Гадны хүмүүст хонь мэт дүртэй

“Олдог хүн омогтой” баярхуу муусайн эрчүүд эхнэр хүүхдээ дарамтладаг. Хурган дарга хийж байсан, захирах зуршилтай, за тэгээд архинд шүлэнгэтдэг бол “авгайших” өвчинтэй гэсэн үг. Нүд нь гялалзаад өлөв долов, ухас ухас хийсэн, гэр дотроо түгшүүртэй. Үглээ яншаа, юм юманд оролцох гэдэг, байнга дийлэх санаатай.

Үнэхээр байх суухын аргагүй болтол доромжилж, байнга үг хэлээр дарамталж, хор шар малтан дээрэлхэж, тэгээд бас харддаг уу? Хүлцэнгүй байж яасан ч болохгүй! Ийм асуудлыг гадагш ярьж байж тухайн эмэгтэй хүчирхийлэгдэхээс аврагдана. Хүчирхийлэгчид гэр дотроо чоно мэт авиртай, гадны хүмүүсд хонь мэт дүртэй. Өөрийнх нь талаар амьтан ах дүүс, ойр орчмын хүмүүс мэдэх вий гэхээс айж явдаг. Их бага ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг л бол найздаа, ах эгчдээ, аав ээждээ цаашлаад туслалцаа үзүүлж болох хүмүүсд хэлж өөрийгөө эртхэн хамгаалалтад оруулах ёстой шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.