Эрэгтэй хүн бол үнэхээр сонирхохгүй байна

Уншигч танд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 30-н настай. 20 настайгаасаа эхлэн эмэгтэй хүмүүстэй үерхэж бүр салж нийлж л явлаа. Эцэстээ нэг мэдрэмжийг илүү их хүсэж байгаагаа ойлгосон. Эгчмэд эмэгтэйд илүү татагдаад 2 ч хүнтэй уулзаж үзсэн. Гэр бүлтэйг нь мэдсээр байж би ч бас зоригтой алхам хийж харилцаагаа хэт гүнзгийрүүлчихдэг байсан.

Гэхдээ эгчмэд эмэгтэйчүүд илүү ухаалаг бас шударга бас халуухан санагддаг. Үеийн охидуудтай нэг л эвээ олохгүй бас зан чанарын хувьд нийцдэггүй. Эрэгтэй хүн бол үнэхээр сонирхохгүй байна. Танилцаад уулзаад ямар ч нэмэргүй цаанаасаа л эмэгтэй хүнийг бие сэтгэл оюун ухаанаараа хүсээд бодогдоод…

Нэгэнтээ эмэгтэй хүнтэй харилцаанд орсон бол эр хүйстнийг сонирхох сонирхол нь бүр буурчихдаг юм байна. Одоо бол гүн гүнзгий хосууд болоод байхгүй хааяадаа уулзаж болздог, ярилцдаг, ууланд хамт алхдаг ном уншиж, хөгжим сонсдог тиймэрхүү өөрийн гэсэн дотоод ертөнцтэй эгчмэд бүсгүйтэй таарах юмсан л гэж хүлээж байна даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.