Happy Asian young family homeowners bought new house. Chinese Mom, Dad, and daughter embracing looking forward to future in new home after moving in relocation sitting on floor with boxes together.
Гэрийнхнийгээ бус гадныхныг илүүд үзэх үедээ БИД АЛДДАГ…
Гэр бүлээ өдөр бүр хүндлэхээ мартаж найзууд эсвэл бараг танихгүй шахуу хүмүүст зориулж парти төлөвлөх үедээ БИД АЛДДАГ…
Гэрийнхэндээ эмтэрхий аяганд харин зочдод гоё жүнзэд хундагалах үедээ БИД АЛДДАГ…
Ээждээ нэг тус болох нь хүнд ачаа мэт үздэг мөртлөө бусдын таашаалд хүрэх гэж хамаг байдгаараа хичээх үедээ БИД АЛДДАГ…
Нийгмийн сүлжээнд, найзуудынхаа дунд гэр бүлээ нөхцөлгүйгээр хайрладаг дүр эсгэдэг хэрнээ нэг аяга цай дөхүүлээд өгөхөөсөө татгалзах үедээ БИД АЛДДАГ…
ГЭР БҮЛ гэдэг бол хүмүүний хамгийн чухал зүйл…
Хайрла, халамжил тэднийгээ…
ГЭР БҮЛ бол дээдлэж явах учиртай хамгийн нандин зорилго гэдгийг ямагт санаж яв…