Би одоо 23 настай эмэгтэй л дээ. Хүнтэй сууж хүүхэд гэр бүлтэй болоогүй. Ер нь л ганцаараа илүү гарахгүй ч дутуу байхгүй амьдраад л байна. Хийхийг хүссэн зүйл зөндөө гэхдээ алинд нь ч хүрч чадахгүй л байна. Ер нь сэтгэл гутралтай болсоон. Үргэлж ганцаардлыг мэдэрдэг. Сэтгэл дотор юу ч юм хар юм буглаатай. Маш их асуудлуудтай. Ээж маань байхгүй бол зүгээр л үхээд өгмөөррр.
Хайртай хүн маань ч надад сэтгэл тийм их гаргадаггүй. Үерхдэг нэртэй ч тусдаа амьдардаг тэр гэрийнхэнтэйгээ би ганцаараа байр түрээслэж амьдардгийг мэдсээр байж над дээр надаар гуйлгаж байж л ирүүлдэг. Хүмүүсээс нуугаад байдаггүй, өөр эмэгтэйн асуудал гаргадаггүй, хамт байхаараа маш сайхан байдаг ч холдохоороо өөр хүн шиг болдог ер нь л намайг тоодоггүй би ямар ч асуудалтай байсан хэзээ ч оролцож надад туслаж бүүр надтай ярилцаж ч үзээгүй.
Заа мэдэхгүй юм даа уг нь салмаар байгаа ч би хэтэрхий хайртай юм уу эсвэл дассаных уу? Ганцаардаад хань хайсандаа ч юм уу энэ хүнийг явуулж чадахгүй зууралдаад л байдаг. Ийм их сэтгэл зовиуртай болохоор ч юм уу байнга уудаг болсон орой бүр. Уулзая гэхээр уулзах найз нөхөд цагийг хөгжилтэй өнгөрөөх 1 ч хүн байдаггүй. Хүний өмнө инээж аз жаргалтай харагддаг ч дотроо байнга л үхэж байдаг. Би яг яах ёстой юм бол? Энэ талаар сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг хүн эсвэл ядаж 1 удаа ч болов дотрыг минь онгойтол сонсоод өгөх хүн байдаг болов уу? Үнэхээээрр маш их ганцаардаж байна. Яг ийм байдлаар удаан тэсэхгүй юм шиг байна…
2 Comments
асуудлаа мэдэж бна ш дэ. зүгээр сэтгэл зүйч дээр очвол яасын
chi l uuruu uuriiguu sonsoj oilgoj mederch chadah hamgiin tugs hun bhdaa chinii huseed bgag uur hen ch ugch chdhgui bh daa end ch chamd nemer bolhoos iluu nermees ni olon bhdaa duu mini unuudur gundaj bgaa ch uur neg ng udur chi jargaltai l ineej bh bh hicheegeerei.