Стрессийн үед бид бүгд л хүнд нөхцөлд ордог ч, энэ үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи, бие махбодь өөрөөр ажилладаг гэдгийг та мэдэх үү?
Судалгаагаар эрэгтэйчүүд стрессийн үед “тулалдах эсвэл зугтах” (fight or flight) хариу үзүүлдэг. Тэд ихэвчлэн дотогшоо болж, асуудлыг дотроо “шийдэх” гэж оролддог.
Харин эмэгтэйчүүдийн хувьд стрессийн хариу үйлдлийг “асрах ба нөхөрлөх” (tend and befriend) гэж нэрлэдэг. Тэд найз нөхөдтэйгөө ярилцаж, бусдыг тайвшруулах, хамт байх замаар өөрийгөө эдгээдэг.
Энэ ялгаа нь бидний дааврын ялгарал, нийгмийн сурсан зан үйл, тархины бүтэц гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ хамгийн чухал нь: аль ч тохиолдолд стрессийг дотроо хадгалах нь хор хөнөөлтэй.
Тиймээс өөрийгөө сонс. Хүнд мэдрэмжийг дарах биш, анзаарч, зөөлнөөр тэврэх хэрэгтэй.
Happy Asian young family homeowners bought new house. Chinese Mom, Dad, and daughter embracing looking forward to future in new home after moving in relocation sitting on floor with boxes together.