ч асуудал алга, эрчүүдэд ч асуудал алга гэж бодож байна. Зүгээр л чиний өнөөдрийн амьдралын түвшинд (энд бараг бүх зүйл багтана, ажил, нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө хөгжүүлсэн байдал, чөлөөт цагаа өнгөрөөдөг байдал г.м) чамд тохирох хүн олдохгүй байгаа байх. Чи түвшингээ өөрчлөх хэрэгтэй. Эргэн тойрноо өөрчлөх хэрэгтэй. Ажил, албан тушаал, хүрээлэл, чөлөөт цаг зэргээ сайжруулан өөрчилж, дараагийн түвшний өөрийгөө бүтээх хэрэгтэй.
Чамд өөрийн чинь түвшний эрчүүд гологдож байгаа болохоос бүх эрчүүд гологдохгүй шүү. Чи түвшин ахивал тэнд чиний хүсдэг хариуцлагатай, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, рациональ сэтгэлгээтэй эрчүүд олон байгаа.
Ганцаараа амьдрал аль ч хүйсийн хүнд хүсэх зүйл биш шүү. Жинхэнэ хайран амьдрал. Жинхэнэ хайрыг өөрийн үүсгэсэн гэр бүлээс авна. Тийм гоё хайрыг мэдрэхгүй амьдрах бол удаашруулсан шаналгаатай үхэл л байх даа
Амьдралдаа , өөртөө , ертөнцийг үзэх үзэлдээ үнэлгээ хийгээд нэг бүтэн орвонгоор нь өөрчлөлт хийх хэрэгтэй. Амархан байхгүй нь тодорхой. Гэхдээ ганцаараа насыг барах аймшигтай шийдвэрээс лав хамаагүй амархан байх нь тодорхой. Ганцаараа амьдрах гэдэг оролдож үзэхгүй ийм эрт гаргах шийдвэр лав биш байх шүү.
Чи надад их өвөрмөц, тодорхой онцлогтой санагдаж байна. Feel free to contact me
acetraining103@gmail.com
Эр хүний өнцөгөөс хэлэхэд яарч байж бүтэхгүй дурак сонгуузай, яаралгүй сайн шалга, 7 хэмжиж 1 огтло. Давхар судлагаа сайн хийгээрэй, худлаа эсэхийг нь сайн нягтла. Сайхан үгэнд бүү хуурт. Эр хүсээд байвал хиймэл эрхтэнээр өөрийгөө болго
Олон жил ганцаараа явахаар яг ингэж бодогддог болчихдог юм шиг байнаа. Би одоо 40тэй ганц бие, бас л эр хүнтэй амьдарч үзээгүй. Бүр хөгширсөн хойноо л харамсах болов уу, яах бол гэж хааяа бодогддог. Тэрнээс одоогоороо бол сайхан байноо, ар гэрийн асуудал, нөхөр, хүүхэд асарч тойглоно гэхгүй, хадам тал гэж бас бөөн стресс байдаг бололтойн бнлээ, тийм ч юм байхгүй бүх юман дээр өөрийн дураараа кк. Аа бас ганц бие эмэгтэй хүмүүсийг нөгөө асуудлаа яаж зохицуулдаг бол, янз бүрийн эрчүүдтэй уулзаад элдэв өвчинтэй байдаг гэж зарим хүмүүс боддог юм шиг санагдсан. Бүх хүн адилгүй, би л гэхэд эрэгтэй хүнгүйгээр ямар ч асуудалгүй амьдраад болоод л байна. Чиний хувьд харьцангуй залуухан байна, энэ чигээрээ байвал над шиг л болох байхдаа. Эртхэн л замаа сонгох хэрэгтэйдээ.
сайн байна уу
ганц бие байхад ганц бие хүний давуу талуудыг эрхшээх байхалда, сул талуудыг нь ч бас үзэх л байх. хүнтэй суухгүй бол ээж болохгүй байх хүүхэд өсгөхгүй хүүхдээ сургуульд оруулахгүй байх энэ талын амьдрадыг өөрийн бие дээрээ үзэхгүй байх, мөн зөвхөн өөрөө олно өөртөө л зарцуулна гэх байх. нас өндөр(70 нилээн гархад) болоход ах дүү нар байгаа бол тэд нарынхаа хүүхэдүүд дээр очих байх, байхгүй бол асрамжийн газар л очих байхдаа, өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй бол эргэж тойрох хүнгүй төвөгтэй байх да, аавын олон хүүхдүүд дунд алт нь бий, гууль нь бий гэгчээр зөв хүнтэй учирвал хосын амьдрал нь зүгээр юмуу хүрээлэлээ солиод үзэхиймуу