Би 30 гаруй насны төрийн албанд ажилладаг, нөхөр охины хамт амьдардаг жирийн нэгэн эмэгтэй. Нөхөртэйгөө нэг гэрт ороод 4 жил болж байна. Манай нөхөр цагаанхаданд ажиллаж байгаад тэндэх ажил нь багасаад буцаад гэртээ ирсэн.
Сүүлийн үед нөхөр бид 2 хоорондын харилцаа байнгын хэрүүлтэй, бие биетэйгээ ярилцах ч үгүй харилцаа хүйтэн хөндий болсон юм шиг санагдаж байна. Хайр, анхаарал, халамжийг дурсах ч зүйл биш. Өмнө гэрээсээ хол Цагаанхаданд очихоороо эхнэр охин 2-оо яаж байна гэж асуух нь бүр байхгүй бараг л харилцахгүй байгаад байхаар нь би нялх хүүхдээ ээж аавдаа үлдээж ярилцах гэж 800 км туулж араас нь очиж байж харилцаагаа авч үлдэж байсан.
Одоо ч мөн цуг байх үедээ ярилцах гэж хичээх тоолонд өөдөөс байнга л үл тоосон асууж ярилцах бүрт ганц хоёр үгээр хариулаал болчихдог. Нөхөртөө эрхэлж ч үзээгүй үнэндээ авсан цалингаараа өөртөө ганц нүүрний крем ч авч чадахгүй банкны зээл, хоол унд бусад зардлаа нөхөөд л таардаг. Гэлээ гээд би нөхрөө чи явж ажил хийсэнгүй тийм юм авмаар байна надаа мөнгө гэж нэхэж үзсэнгүй ээ. Урьдах хойдохоо нөхөөд л таардаг. Саяхан л өөртөө итгэлтэй цовоо сэргэлэн эмэгтэй байсан одоо бол нүдний цог нь унтарсан өөртөө итгэлгүй бусдаас хайр халамж горьдсон тийм л хүн болжээ. Одоо бол үнэндээ ганцаардаж байна. Хайрлуулж халамжлуулмаар байна. Сүүлийн үед хүүхдээ аваад нөхрөөсөө холдож амьдардаг юм уу гэж их бодох боллоо…
3 Comments
ажилгүй, идэвхигүй, халамжгүй мангар хараа ядаж явж мөнгө ол гээд хөөгөөд гаргаач маанаг авгай
Нэг удаа 800км явсан нь хүнд санагдаж. Гэтэл нөхөр нь байнга тийм хол яьж байж
Бие холдвол сэтгэл холддог гэж үнэн үг шүү аль болохоор ойр байхыг эрмэлзэх хэрэгтэй дээ