Тэр секс хийхийг хүссэн. Би тэгээгүй. Гэхдээ “үгүй” гэж хэлээгүй. Яагаад гэвэл би түүнийг гомдоохгүй гэж бодсон. Харин өөрийгөө л гомдоосон.
“Зүгээр ээ, давгүй байсан шүү” гэж инээмсэглэсэн ч миний биеийн аль ч хэсэгт таашаал мэдрэгдээгүй.
Харин гэмшил, дургүйцэл, тэр ч байтугай жигшил мэт мэдрэмж чимээгүйхэн хуримтлагдаж байлаа. Түүнийг биш. Өөрийгөө жигшиж байсан.
Секс зөвхөн дур хүслийн хэрэгцээ биш. Секс бол харилцан зөвшөөрөл. Харилцан хүслээс төрсөн нийтлэг орон зай. Харин “хамтрагчаа гомдоохгүйн тулд” хийдэг секс бол биедээ хүч хэрэглэхтэй дүйцэхүйц зөрчил юм.
Судалгаагаар:
Америкийн Journal of Sex Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд эмэгтэйчүүдийн 38% нь “хамтрагчаа гомдоохгүйн тулд секс хийж байсан” гэж хариулжээ. Тэдний олонх нь дараа нь уур, шаналал, гутрал мэдэрсэн байна. Сексийн дараа “тааваргүй уйлдаг” эмэгтэйчүүд яг энэ шалтгаантай байдаг.
Бидэнд “үгүй” гэж хэлэх эрх байгаа. Хүн бүрт. Хайртай болгохын тулд заавал өөрийгөө золиослох албагүй. Таашаалгүй секс бол хайр биш. Айдастай хэлхээ.