Тайлал: Үндэс хатахад цэцэг хатна. Хатаж хагдарсан цэцэг үндэс нь амьтай байхад буцаад л ургадаг. Яг үүний адил үндэсээ хөрсийг нь сольж тордвол цэцэг нь сайхан ургах боломжтой.
Тайлбар: Эцэг эхээ загнадаг, голдог, бүр үзэн яддаг хүмүүс хэзээ ч бүр хэзээ ч сэтгэл дүүрэн амьдарч, амжилтанд хүрдэггүй. Эцэг эх нь ааш муутай, яхир, харамч, хатуу, архичин, эсвэл бялдууч, зальтай, муу хүн ч байж болно. Гэсэн ч үр нь сэтгэлдээ эцэг эхдээ энэ орчлонд авчирч хүний амьдралыг харуулсанд нь чин зүрхнээсээ талархаж чадвал үйлс аяндаа бүтэж, сайн хүмүүстэй учирч, саар хүмүүсээс салж, сайхан үйл явдлууд ар араасаа оочерлож эхлэдэг. Үндэсний онол ийм агуу бөлгөө.
Уучлах аргаа олохгүй, буруутгасан хэвээр байгаа бол та өөрөө үндэсээ хатааж байгаа гэсэн үг. Таны үндэсээ хатаасан карма таны үргэлжлэлд дамжин өвлөгдөнө. Энэ бол хараал биш зүгээр л таны тарьсан үйлийн үр. Та сөрөг энергиэсээ салахыг хүсч байвал та бурханлаг хүн бөгөөд таны далд ухамсар уучлал, өршөөл, энэрлийг уугиулж, муу, муухай болгоныг мартаж гээхийг хүсч буй хэрэг. Эцэг эхээ буруутгахаа больсон тэр цагт таны заяа дээшээ бадарна.