Өглөөний хүн vs Шөнийн хүн — Хэн илүү амжилттай вэ?

Та өглөө 6-д босдог уу, эсвэл шөнийн 2 цагт бүтээлч оргилдоо хүрдэг төрлийн хүн үү?

Судалгаагаар өглөө эрт босдог хүмүүс илүү төлөвлөгөөтэй, тогтвортой, нийгмийн стандарттай нийцсэн амьдралтай байдаг бол, шөнийн хүмүүс бүтээлч сэтгэлгээ өндөртэй, эрсдэл хүлээх чадвартай, уран сэтгэмж сайтай гэдгээрээ ялгардаг.

Маш сонирхолтой нь, IQ-ийн зарим үзүүлэлтээр шөнийн хүмүүс дундажаас өндөр үнэлгээтэй гарсан байдаг. Харин эрүүл мэндийн хувьд өглөөний хүмүүсийн эрсдэл бага гэдгийг олон судалгаа баталжээ.

Тэгэхээр “аль нь зөв” гэхээсээ илүү өөрийн хэмнэлээ ойлгох нь чухал юм. Та аль хэмнэлд амьдардаг ч бай, хамгийн чухал нь өөрийгөө сонсож, дотоод ритмээ мэдэрч сурах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.