10+ жил бие биенээ мэддэг, уулздаг байсан залуутайгаа 30 гараад суугаад 5 жил болж байна. Гэр бүлсэг аав ээжтэйгээ элгэмсэг, гэрээ тохьжуулж, цэвэрч болохоор таалагдсан. Суусны дараа нь ч суусан нь болжээ гэж бодсон. Хүүхдүүддээ их халамжтай хайртай, гэр орноо гоё тохьжуулдаг, хүүхэдтэйгээ зөөлөн харьцдаг хүн. Одоо 2 хүүхэдтэй.
Сүүлийн үед оройдоо 1-2 пиов уугаад энийгээ зөв хүмүүс угаасаа ингэж уудаг л юм байна лээ гээд, хааяа оройтож ажлынхаа хэдтэй шөнө хөзөрдөөд хааяа ийм зүйл байх шдээ гээд, цаана л намайг үл тоосон бас пээдгэр ч болоод байгаа юм шиг. Хүнтэй болсон юм уу гэхээр ямар ч тийм шинж байхгүй намайг залгах үед байнга авдаг. Утсанд нь ноотой юм юу ч байхгүй. Дандаа эрэгтэйчүүдтэй ажилладаг. Манайд хадам ээж хамт байдаг. Нөхөр оройтох, гадуур явахад хадам ээж залгаад хаана байна одоо ир гэхэд гүйгээд ирдэг ээжээсээ их айдаг.
Гол нь цаана аа л намайг хүүхдүүдийн ээж гээд хүндлээд байгааг нь мэдээд байгаа ч өмнөх шигээ биш үл тоогоод байдаг болсон санагдаад байгаа. Хадам ээж хамт байгаад бид 2 бие биенээсээ холдоод нэг л хөндий болоод байна уу? Эсвэл ээж нь аргамжихгүй бол миний үгэнд тэгтлээ орохооргүй болчих юм шиг санагдаад тэгтлээ тусдаа шууд гарья гэж шийдэж чадахгүй байна уу, эсвэл ийм хэсэг үе байдаг юм болуу ямартай ч хуучин шигээ л нялуун халуун гоё л гэр бүл баймаар байна. Олон сайхан эхнэрүүд байгаа болохоор нэг л миний харахгүй өнцөгийг хараад зөвлөөд өгөх байх гэж бодоод пост орууллаа…
2 Comments
Эр хүний сэтгэлзүй. Эр хүн эмэгтэй хүнээс өөр. Та нарт хайрлаж, дурлаж, гэр бүл зохиож, эрхэлж нялуурч, ярилцаж, ойлголцож, хүүхдүүдээ өсгөж, бусад хүүхэдтэй хүмүүстэй харилцаж явах нь сонирхолтой, таашаалтай, амьдралын чинь гол утга учир байдаг бол эрэгтэй хүнд яг адил биш. Эрэгтэй хүнд энэнээс гадна ямар нэгэн обьект эсвэл үйл явц чухал. Охид багаасаа цөөхүүлээ хүүхэлдэйгээр айл гэр болж тоглодог бол хөвгүүд машин, цэрэг, амьтны дүрс, буугаар тоглож олуулаа байлдах ч юмуу, спортоор тоглодог. Насанд хүрсэн ч эр хүнд энэ шинж чанар нь хадгалагддаг. Танай нөхөр чинь тэрний жишгээр л найзуудтайгаа тоглож, тэр үйл явцаас нь таашаал авч байна. Ер нь харвал ганц бие 30 гарсан эрчүүд, эмэгтэйчүүдийн аль нь хүнтэй суух юмсан, ганцаардлаа гэж ярьж байна? Эмэгтэйчүүд. Эрчүүд бол ямар нэгэн зүйлд гүнзгий сонирхол, хоббитой бол тэгээд физлогоо хангачих хүнтэй бол ганцаараа яваад болоод байдаг. Гудамжны архичин, хар тамхичин, архаг гэмт хэрэгтэн эсвэл хэт номын эрдэмтэд гээд гэр бүлтэй болдоггүй хүмүүсийн олонх ч эрчүүд байгаа билээ. Гэр бүлтэй эрчүүдэд ч мөн адил гэр бүлээс гадуур өөр дуртай зүйлдээ зарцуулах цаг байдаг. Эсвэл ажил нь байна. Загасанд явах, ан хийх, өөрийн ба найзынхаа машиныг тордолцох мэт. Тэрийгээ авч байж амьдралаас бүрэн дүүрэн таашаал мэдэрнэ. Энийг нь 100 хувь хориглоход харин ч улам хөндийрнө. Гэр бүл чухал биш гэсэнгүй, эрчүүд эмэгтэйчүүдээс ялгаатай гэж байна. Хадмыг чинь мэдэхгүй юмаа.
Ойлгомжтой 5 жил гэдэг бол эхний давалгаанд цохигдож байна гэсэн үг. Үүнийг давж гарах хэрэгтэй. 5 жил хүртэл хүн жүжиглэж чаддаг үүнээс цааш яг цаад араншин нь илэрдэг. Ингээд цаашаа дараагийн 5 жил гээд үргэлжилнэ. Архи дарс хүүхэн шууханы асуудал үүсгэхгүй л бол эр хүнийг хэт цагдаад байх дэмий байх. Ер нь хүүхнүүд хулигаануудтай нь явалдаж явалдчихаад яг танай нөхөр шиг мөрөөрөө нөхдүүд дээр очиж үлдсэн амьдралаа дуусгах гэсэн зарчмаар явдаг гэх юмуудаа. Тэгээд одоо танай нөхөр насаараа үнэнч явлаа мөрөөрөө явлаа гээд гэнэт нүдээ нээгээд харсан чинь аль хэдийн 30 нэлээд гарцан ажил гэрийн хооронд явдаг гарч ордог ч гүй. Бусдаасаа ялгараад гоцгойроод байх нийгмийн байр суурь ч гүй болцон байна гэсэн мэдрэмж авсан байх. Үүндээ сэтгэл нь эмзэглэж гарч оройтож байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь үнэнийг хэлэхэд хөзөр найз нөхөдөөсөө л таашаал аваад байна гэж ойлгох хэрэгтэй.