Америк хос 1994 онд хөлдөөсөн үр хөврөлийг суулгуулж хүүхэд төржээ

Нэгэн Америк хос 1994 онд хөлдөөсөн үр хөврөлийг суулгуулж, дэлхийн хамгийн “хөгшин” хүүхдийг төрүүлжээ. 31 жилийн өмнө буюу 1994 онд Линда Арчерд хөлдөөсөн үр хөврөлийг Тим болон Линдси Пирс хоёр “өргөн” авч суулгуулсан юм. Линдси Пирс өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2025.07.26/ төрж, хосууд хүүхдэдээ Таддиус Даниел Пирс гэх нэрийг хайрлажээ.

Одоо 62 настай Арчерд 1990-ээд оны эхээр нөхөртэйгөө хамт in vitro аргаар үр тогтоох гэж оролдсон байна. 1994 онд in vitro аргаар дөрвөн үр хөврөл бүрдүүлж, нэгийг нь Арчерд шилжүүлэн суулгасан аж. Үүний үр дүнд тэд охинтой болж, одоо охин нь 30 нас хүржээ. Бусад үр хөврөлүүдийг хөлдөөж хадгалсан байна.

Линдси төрснийхөө дараа “Төрөлт хүндрэлтэй байсан ч одоо бид хоёр сайн байгаа. Хүүхэд маань маш тайван. Ийм нандин хүүхэдтэй болсондоо маш их баярлаж байна” гэжээ. Тэдний хүүхдийн зургийг хараад Арчерд “Линдси над руу зураг явуулахад охин минь жоохон байсан үетэй ямар адилхан гэдгийг нь хамгийн эхэнд анзаарсан” хэмээсэн юм.

Эх сурвалж: Eguur.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.