Манайх их зовлонд унасан айл байдаг юмаа. Би нэг ахтай надаас 4 өөр ах. Аав ёстой мэдрэл солиотой юм шиг архи уудаг агсан тавьдаг. Гэр оронд улаан цайн байхгүй хойгуур хүүхэн шуухан дагуулж ирж уулздаг. Ёстой нэг балиар адгийн новш байж билээ. Тэр хүний гайгаар ах ээж бид 3н амьдрал ёстой тамын тогоо шиг л өнгөрсөн. 7 хоногтоо 1, 2 удаа бол зоолттой орцонд эсвэл эгч эмээгийнх рүүгээ шөнө дөлөөр явж очиж унтдаг байлаа. Ах намайг төрхөөс өмнө бас тэр орчинд байсан болоод тэр үү жоохон өлбийсөн амьтан болчихсон.
Дээр нь 20 хүрэв үү үгүй юу тархины аймаар хүнд өвчин тусаад хөөрхий одоо ажил хийх чадваргүй ёстой арчаагүй болчихсон. Одоо тэгээд л өглөө сэрээд л зурагт үзээд л суучихна. Хүн амьтантай ярилцаад ч өвчнөөсөө болоод дээр нь угийн нэг унхиагүй амьтан байсан болохоор ёстой нэг сүнс сүг нь үхчихсан амьтан сууж л байдаг. Бага байхын л ахын залхуу унхиагүй арчаагүй хүүхэд байсан гэдгийг нь санадаг юм. Хоол идээл л зурагт үзээл гэвтээд байж байдаг хүүхэд байж билээ. Ёстой азаар шахуу нэг сайн эгчтэй гэрлэсэн дээ. Тэр нь яаж хөөрхий миний ахыг тоосон юм байгаа юм. Ёстой хүн чанартай сайн эгчтэй гэрлэсэн. Ажилсаг хөдөлмөрч ёстой гүргэр муу санаа байхгүй.
Сүүлийн жилүүдэд эгчийгээ их өрөвдөж бас баярлаж байгаа. Би бол одоо өөрөө амьдралтай завгүй айлын нөхөр болсон хүн. Ахтай уулзахаар ёстой уур хүрээд л явчихдаг. Аймаар залхуу арчаагүйдээ ч тэр үү эсвэл яадаг юм өвчнөөсөө болдог юм уу бүү мэд. Юу ч хийхгүй нэг амьтан гэртээ хэвтээд л байдаг. Хүүхдүүд нь гэж монголоороо ярьж чадахгүй 2 юм байдаг. Тэгээд орохоор гэр орон нь гэж яг нохой орон. Тэрэндээ бодож байгаа ч юм байхгүй. Хүүхдүүдээ компютертой нь нааж хаяад өөрөө зурагтаа гөлрөөд суучихсан. Хаалгаар нь ороод л бушуухан гарах хүсэл төрдөг. Гялс эгчтэй хэдэн үг сольвол солиод л боллоо. Би өмнө нь ахдаа туслий барий гэж боддог л байлаа гэхдээ одоо бол миний чадал хүрэхээсээ өнгөрсөн юм билээ. Тэртээ тэргүй нас нь явчихсан дээр нь өвчиндөө шаналж байгаа хүн чинь юун хүний үг тоож авах. Намайг
хааяа үг хэлэхээр нэг ам таглаж байгаа аятай бөгсөө өндийлгөнөө.
Гэхдээ угийн залхуу хүн гэдэг чинь өөр юм билээ. Ийм асуудал гараад байгаа юм байна ингий тэгий гэж огт бодохгүй. Маргааш нь ороод ирэхэд эргээд хуучиндаа орчихсон байна. Үглээд үглээд бүр дийлдэхгүй юм билээ. Тэгэж өөрийгөө зовоож байснаас одоо өөрийнхөө амьдралыг л хөөгөөд гэр бүлээ л аятайхан авч явсан нь дээр санагдсан. Миний хамгийн санаа зовниж байгаа асуудал ахын 2 хүүхэд. Тэр 2 нь бүр монголоорор ярьж чадахаа байчихсан 2 хүүхэд байгаа. Одоо бага нь 3т орно гэж байгаа гэтэл хүний хэлж байгаа юм ойлгохгүй өөдөөс маанаг юм шиг хараад байдаг. Бодож бодож байгаад ганц монгол үгээр хариулна. Ахаас ганц л юм хүсмээр санагддаг. Тэртэй тэргүй ажил хийж мөнгө төгрөгтэй амьдрах боломж энэ нэсанд үгүй болсон. Тийм болохоор монгол хэлээ хүүхдүүддээ зааж өгөөсэй л гэж боддог. Гэхдээ ясны залхуу хүнийг бол дийлэхгүй юм аа.