Би 18 настайдаа нөхөртэйгөө сууж түрээсийн байрнаас өөрийн гэр оронтой болж 11 жил хамт байж том 2 хүүхдээ жил дараалан төрүүлээд гараас гарах үед нөхөр одоо л 1 хүүхэдтэй болъё гэж өдөр шөнөгүй гуйж гувшиж сүүлдээ надаас салах гээд хүүхэд гаргахгүй байгаа юм уу гэх мэт хорон үг ч хэлэх болж 2 жил явсны эцэст 24 онд хүүтэй болсон юм.
Гэвч хүүг төрснөөс хойш илт 2 томоо загнаж зандран бага хүүгээ л миний амь энэ л миний бурхан гээд л амаараа л сүйд болдог. Гэхдээ ажлын уналтаас болж үе үе алкохол хэрэглэж сүүлдээ уусан үедээ покер тоглодог болсон. Энээс гадна байнга л намайг амьдралд нэмэр болсонгүй арчаагүй гэх мэт үг хэлэх болсон. Өдий хүртэл хамт босгож миний аав ээжийн бодит мөнгөн тусламж өөрийн олсноос нь илүү байсан ч дандаа л өөрийгөө ярьж магтана. Хүүгээ үлдээгээд орж гар гэнэ. Охиноо дагуулаад хэдхэн цаг охинтойгоо болзоход араас бөөн юм болж залгана.
Тэгсэн хэрнээ дандаа гараач гарч орооч гэнэ. Чи яадаг билээ гэхээр дахиж тэгэхгүй л гэдэг. Дандаа намайг доош хийж үгээр өдөж өөрөө үнэхээр залхуу. Өчнөөн хэлүүлж байж ганц хоёр юм хийнэ. Би зүгээр л залхаж байна. Яагаад ч юм болохгүй гэж мэдэж байгаа ч зүгээр л хүнд хайрлуулж эрхэлж эмэгтэй гэдгээ л мэдрэхийг хүсээд байх юм. Яаж өөрийгөө барьж сурах вэ?
Ууг нь ингэж байгаагүй л юмсан. Заримдаа хаашаа ч хамаагүй хол явчихмаар санагдах ч 3-н 3 хүүхдээ бодохоор дан ганц өөрийн хувиа хичээсэн шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээд байх юм. Анх удаа л төрсний дараах сэтгэл гутралтай нүүр тулсан ч зоригтойгоор давлаа гэж бодсон ч дуусаагүй бололтой…