Ах дүү нараас болж нөхөр бид 2 байнга муудалцах юм

Би гэдэг хүн ер нь их адармаатай амьдралтай хүн юм аа. Манай ээж нөхөр 2 биенээ үзэхгүй юм. Ээжийгээ буруутгах аргагүй ч намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж байнгын наадахаа хөөж явуул та 2 өөдлөхгүй л гэнэ. Тэгээд араас нөхрийг харааж зүхнэ тиймдээ ч тэр үү ерөөсөө амьдрал өөдлөхгүй.

Манай нөхөр гэх хүн байнгын бүтэлгүйтэл азгүйтэлд их ойр байна. Архи ууна амьдралаа ер нь эвтэйхэн авч явж чаддаггүй. Би дүү нартайгаа хамт нэг хашаанд амьдардаг юм л бол нөхөр бид 2-г ингээд өг тэгээд өг гээд л. Ерөөсөө чөлөөтэй ажил төрөл хийхэд хэцүү. Ээж хөдөө байдаг болохоор хөдөө гаргах гээд хөдөө гарах гэхээр нөхөр дургүйцээд гэлээ ч 7 хоноод л  аппликэшны зээлүүд ар араасаа нэхэгддэг болохоор хөдөө байх ямарч боломжгүй болсон доо.

Гол нь надад үнэндээ төвөгтэй байдаг нөхөр танайхан тийм ээж чинь тийм гээд л, ээж болохоор нөхрөөсөө сал хөөж явуул гээд л би дунд нь хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг үнэндээ хэцүү байдаг. Ах дүү нараас болж нөхөр бид 2 байнга муудалцана. Энэ үед яах ёстой болоо зөвлөөч?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.