Цавь хавиар нь л байж байдаг бололтой

young handsome man in beige turtleneck sticking out tongue standing over pink background

За 33 хүртлээ хүнтэй суулгүй аав дээрээ нэг ч залуу дагуулж очихгүй хүргэлээ. Тэгээд энэ жилийн 3 сард анх удаа гэртээ эрэгтэй хүнтэй оров. Нэг охинтой урьдах эхнэр араар нь тавиад өөр хүнтэй нийлээд яваад өгсөн гэсэн юм ярьсан.

За нөгөө суух гээд бөөн хайр дурлал яриад намар гуйна түйнэ болж байсан залуу маань нэг өдөр гэртээ согтуу ирээд унтсан байна аа. Утсанд нь баахан юм ирээд байхаар нь аваад үзтэл өөр хаягтай тэрийгээ оруулж байгаад тасарчиж. Тэгээд ороод үзтэл бөөн хүүхэн рүү уулзья, барья дансаа гэсэн байна.

Тэр тасардаг өдрөө хүртэл нэг хүүхэнтэй уулзья, барья, сахлаа аваад очьё, бикини хийгээд ирээрэй нтр гэсэн байсан бодвол цавь хавиар нь л байж байдаг бололтой. Хэд алгадаж сэрээгээд хэд өшиглөөд өнгөрлөө дахиж тэгэхгүй тийм юм байхгүй л гээд байна. Ийм хүн засрахгүйг нь мэдэж байгаа.

Хамгийн гол нь би огт уурлаж гомдож уйлж унжиж хэрүүл хийсэнгүй. Ерөөсөө гомдохгүй байна. Ийм үед одоо яах ёстой байдаг юм? Охин нь надад хайр дурлал би ч охинд нь хайр дурлал салж хагацдаггүй. Хаашаа ч явсан хамт аваад явдаг аав нь хөдөө явахдаа надтай үлдээгээд явдаг. Ийм нэг хачин заваан засрахгүй амьтантай учирчээ. Одоо яаах ёстой вэ? Нэг сайхан ойлгуулаад өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.