Яагаад зарим хүн сексийн дараа уйлдаг вэ?

“Хамгийн дээд цэгтээ хүрчихээд байхад… нулимс асгараад эхэлсэн. Тэр ойлгоогүй. Би ч өөрөө гайхсан.”

Танд ч бас ийм мэдрэмж төрж байсан уу? Бүх зүйл сайхан байсан. Гэхдээ гэнэт л гуниг, хоосрол, нулимс… Хачирхалтай хэр нь түгээмэл үзэгдэл.

Энэ бол зүгээр л таны “эмзэглэл” биш. Шинжлэх ухаанд Postcoital Dysphoria (PCD) буюу сексийн дараах гуниг хэмээн нэрлэдэг сэтгэлзүйн байдал юм.

Шалтгаан нь юу вэ?

  1. Дааврын “доошоо уналт”
    Сэксийн үеэр таашаалтай холбоотой дофамин, серотонин, окситоцин зэрэг дааврууд огцом ялгардаг. Харин оргил үедээ хүрсний дараа энэ түвшин хурдтай унаж, бие “хоосрол” мэдэрдэг.
  2. Өнгөрсөн шарх сэдэрдэг
    Зарим эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдлөл нь өнгөрсөн хөндүүр, гомдол, өөртөө итгэлгүй байдалтай холбогддог. Сайхан мэдрэмжийн ард нуусан гуниг сэргэж болно.
  3. Сэтгэл хөдлөлийн дээд цэг
    Секс бол зөвхөн бие махбодийн бус, сэтгэлзүйн оролцоотой үйлдэл. “Хамгийн их нээлттэй” байгаа тэр үед сэтгэл хөдлөл хэт хэтрэх нь бий. Энэ нь “дотроо барьж байсан” зүйлсийг урсгах нэг гарц болдог.

Энэ хэвийн үү?
Тийм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 30–40% нь амьдралынхаа туршид ядаж нэг удаа ийм мэдрэмж мэдэрсэн гэж хариулсан байдаг. Эрчүүдийн хувьд ч мөн багагүй хувь нь PCD-г мэдэрсэн байдаг.

Гэхдээ хэрэв…
→ Сексийн дараа байнга уйлдаг,
→ Таагүй байдал үргэлжилдэг,
→ Ганцаардал, уур, айдастай хавсардаг бол…

Энэ нь гүн сэтгэлзүйн шалтгаантай байж болзошгүй. Өөрийгөө буруутгах биш, харин ойлгох гэж оролдоорой. Нээлттэй ярилцаж, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй.

Секс бол зүгээр нэг “таашаал” биш
Сэтгэл, өнгөрсөн, өөртөө итгэх байдал бүгд холилддог бүтэн хүнлэг үйлдэл юм. Заримдаа бид зүгээр л нулимсаар өөрийгөө ойлгож, өөрийгөө эмчилдэг ч юм билүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.