Архи огт уудаггүй, ажил гэр гэсэн л маршруттай уг нь миний өөдөөс ганц удаа ч муухай харж том дуугарч байгаагүй, мөнгө цаасаа надад өгдөг, гэр амьтай хүүхдүүддээ сайн аав гэсэн мөртлөө намайг халамжилна гэж үнэхээр байхгүй. Ярилцая гэхээр нээх юм ярихгүй, секс бол 14 хоногтоо нэг хоёр, ядраад байна л гэдэг. Өөр хүн бол үнэхээр байхгүй.
Би бүр бухимдаад байх юм. Тэврэлт үнсэлт халамжаар дутаад ганцаардаад ч байгааа юм шиг сэтгэл нэг л хэцүү юм. 12 жил болж байгаа юм. Яавал дээр вэ? Салья гээд хөөгөөд явахгүй 30 гарсан хосууд байна зөвлөөч…