Portrait of young man in hat, his face half lit, brutal, serious, calm, studio shot against black background, low key lighting with copy space
Би 40 нэлээн гарсан 3 хүүхэдтэй. Одооогийн нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна. Гол асуудал нөхөр гэнэт л зүгээр байж байгаад 3-6 хоног алга болчихдог. Тэр үед нь ёстой шар махтайгаа хатна. Эхэндээ айж маш их сандардаг байсан бөгөөд бүх л найз нөхдөөс нь асууж сурч хайдаг байсан.
Ээж нь огт тоохгүй байдаг байсан нь угаасаа л ийм амьдралын хэв маягтай хүн байж. Утас нь салгаатай найз нөхөд хэн нь хаана байгааг нь хэлдэггүй эхэндээ ч нялх хүүхэдтэйгээ үхчихмээр санагддаг байсан. Төрсний дараах хямрал 40+ насны синдром дээр нь нөхөр хэл чимээгүй хэдэн өдрөөр алга болох гээд л хар дарсан жилүүд өнгөрч дээ. энэ бүхнээ хэлэхээр хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээж байгаагүй. Ингэж явах нь зөв юм шиг л байж байдаг. Чухал хэрэгтэй үед минь хажууд байгаагүй ээ дандаа л явчихсан байдаг. Тэрэнд нь бүр үнэхээр гомддог ядаж уучлаарай би буруутай гээд зогсож байвал сэтгэл минь ингэтлээ сэмрэхгүй бөйхсан.
Эхэндээ өөрийн гэрийхэндээ хэлдэг байлаа тэд надаас илүү санаа нь зовоод байсан болохоор одоо нуудаг болжээ. Хөдөө явсаан алга болохоо больсоон л гэдэг тэгэхгүй бол настай хүмүүс хямраад их хэцүү байдаг. Одоо үеийхнээсээ илүү өтөлсөн цал буурал үстэй цэцэрлэгийн насны хүүхдээ хараад ажлаа хийгээд борви бохисхийхгүй л амьдарч байна. Өнөө нөхөр маань эхэндээ улиралдаа 1 явдаг байсан бол одоо сардаа 2 явдаг болж. Алга болж байгаад ирэхдээ айхтар согтуу этэр ирэхгүй ээ зүгээр эрүүл ирнэ. Заримдаа энд тэнд зүгээр явж байсан гэж сонсогдоно. Эр эмийн асуудал байхгүй ээ л гэдэг тийм зүйл байхгүй бол яг яагаад гэнэт алга болдгийг нь үнэхээр мэдэхгүй юм. Үнэндээ одоо цөхөрч байна…