Сайн уу? Та нар маань зөвлөөч бид гэр бүл болоод жил гаран болж байна. Хадмууд маань үнэхээр сайн хүмүүс байдаг надад хайраа олон янзаар мэдрүүлдэг. Би өөрийн аав ээжээсээ ч авч байгаагүй их хайранд орохооор илүү их хичээх энэ хүмүүсийг яаж баярлуулах вэ гэж бодох юм.
Гэтэл нөхөр маань ээжтэйгээ бүүр үнэхээр муухай дорд үзсэн хараасан өмнөөс нь орилсон хүндлэлгүй байх юм. Хадам аав ээж зөөлөн болохоор байгаагаар нь хүлээж аваад л өнгөрөөчих юм. Би өмнөөс нь өмөөрч хэрэлдэх гээд ихэнхдээ л тэвчих юм. Энэ хүнийг яах вэ?
Ээжийгээ хүндлэхгүй хүн надтай яаж харьцах нь ойлгомжтой. Нас 28 болохооор алсдаа аав ээж шигээ гоё болох болов уу гэж бодох юм гэхдээ өдөр бүр хэрүүлтэй болохоор залуу насаа хайрлаад болих уу гэж бодох юм яавал дээр юм бол доо?