Гадаад нөхөр…

Сайн байна уу, би хэдэн сарын өмнө гадаад залуутай Монголд танилцсан юм аа, бие биедээ маш их таалагдаж татагдаад өдөр болгон яарч догдолж уулзсан. Залуугийн боловсрол, хүн хүндлэх зан чанар хүмүүжил, хандлага сайтай залуу. Асуудлын гол нь миний англи хэл тийм сайн биш муу ч биш гол нь тэр залуу маань яваад бид 2 холын харицаатай болвоо.

Гэтэл цагийн зөрүү, соёлын зөрүү, хэл амны буруу зөрүү ойлголцол үүсдэг юм байна. Өмнө нь Монгол нз залуутай байх даа бүхий л зүйлээ яриад амархан ойлголцчихдог байсан тул, одоо юм ярих гэхээр олон юм тайлбарлахаас төвөгшөөгөөд худлаа хэлчихдэг боллоо. Хүн өөрийхөө доторх бүх юмыг гаргаж хэлж чадахгүй байхаар тэрэндээ их стрессдээд байдаг юм байна.

Бас тэр залуу их overthinker хүн юм аа, хэтэрхий юмсыг ургуулж боддог тэрнээс нь болж олон юм тайлбарлах гэж. Найзуудтайгаа уулзлаа гэхэд гэр бүлийн найзууд байж чадахгүй сайн ойлголцохгүй тэрний ээж аав манай ээж аав уулзахад нэг үг ярилцаж чадахгүй гээд асуудалтай зүйлүүд их байна. Би одоо нөгөө залуу дээрээ очиж хамт амьдрах гэхээр 2-лаа гэрлэлтээ батлуулаад чи визатай болоод хамт амьдрая гээд байгаа гэтэл ийм асуудлуудтай байж гэрлэлт батлуулна гэдэг дээр би ч эргэлзээд байх юм.

Гадаад залуутай суусан эгч нар байвал туршлагаа хуваалцаач. Энэ асуудал маань яваандаа гайгүй болох бол уу? Эсвэл үнэхээр таарч тохирохгүй юм шиг байна уу? Бас overthinker хүнтэй хамт байхаар бүр үнэхээр дүрс хийж уур хүргэх юм их байх юм аа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.